Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Бичил бизнес эрхлэгчид бичил хэвээрээ 10-15 жил “гацдаг”

“Бичил бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа явуулаад 10,15 жил болсон хэдий ч бизнес хөгжлийнхөө дараагийн үе шат руу шилжиж чаддаггүй” гэнэ. Энэ өгүүлбэрийг “Бичил, жижиг үйлдвэрлэлийн санхүүжилт В2В” уулзалтын үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн Н.Дулмаа хэлсэн юм. “Яагаад гэхээр мэдээлэл бага байдагтай холбоотой. Мөн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд хууль дүрмийн дагуу шаардаад байгаа бичиг баримт бүрдүүлэх мэдлэг дутуу байна. Тиймээс бид хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдээ дэмжих үүднээс төсөл хэрхэн бичих, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч хамтарч ажиллаж байна” гэж тэр тайлбарласан юм. “Ер нь жижиг болон дунд бизнес эрхлэгчид яаж ийж байгаад аргаа олоод бизнесээ хөгжүүлэх тал дээр анхаарч байна. Жижгээс дунд руу шилжих боломжтой байгууллагууд байдаг ч төрийн бодлогоос гадуур үлддэг. Жижиг бизнес эрхлэгчдийг бойжуулж дараагийн шатанд гаргах асуудал орхигдоод байна” гэж Н.Дулмаа ярьсан юм. ЖДҮДС-аас дэмжлэг үзүүлэх төслийг сонгон шалгаруулахад хамгийн гол нь бүрдүүлэх бичиг баримт гэнэ.


Мөн МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн хэлсэн үгэндээ, “Жижиг дунд үйлдвэр эрхлэхэд тулгардаг хэд хэдэн асуудлууд байдаг. Түүний нэг нь санхүүжилтийн асуудал. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдлаа. Хууль батлагдсанаар иргэдийн аж ахуй эрхлэх сонирхол нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо өсөхөөс гадна үйл ажиллагаагаа хорших, өргөтгөх идэвх санаачилга бий болно. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газраас бичил, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зээл олгох журам, нөхцөлийг тогтоож, ижил зориулалт бүхий сангуудыг нэгтгэх асуудал шийдвэрлэгдлээ” гэлээ.

 

Ажилчдын бээлий, хүүхдийн хувцасны уутыг бичил бизнес эрхлэгчдээр оёулмаар байна

Хан-Уул дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам хэлэхдээ “Бичил бизнес эрхэлж байгаа бидэнд хамгийн хэрэгцээтэй юм бол хүү багатай, урт хугацааны зээл. Энэ төсөл сонгон шалгаруулалт үнэнийг хэлэхэд бичил бизнес эрхлэгч бидэнд шалгуур өндөртэй байлаа. Иргэд бичиг баримт хөөцөлдөх ажилд их л цалгар хандаж байгаа нь ажиглагддаг. Зарим нь үнэхээр юм хийдэг, хөрөнгө мөнгө нь хүрэлцэхгүй байгаа мөртлөө бизнесээ өргөжүүлэхийн тулд юунаас эхлэхээ мэдэхгүй, хэнд хандахаа ойлгохгүй, төслөө хэрхэн бичихээ мэдэхгүй л байх шиг. Хан-Уул дүүрэгт бизнес эрхэлж байгаагаас гадна өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа олон хүн бий. Тэд өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээр амьжиргаа залгуулж байгаа. Тэдэнд зээл олддоггүй, барьцаа хөрөнгө байхгүй. Зарим нь үл хөдлөх хөрөнгө ч байхгүй, түрээсийн хашаа байранд амьдарч байгаа. Өнгөрсөн жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 0.7 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ нь олон хүнд тус болсон. Одоогоор зээлийн доод хэмжээ таван сая төгрөг байгаа. Гэрээрээ үйлдвэрлэл эрхэлж байгаа олон хүн байна. Энэ хүмүүсийг дэмжихээр дүүрэг дээрээ бойжуулах төвийг бий болгосон. Ингэснээр 12 хүнийг ажлын байраар хангаж чадлаа. Энэ төвд маань ихэвчлэн оёдол хийдэг хүмүүс одоогоор хамтарч байгаа, орлого олж чадаж байна. Хамгийн гол нь үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих харилцаа холбоо хамтын ажиллагаа чухал байна. Дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн онцлогийг мэдэрч, ТҮК-ийн ажилчдад бээлий оёулах, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж гутлын улавч, унтлагын хувцасны уут гэх мэт зүйлийг нь оёдог байх нь тэдний орлогод чухал нөлөөтэй байна. Наад зах нь бичил бизнес эрхлэгчдээс зарим төлбөр авахаа больчихвол тэдний орлого нь үлдэнэ. Манай Хан-Уул дүүрэгт 2017 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлээд өнөөдрийг хүртэл явуулж байгаа үзэсгэлэн худалдаанууд ямар ч үнэ төлбөргүй байгаа. Энэ нь бага боловч тус, дэмжлэг болдог. Мөн эдгээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын бүх сувгаар дамжуулан танилцуулах нь чухал байна. Манай дүүргийн хувьд “Хан-Уулд үйлдвэрлэв” гэсэн сэтгүүл гаргаж бүх хороондоо тараадаг. Энэ ажлын үр дүнд бидэн рүү залгаад “Хэдэн эсгий таавчиг хэрэгтэй байна. Чанартай сайн хийдэг газар байна уу” гэж асуудгаа болиод хэрэглэгч, үйлдвэрлэгч шууд холбогддог болсон. Мөн цаашид цахим ертөнцийг ашиглаж бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах ажлыг ч мөн зохион байгуулна” гэв.

