Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Нийт зээлдэгчдийн 67 хувь нь зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрчээ

 Монголын бизнесийн зөвлөлийн сар бүр хийдэг хурлаа цахим хэлбэрээр өчигдөр (2020.03.19) зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус холбооны гүйцэтгэх захирал О.Амар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МБЗ-ийн УЗ- ийн дарга Б.Бямбасайхан нар оролцов. Энэ үеэр Засгийн газраас ажлын байрны тогтвортой байдлыг хангахад анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг онцоллоо. Дэлхийн улс орнууд коронавирусийн халдвартай холбоотой эдийн засагт гарч болох хүндрэл бэрхшээл, цаг үеийн нөхцөл байдалд тухай бүрт арга хэмжээ авч байгааг сануулсан. Олон улсад цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ. Нэгдүгээр сараас хойш хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн үед зээлдэгчдийн 67 хувь нь арилжааны банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан хэрэглээний зээлээ төлж чадахгүйд хүрсэн тухай судалгаа гарчээ. Үлдсэн хувь нь түрээслэгчид бөгөөд түрээсийн төлбөрөө төлөхөд хүндрэл үүссэн байна. Мөн НӨАТ 25 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулснаар сүүлийн хоёр сарын статистик үзүүлэлтээр манай улсын импорт 30, экспорт 10 хувийн алдагдалтай гарчээ. Мөн гадаад худалдаанд олон хүндрэл бэрхшээл гарч эхэлсэн байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Хөл хорио тогтоох хугацаанд гадаад худалдаанд хүндрэлүүд гарч эхэлж байна. Нэгдүгээр сараас хойш хилээ хаалаа. Нүүрсний худалдаа бүрэн зогссон. Зэс, төмрийн хүдрийг галт тэргээр тээвэрлэдэг учраас экспорт үргэлжилж байна. Харин нүүрсээ бид авто замаар тээвэрлэдэг. Нийт экспорт энэ оны эхний хоёр сард 30 хувиар буурлаа. Нүүрсний тээвэр одоо ч зогссон хэвээр байна. Гэхдээ коронавирусийн халдвартай тэмцэхэд эдийн засгийн суурь сайн байна гэж Монголбанкны зүгээс харж байгаа. Учир нь цар тахал гарахаас өмнө эдийн засгийн үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байсан. Тухайлбал, 2019 оны эцсийн байдлаар 5.3 хувьд хүрч, 2016 оны хүнд үеэ давсан. Мөн инфляц 6.1 хувь буюу бидний зорьдог найман хувийн зорилттой нийцэж байна. Дунд хугацаанд инфляцыг найман хувьд барихаар төлөвлөж байна. Гадаад валютын албан нөөц дөрөв дахин өсч, 4.3 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл мөн ашигтай гарсан. Улсын төсөв 600 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий нэг хувьд ч хүрэхгүй байв. Энэ бол 2019 оны эцсийн байдлаарх дүн мэдээ гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com