Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Дэлхий дахины өр ДНБ-тэй харьцуулахад дээд хэмжээнд хүрлээ

Дэлхий дахины өрийг өнөөдөр Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад дээд хэмжээнд хүрч 2019 оны гуравдугаар улиралд 322 хувь боллоо гэж Олон улсын санхүүгийн хүрээлэн мэдээлснийг Bloomberg дамжуулжээ. Өнгөрөгч 2018 оны мөн үетэй харьцуулахад дэлхийн өр 10 их наяд ам.доллароор өсч 252.3 их наяд ам.доллар болсон гэнэ. 

Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн дэлхийн улс төрийн санаачилгын гүйцэтгэх захирал Сони Гиббс “Өр айл өрхүүдийнхээс аваад аж ахуйн нэгж, улс гээд бүхий л салбарт өсч байгаа юм байна. “Зээлийн зардал маш бага хэвээр байгаа ч гэсэн олон улс оронд өрөнд тулгуурласан өсөлтийн загварыг дэмжиж байгаа нь хүнд байна. Өр ингэж Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад улам өсч байгаа нь дахин санхүүжүүлэх явдлыг улам хүндрүүлж, улмаар 2020 онд өрийн хямрал нүүрлэх аюул мэдрэгдэж байна” гэж хэлжээ.
Олон улсын энэ байгууллагын мэдээлснээр АНУ-ын өр 102 хувь хүртлээ өсчээ. Ер нь АНУ, Австралийн улсын өр өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрсэн бол Хятадын улсын өр мөн л 2009 оноос хойш хамгийн хурдан өсч байгаа гэнэ.


Франц, Бельги, Финлянд, Норвеги, Швед, Швейцар, Шинэ Зеланд, Ливан, Нигер улсуудад айл өрх, иргэдийн зээл мөн л дээд хэмжээнд хүрсэн байна. Хөгжиж байгаа зах зээлийн өр 72.5 их наяд ам.доллар болж өмнөх 2018 онд байснаасаа 5.6 их наяд ам.доллароор өссөн нь банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй холбоотой гэж байна. Ийм байдлаар бол дэлхий дахины өр 2020 оны эхний улиралд 257 их наяд ам.долларыг давах төлөвтэй гэж Олон улсын санхүүгийн хүрээлэн тооцоолжээ.
“Шилэн байшинг чулуугаар шиддэггүйн адил, өрийн хямралын эрсдэл рүү орчихгүй байх цорын ганц арга бол түншүүдийн эрх ашигт тун болгоомжтой хандах л үлдэж байна. Дэлхийн эдийн засаг өрөнд дарагдаад эхэлбэл аажимдаа том зээлдэгч нар өрөө төлөхгүйд хүрч энэ нь дэлхий дахины хямралд хүргэнэ” гэж эдийн засгийн ухааны доктор, профессор, ОХУ-ын Удирдлагын академийн проректор Андрей Марголин хэлжээ.


Харин ОХУ дэлхийн хамгийн бага өртэй улсын тоонд орж байгаа эдний өр Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 90 хувьтай тэнцэж байгаатай холбоотой гэнэ. 1998 оны хямралаас хойш Москва гадаад өрөөс хараат байдлаа бууруулсаар байгаа юм гэж “Олон улсын санхүүгийн ав” компанийн шинжээч Гайдар Гасанов RT телевизээр ярихдаа хэлж байна. Үүнд нөлөөлсөн нэг зүйл нь мөн алтны нөөц гэнэ. “2000 оноос хойш Орос Олон улсын валютын сангийн өрийг хурдацтай төлж эхэлсэн. Үүний зэрэгцээ бид Зөвлөлт холбоот улсын үеэс үлдэж хоцорсон Лондон, Парисын зээлдэгчдийн клубийн өрийг төлсөн. Одоо Оросын мөнгөний нөөц харьцангуй өсч, гадаад өрөө тайвнаар төлөх чадвартай болсон” гэж Г.Гасанов онцолжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com