Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн коронатай тэмцэх 8 их наяд төгрөгөөс ард түмэн хүртэх болов уу

 Өнөөдөр корона хэмээх вирус дэлхийг сандаргаж эхэллээ. Дэлхийн II дайн 40-өөд сая хүний амь насыг авч одсон гэдэг. Энэ дайн хэдийгээр олон хүний амийг золиослосон боловч дэлхийн эдийн засгийг 1930-аад оны сүйрлийн хэмжээнд хүргээгүй аж. Оросын зарим эдийн засагчид “Корона вирус дэлхийн хүн амын дархлааг шалгаад зогсохгүй улс орнуудын засаглал, эдийн засгийн тогтолцоог шалгаж байна” хэмээн үзэж байна. 2008 оны санхүүгийн хямрал нь банкуудыг сүйрүүлээд зогсохгүй, олон улсын санхүүгийн байгууллагуудын үнэн нүүр царайг илчилж орхисон. Тухайн үед мөн л өнөөдөр шиг АНУ хямралыг давахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг хурцаар шүүмжилж, тус байгууллагын санхүүжилтийг зогсоохоор сүрдүүлсэн.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гайхалтай ажиллаагүй нь үнэн. Тус байгууллага баян орнуудаас санхүүждэг. Тэр хэрээрээ улс төрждөг, тансагдуухан байгууллага хэмээх шүүмжлэлд өртөж байсан удаатай. Д.Трамп дэлхийн бүх салбарт нөлөөлдөг дэлхийн хамгийн том эдийн засгийн өмнө хариуцлага хүлээдэг. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадад коронавирус гарсан эхний хэдэн хоног хятадуудыг буруутгаж, бяцхан улс төр хийсээр цаг алдсан. Хятадууд цагаан сараа хийсний дараа л Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын даржин мэдэгдлүүд гарч эхэлсэн. Гэвч энэ оройтсон байсныг америкууд шүүмжилж байгаа юм. Гэхдээ дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөх гайт вируст хуралдаан хийж нэр хайрласныг мартаж болохгүй гэнэ.
Зарим эдийн засагчдын тооцоогоор дэлхийн хэмжээнд коронатай тэмцэхэд багаар бодоход арав шахам их наяд ам.доллар шаардлагатай. Гэхдээ энэ нь шууд улс орны төрөөс гаргах зардал. Үүнээс гадна хувь хүн, аж ахуйн нэгжид учрах хохирлыг тооцох боломжгүй. Эндээс харвал эдийн засаг, шинжлэх ухааны өндөр хөгжилтэй орнууд коронавирусийг давагдашгүй хүчин зүйл гэж тооцож байгаа бололтой.
Харин монголчууд энэ их аюулын хаана явна гэсэн асуулт гарч байна. Бидний хоёр хөрш вирусийн маш ноцтой голомтод тооцогдож байгаа. ОХУ-д эхний их дэгдэлт явагдаж байгаа бол БНХАУ-д коронагийн эхний давлагаа намжсан ч зүсээ хувирган илүү их хөнөөлтэйгөөр дахин дэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд сануулсаар. Энэ нь манай улс дарьтай торхон дээр лаа бариад сууж байгаа хүн адил харагдана. Коронагийн дэгдэлт гарснаас хойш манай улс шуурхай арга хэмжээ цаг алдалгүй авсан нь өнөөгийн үр дүн гэнэ. Эрүүл мэндийн яамныхан “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” киног санагдуулж байгаа бол хүчний байгууллагууд “Намайг бариарай” кино шиг зүтгэж байна. Энэ бүхний хүчинд өнөөдөртөө дотоодоос халдвар илрээгүй дэлхийн ганц орон Монгол болов уу. Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэрэв дотоодод халдвар тархвал манайд 100-150 мянган хүн халдварлана. Харин энэ аюулаас зайлсхийх арга нь эхний ээлжинд амны хаалт, гар ариутгал, зайнаас харьцах гэнэ. Үнэн хэрэгтээ энэ арга нь манайд хэрэгжих бүрэн боломжтой. Харин хэрэгжүүлэх механизм нь хэр үр дүнтэй гэдэг авч байгаа арга хэмжээнээс хамаарах аж. Саяхан амны хаалтгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох тухай асуудал яригдсан. Энэ нь хэрэгжих үү, үгүй юү гэсэн маргаан өрнөхөд хүргэж байна. Амны хаалт мэдээж чухал. Гэхдээ хэн, яагаад амны хаалт зүүхгүй байна гэдгийг тогтоож байж шийдвэр гаргах хэрэгтэй гэнэ. Нүд улаан, мөнгө цагаан гэгчээр өвчнөөс хүртэл хэт их мөнгө босгох санаархал нь үр дүнд хүрэхгүй. 150 мянган төгрөг төлөх чадвартай хүн 1000 төгрөгийн амны хаалт аваад зүүчихнэ. Харин гадуур амны хаалтгүй явж байгаа иргэдийг зарим мэргэжилтнүүд амьдралын боломжгүй, мөн бага насны хүүхдүүд байна гэж үзэж байна. Тэднийг 100 мянган төгрөгөөр торгож амны хаалт зүүлгэнэ гэдэг санаа хэнээс гарсан бол.
