Уншиж байна...
 
НҮБ-ын ХХААБ-аас шүлхийн SAT-1 хэвшлийн өвчний хариу арга хэмжээг дэмжиж лабораторийн оношлуур хүлээлгэн өглөөӨвлийн улиралд замын хөдөлгөөнд онцгой анхаарал, болгоомжтой оролцохыг анхааруулж байнаХуеон Юу: Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын харилцсан гэх вайбэр чат хуурамч, эвлүүлэг байсанСумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
“Эрдэнэс алт ресурс-ийн өнгөрсөн, одоо, ирээдүй” онол, практикийн бага хурал болов

“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн таван жилийн ойн нэрэмжит онол практикийн бага хурал өчигдөр “Блю скай”-д боллоо.

“Эрдэнэс алт ресурс ХХК-ийн өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр өрнөсөн уг хурлын мэндчилгээг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ууганбаяр нар хүргэв.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

”Эрдэнэс Монгол" компанийн Зэс, металлын группын менежер Ц.Төгсбуян "Эрдэнэс Монгол нэгдлийн стратеги төлөвлөгөө"-г эхний илтгэлээр хэлэлцүүлсэн бол Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга, доктор Д.Эрдэнэбаяр "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг танилцууллаа.

Хурлын үеэр мөн “Уул уурхайн салбар дахь төр хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагаа”, “Уул уурхайн салбар дахь инноваци”, “Уурхайн хаалтын менежмэнтийн төлөвлөгөө боловсруулахад иргэдийн оролцоог хангах нь”, “Эрдэнэс алт ресурс ХХК-ийн стратеги төлөвлөгөө” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн болох “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь 2023 онд баяжуулах хоёр дугаар үйлдвэрийг ашиглалтад оруулснаар баяжмалын хэмжээ эрс нэмэгдэж, 599 мян.тонн хүдэр олборлож, 15.2 мян.тн алт, мөнгөний баяжмал борлуулжээ.

Борлуулалтын орлого 2023 оны гүйцэтгэлээр 307,4 тэрбум төгрөг байж. Энэ нь 2022 онтой харьцуулахад 2.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс гадна 133.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 19.1 тэрбум төгрөг буюу 17 хувиар давуулан биелүүлж улсын төсөвт 58.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн билээ.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
zz test
5 өдрийн өмнө
Test
5 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com