 

Бизнес эрхлэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ тогтсон цаг хугацаандаа биелүүлдэг байх ёстой

Мөн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийн танилцуулгыг ХХААХҮЯ-ны ЖДҮХСангийн Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү танилцуулсан юм. Тэрээр хэлэхдээ “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон. Бичил бизнес эрхэлж байгаа иргэдэд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас баримталж байгаа бодлогын дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 20 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа. Мөн ЖДҮХС-аас 20 саяас дээш төгрөгийн зээл авах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Саяхан ХХААХҮ-ийн сайдын тушаалаар ЖДҮДС-ийн журамд өөрчлөлт орсон. Энэ журмаар хэн ниймийн хариуцлагатай, үнэн бодитой үйл ажиллагаагаа эрхэлж байна. Тэр хүмүүст нь төрөөс олгож байгаа хөнгөлөлт, урамшуулалтай боломжийг олгодог байхаар шинэчлэгдсэн. Манайхны гаргадаг зарим нэг дутагдал бий.

Тухайлбал, Хуулийн дагуу улсад төлөх ёстой татвараа үнэн зөвөөр нь төлдөггүй. Тэр нь олон янзын учир шалтгаантай байдаг. Өөрсдийгөө жижиг эсвэл дунд үйлдвэрлэгч гэдгээ албан ёсоор батлах, нотлох бичиг баримтаа албан ёсоор бүрдүүлэхэд хайнга ханддаг. Ямар нэгэн зөрчил дутагдалгүй хувь хүн, албан байгууллагад боломжууд нээлттэй бий. Журмаа сайн уншиж танилцах хэрэгтэй. Хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тогтсон цаг хугацаандаа зээлийн төлөлтөө хийдэг байх ёстой. Ингэж чаддаг бол танд дараа дараагийн боломжууд нээгдэнэ. Эхлээд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас ямар тохиолдолд төсөл хүлээж авахгүй байх талаар тайлбарлая. Нийт санхүүжилтийнхээ 30 хувиас доошгүй хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр бүрдүүлээгүй бол гэсэн заалт бий. Та ЖДҮХС-аас зээл авахын тулд нийт төсвийнхөө 70-аас доош хувийн санхүүжилтийг хүсэх боломжтой. Яагаад ийм заалт орсон бэ гэхээр “Та ямар нэгэн зүйл хийнэ гээд төсөөлсөн, бодсон, төсөвлөсөн байлаа гэхэд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг өөрөө гаргах боломжтой байна гэдэг нь нэг талаараа хариуцлагыг бий болгох юм. Мөн Засгийн газрын тусгай сангууд болох Тариалан эхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Мал хамгаалах сан, ЖДҮДС, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх мэт сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол манай ЖДҮХС-аас зээл авах боломж бүрдэхгүй ээ. Дээр дурдсан сангуудад зээлгүй байх ёстой гэж ойлгож болохгүй. Зээлтэй байж болно. Графикийн дагуу л төлдөг байх ёстой. ЖДҮДС-аас авсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн дахин зээл авах боломжгүй. Тухайлбал бага хүүтэй, урт хугацаатай мөнгө ЖДҮДС-аас авчхаад банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулж иргэдэд өндөр хүүтэй зээл олгосон гэдэг нь тогтоогдсон тохиолдолд мөн л ЖДҮДС хаалттай байх нь.

Монгол банкны Зээлийн мэдээллийн санд хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, муу зээлийн түүхтэй бол тус сангаас зээл авах боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн байж болохгүй нь ээ. Мөн тус журмын 1.4.9-д Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд, ОУ-ын байгууллагын дарга, захирлын албан тушаалтан гэх мэт Нийтийн ашиг сонирхлын тухай зүйлийн 20 дугаар зүйлд заасан бүх хүмүүс, одоо эрхэлж байгаа хүн, эсвэл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг аж ахуйн нэгж ЖДҮДС-аас олгож байгаа зээлд хамрагдах боломжгүй юм. Мөн 1.5 тэрбумаас дээш орлоготой бол мөн манай сангийн үйл ажиллагаанд хамрагдах боломжгүй. Гэх мэт олон зүйл заалт шинэчлэгдсэн журамд тусгагдсан. Энэ журмыг шинэчлэн батлахын тулд олон удаа иргэдтэй уулзаж саналыг нь авахаас гадна, холбогдох яамдаас санал авч тусгасан” гэв. Уг уулзалтыг МҮХАҮТ, ХХААХҮЯ-ны ЖДҮХСан, Хан-Уул дүүргийн ЗДТГ болон Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн төв хамтран зохион байгуулсан юм.

 


ЖДҮХС-ААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮД:

1. Төрийн өндөр албан тушаалтан, гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
2. Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
3. Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
4. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй долоон гишүүний дөрөв нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
5. Хөнгөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
7. Хөнгөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
8. Хөнгөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
9. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн .
10. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
11. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдэлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
12. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
13. Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
14. Дээд хэмжээ-ЖДҮХС 1.0 тэрбум хүртэлх
Дээд хэмжээ- Орон нутагт 200.0 сая хүртэлх
Доод хэмжээ- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20.0 сая
Доод хэмжээ- Орон нутагт 20.0 сая хүртэлх болж өөрчлөгдсөн хэмээн ЖДҮДС-гийн журмын өөрчлөлтийг бичил бизнес эрхлэгчдэд танилцууллаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com