Үүнтэй адил дараагийн асуудал бол иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурч байгаа явдал аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронагийн эсрэг найман их наяд төгрөг гаргахаа зарласан. Монголын түүхэнд Оюу толгойгоос өөр зүйлд ийм том хөрөнгө оруулалт хийсэн тохиолдол байхгүй. Гэтэл энэ их мөнгөний тоог сонсч байх хооронд иргэдийн амьжиргаа хүндэрч эхэлсэн мэдээ байна. Харин хоёр сарын хугацаанд чамгүй тэсч байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр бол иргэдийн 30 гаруй хувь нь ядуу. Энэ бүлэг энэ хугацаанд яаж тэссэн нь гайхмаар. Мөн манай иргэдийн 80 хувь нь хадгаламжгүй гэнэ. Тэд бас ямар хэмжээнд очсоныг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Эрхэм Ерөнхий сайдын амласан хөнгөлөлтүүд энэ сардаа иргэдэд хүрэх эсэх тухай мэдээ алга. Эмч нарын санал болгоод байгаа чанартай хоол идэх боломжтой иргэд хэд байгаа бол. Гараа байнга угаах боломж гэр хорооллынхонд бараг л байхгүй болов уу. Ийм нөхцөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх найман их наяд төгрөгийг хаанаас босгох нь ойлгомжгүй. Нөөцийг дайчлах, гадны зээл тусламжаар мөнгө босгох бүдэг бадаг мэдээлэл бий. Төсвийн тодотголыг эс тооцвол зөвхөн Монголбанкны валютын нөөцөөс өөр дайчлаад байх их мөнгө Монголд байхгүй. Гадныхан жаахан мөнгө өгөх л байх. Тэр нь хэдэн их наяд төгрөг болохгүй. Энэ тохиолдолд Засгийн валютын нөөцийг барьцаалж мөнгө босгох боломжтой. Гэтэл эдийн засагчид 2018 оноос эхлээд энэ оноос эхэлж төлөх том бондуудын өрийг өрөөр төлөхөөс өөр замгүй тухай сануулсаар ирсэн. Үнэн хэрэгтээ бид санхүү болон коронагийн хайчид байгаа гэнэ. Гэтэл санхүү нь сул, коронагийн хамгаалалт ч найдвартай биш аж. Эдийн засагчдын үзэж буйгаар энэ тохиолдол эхний ээлжинд төсвийн тодотгол хийж бага ч болов санхүүгийн баталгаатай дархлаатай болох шаардлагатай. Мөн УИХ-ын сонгуулийг хойшлуулах замаар коронагийн хамгааллыг сайжруулж болно. Улстөрчид сонгуульд чичигнэж байгаад коронаг алдчихвал монголчууд хохирно. Тэр тусмаа нийгмийн эмзэг бүлэг. Түүн дотроо өндөр настан хүүхэд багачууд илүү нэрвэгдэнэ.
Корона Монголын эдийн засгийн эмзэг цэгүүдийг тодорхойлж байна. Эрдэнэт, Оюу толгойг эс тооцвол үйлдвэр гэхээр юм алга. Нийгмийн 80 хувь хадгаламжгүй, 30 хувь нь ядуу. Валютын нөөцөөсөө илүү төсөвтэй. ДНБ-ээсээ гурав дахин их гадаад өртөй. Нийслэлийн хүн амын тал хувь ил задгай жорлонтой, ариутгалын хэрэгсэл байхгүй. Төр нь ган, зуд, коронагаар далимдуулж үр тариа, махны бизнес хийнэ. Төвбанк нь чоно борооноор гэгчээр зээл хойшлуулах нэрээр арилжааны банкууддаа хөнгөлөлт үзүүлнэ. Ийм тогтолцоо байхад төрөөс амласан найман их наяд төгрөг ард иргэдэд ирэх болов уу.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com