Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.Дөлгөөн: Төлөх ёстой гадаад зээлийн төлбөрүүд хойшилсноор өр нэмэгдэнэ

Б.Эгшиглэн

Эдийн засагч Б.Дөлгөөнд хандаж, цар тахалтай тэмцэх, эдийн засгийг хамгаалах үүднээс гаргасан Засгийн газрын багц шийдвэрүүд нь ямар эх үүсвэрээс санхүүжиж буй, энэ талаарх байр суурийг нь сонирхсон юм. Б.Дөлгөөн ийнхүү хариуллаа:
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 6-нд хийсэн мэдэгдэлдээ нийт 793 тэрбум төгрөг зарцуулахаар, үүний 547 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэ мөнгө яг хаанаас хэмнэгдэж байгааг тайлбарлахдаа гадаад зээлийн зардлыг хойшлуулах, төсвийн хэмнэлтээс гарсан санхүүгийн эх үүсвэрээр хэмээн тайлбарласан. Тэгвэл 2020 оны төсөвт Засгийн газар 950 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлөхөөр тусгажээ. Үүнийг хойшлуулахад хангалттай санхүүжилтийн эх үүсвэр гарч ирнэ. Харин сөрөг үр дагавар юу байж болох вэ гэвэл нэгэнт төлөх ёстой гадаад зээлийн үндсэн болон хүүгийн өр төлбөрүүд хойшилсноор гадаад өр нэмэгдэнэ.
Гэтэл үүнийг өр төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр шийдэх боломжтой. Засгийн газар төсөвт өртөг нь 540 тэрбум төгрөг болох долоон төслөө хойшлуулах боломжтой. Үүнд:
1. Үндэсний урлагийн их театрын барилга (152 тэрбум)
2. Байгалийн түүхийн музейн барилга (94 тэрбум/)
3. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн (80 тэрбум)
4. Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төсөв боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх (55 тэрбум)
5. Төв номын сангийн барилга (52 тэрбум)
6. Чингис хаан музейн барилга (53 тэрбум)
7. Улсын драмын эрдмийн театрын барилгын зураг төсөв боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх (52 тэрбум)
Нийтдээ 540 тэрбум төгрөг болно. Нөгөө талаас нэг сая 120 мянган хүүхэд сардаа 100 мянган төгрөг авахад нэмэгдэл 547 тэрбум төгрөг шаардлагатай гээд бод доо. Ингэж шийдсэн тохиолдолд музей, хөшөө, барилгаа түр азнаад, зээлээ төлөөд ч болтугай хүүхдийн мөнгөө өгөх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com