Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Цагаан сар, коронавирусийн үеийн экспорт, импорт

Б.ЭГШИГЛЭН

 Эдийн засагч Б.Дөлгөөн “Өмнөх жилүүдийн дүнг харж байхад цагаан сарын үеэр импортод 100-150 сая доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий. Урд хөршөөс бараа татдаг хүмүүс нэгдүгээр сард аль хэдийнэ бараагаа татсан болов уу гэсэн таамаглал байна. Цагаан сар тэмдэглэхгүй гэсэн шийдвэрээс болоод энэ бараанууд зарагдахгүй. Цагаан сарын үеэр ашиг орлого олохоор зэхсэн бизнес эрхлэгчид маань хохироод үлдэх байх” хэмээн таамаглав. Харин үүнтэй холбоотойгоор өрнөж буй бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг тэглэх санаачилгыг зөв, буруу гэж хэлэхэд эрт байна гэлээ.

 Хэрэв Засгийн газар тодорхой шийдвэрүүдийг шат дараалалтай хэрэгжүүлж чадвал эдийн засгийн хямрал зайлшгүй биш хэмээн тэр үзэж байна. “Коронавирусийн дэгдэлт хоёр сарын хугацаанд намжвал эдийн засагт том хүндрэл авчрахгүй. Гэхдээ дэгдэлт урт хугацаанд үргэлжилбэл нөхцөл байдал мэдээж хүндэрнэ. Зээлийн хүүг тэглэе гэсэн шийдвэр гаргахын тулд нийт зээл авсан бизнес эрхлэгчдийн хэд нь коронавирусийн нөлөөнд автаж байгааг тогоох учиртай. Нийт зээлдэгчдийн 80 гаруй хувь нь ийм нөлөөнд автаагүй бол заавал ийм арга хэмжээ авах шаардлагатай юу” хэмээв. Хэний зээлийн хүүг тэглэх, тэглэхгүй гэдэгтэй холбоотойгоор саяхан тэтгэврийн зээл тэглэх үеэр өрнөсөн шударга ёсны сэдэв хөндөгдөхөд хүрнэ. Манай эдийн засаг гадаад худалдаанаас маш хамааралтай. Экспорт багасахаар эдийн засагт хоёр хэлбэрээр нөлөөлөх ажээ. 2020 оны төсвийг батлахдаа нэг тонн нүүрсийг 79 доллараар тооцоод, зэсийг ойролцоогоор 6000 доллар байна гэж төсөөлсөн.
Коронавирустай холбоотойгоор ашигт малтмалын түүхий эдийн үнэ буурч ирлээ.
 Гаалийн статистикийг 2019 оныхыг 2020 оныхтой харьцуулахад экспорт 148 сая ам.доллараар буурсан. Хэрэв Монгол Улс хоёр, гуравдугаар сардаа зэс, нүүрсээ гаргаж чадахгүй бол ойролцоогоор 820 сая долларын алдагдал орно. Энэ хэмжээгээр орж ирж байгаа валют багасвал арга хэмжээ авахгүй байгаа нөхцөлд гадаад худалдааны том алдагдал руу түлхэнэ.
 2020 оны төсвийг бодит байдлаас илүү өөдрөгөөр төсөөлсөн. Орлогын албан татварыг 16 хувиар, нийгмийн даатгалын орлогыг 17 хувиар өсгөсөн. Энэ тооцоо биелэхгүй болсон нь тодорхой болсон. “Экспорт унахад импортийг энэ хэмжээгээр бууруулахгүй бол гадаад худалдааны алдагдалд орно” хэмээн Б.Дөлгөөн хэлсэн. Импортыг бууруулах, тарифын, ханшийн бодлого хэрэгжүүлж болох гэнэ. Жишээлбэл 2018 онд монголчууд 64 мянган суудлын машин 500 сая ам.доллараар оруулж ирсэн. 2019 онд 69700 суудлын тэрэг оруулж ирсэн байна. Зөвхөн суудлын тэрэг оруулж ирэхэд л энэ хэмжээний валют гадагшаа явна гэсэн үг шүү дээ. Энэ нь валют гадагш урсахаас гадна хотын түгжрэлд хувь нэмрээ оруулах сөрөг талтай. Автомашины гаалийн тарифыг нэмэгдүүлбэл дээрх сөрөг нөлөөг бууруулахад тустай. Валютын ханш өсөх нь импорт хумигдахад хүргэж буй. Экспорт 150 саяар унасан ч өнгөрсөн жилийн нэгдүгээр сартай харьцуулахад импорт 30 гаруй саяар нэмэгдсэн дүнтэй байна. Яаралтай арга хэмжээ авбал экспорт буухад импорт дагаад бууна. Ийм нөхцөлд валютын ханш, гадаад худалдаанд ирэх дарамт ч багагсч, эдийн засагт ирэх сөрөг нөлөө хязгаарлагдана гэж эдийн засагч үзэж байна.
Эдийн засагч Н.Энхбаяр харин төсөвт тодотгол хийх ёстой гэж үзэж байна.
 “Хөл хорио удаан үргэлжилбэл Хятадын бизнесийн үйл ажиллагааны эрч саарна. Манайхаас авах түүхий эдийн тоо хэмжээ буурна. Хятад дотоодын эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлээд эхэлчихлээ. Дотоодын уурхайнуудаа дэмжиж таарна. Дотоодын уурхайнууд нь ажиллаад эхлэхээр манайхаас авах нүүрс, төмрийн хүдрийн хэмжээгээ бууруулах эрсдэлтэй. Манай Уул уурхайн компаниудын орлого буурна. Төсөвт төлдөг татвар эрс багасна. Уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийдэг аж ахуйн нэгжүүдийн орлого татарна. УИХ сонгуулиас өмнө тавдугаар сард төсөвтөө тодотгол хийх ёстой. Төсвийн орлогоо дор хаяж хоёр их наяд, зарлагаа мөн хоёр их наядаар танаж чадвал арай эрүүл төсөвтэйгөөр оноо үднэ. Энэ жил төсвийн зарлага талдаа маш олон барилга барихаар төлөвлөсөн.
Тийм учраас төсөвтөө яаралтай тодоттол хийж үр ашиггүй, шинээр эхлэх гэж байгаа барилгуудыг зогсоох хэрэгтэй гэсэн юм.

Зэс

 Хорио цээрийн дэглэмээс үүдэн “Оюутолгой” ХХК-ийн Хятад руу зэсийн баяжмал нийлүүлэх үйл ажиллагаа удааширч байгааг Рио Тинто компани саяхан мэдэгдсэн. Хятадад дэгдсэн коронавирусийн түгшүүр дэлхийн томоохон зэс хэрэглэгчийн эрэлтэд сөргөөр нөлөөлж байгаа ба вирусийн тархалтыг зогсоохын тулд тээврийн хязгаарлалт тавьсан нь нөхцөл байдлыг улам дордуулж байгааг Рио Тинто компанийн төлөөлөгч онцолсон байна.
Хятад улсын төрийн өмчит “Chinalco” группын “Yunnan Copper” компани нь “Оюутолгой”-гоос сард 10 мянган тонн зэсийн баяжмал буюу хэсэгчлэн боловсруулсан зэсийн хүдэр авч, Өвөр Монголын бүс нутагт орших “Chifeng” хайлуулах үйлдвэрт нийлүүлдэг аж.
Хятадын бусад хайлуулах үйлдвэрүүдийн нэгэн адил “Yunnan Copper” компани нь “Covid-19” халдварын улмаас зэсийн нөөцгүй болох эрсдэлтэй болоод байгаа аж. Тус компанийн нийлүүлэлт өдгөө 30 хувиар буурсан талаар Ройтерс мэдээлсэн. Сар шинийн баярын дараахан БНХАУ-ын металл боловсруулах үйлдвэрүүд түүхий эдийн татан авалтаа нэмэгдүүлж, оргил ачааллын үе болох зуны улиралд бэлддэг ч одоогийн байдлаар үйлдвэрлэл удааширч, БНХАУ-ын зарим мужид бүрэн зогсоод байна. Эрэлт гэнэт буурсантай холбоотой зэсийн үнэ Лондоны Металлын биржид нэгдүгээр сарын 14-нөөс хойш 9.5 хувиар унажээ. Энэ нь сүүлийн 34 жилд тохиогоогүй огцом уналт болж байгааг Блүүмберг мэдээлсэн. Зөвхөн экспортын орлого буураад зогсохгүй импортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлтэйг эдийн засагчид сануулж байна. Улаанбаатар хотын худалдааны танхимаас улсын төсөвт яаралтай тодотгол хийхийг мөн уриалав. Коронавирусийн тархалтын улмаас дотоодын ихэнх бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн импортоор авдаг түүхий эд, материалын хомсдолтой холбоотойгоор үйлдвэрлэл доголдож байгааг Улаанбаатар хотын худалдааны танхим мэдээлсэн юм. Экспортлогчдын үйл ажиллагаа, орлого хумигдаж эхэлж байгаа нь эдгээр аж ахуйн нэгжүүд, тэдний ажиллагсдын авсан төрөл бүрийн зээлийн эргэн төлөлтөд ч мөн сөргөөр нөлөөлнө гэж тэд үзжээ. Иймд тус танхимаас төр, хувийн хэвшлийн байгууллагуудад холбогдох асуудлыг шийдвэрлэх, улсын төсөвт яаралтай тодотгол хийх уриалга гаргажээ.

Нүүрс

 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрс гаргахыг хориглосон.
“Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Монгол Улс 2020 оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо алдаж байна. Манай улсын экспортын гол орлого нүүрснээс орж ирдэг гэдэг утгаараа эдийн засагт маш том таагүй мэдээ” гэв. Өөдрөгөөр төсөөлөхөд вирусийн дэгдэлт намжвал дөрөвдүгээр сараас экспорт сэргэлээ гэж бодвол 4-10 сарын хугацаанд бүрэн хүчин чадлаа ашиглаж ажиллах гарц бий. Ингэж чадвал энэ байдлаас хямарчихгүй шиг гарах боломж бүрдэж магадгүй. Богино хугацаандаа нөөц багасаж эхэлсэн, тэрийгээ дагаад үнэ бага зэрэг өсөх таамаг байна.
Муугаар эргэвэл Хятад бусад дэд бүтэц сайтай улсуудаас нүүрс импортлоход анхаарч эхлэх байх. Хойд хөрш Хятад руу гаргадаг нүүрсний хэмжээгээ өнөө жил хоёр дахин нэмнэ гээд төлөвлөчихсөн яваа. Тэд төмөр зам, далайгаар урд хөршийн зах зээлд хүрч байгаа. Тэгэхээр бид онцгой нөхцөлд эдийн засгаа сөхрөөчихгүйхэн шиг нүүрс экспортоо хэрхэн хийх вэ гэдэг дээр төлөвлөгөө, бодлоготой ажиллах хэрэгтэй гэсэн юм.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com