Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Бүс нутгийг маргаанаас болж Мадуро сөрөг хүчинтэй яриа хэлэлцээрээ зогсоолоо

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хил орчмын маргаантай Эссекибо бүсийн талаарх бодлоо өөрчлөөгүй тохиолдолд Засгийн газар сөрөг хүчинтэй хийж байгаа хэлэлцээрийн ширээнд эргэж суухгүй гэж Венемсуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро твиттер хуудсандаа мэдэгджээ.
Венесуэлийн Засгийн газар, сөрөг хүчнийхэн Норвегийн зуучлалаар Барбадост хэлэлцээр эхлэн хэд хэдэн үе шатыг ардаа орхиод байгаа юм. Харин Ерөнхийлөгч Николас Мадуро наймдугаар сарын эхээр засгийн газрын төлөөлөгчид хэлэлцээрийн ширээнд эргэж суухгүй гэж мэдэгдсэн юм. Наймдугаар сарын сүүлчээр тэр Норвегийн талтай холбоо барьж сөрөг хүчнийхэн сайн мэдээ дуулгавал хэлэлцээрт эргэн орно гэсэн юм байна.


“Сөрөг хүчнийхнийг Эссекибогийн талаар тов тодорхой мэдээлэл тун яаралтай олж дуулгахыг би Мэдээлэл харилцааны сайд Хорхе Родригест даалгасан. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг мөрдөн шалгах, эдийн засгийн бүслэн хаасан арга хэмжээ бойкот зэргээс болоод бид хэлэлцээрийн ширээнээс гарсан. Одоо бид Гуайдогийн Эссекибог зарах гэсэн оролдлогын эсрэг хөдөлгөөнд нэгдэж байна. Эссекибог худалдах гэсэн санаагаа Гуайдо орхиогүй цагт бид хэлэлцээрийн ширээнд суухгүй. Нэг бол тэд байр сууриа өөрчилж зөв замд орно, үгүй бол бид бие биеээ хэзээ ч харахгүй” гэж Мадуро мэдэгдсэн байна.
Венесуэлийн Ерөнхий прокурорын газар, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог өөрийгөө хууль бусаар ерөнхийлөгч хэмээн зарласан, Эссекибо бүсийг худалдахаар оролдсон хэмээн өнгөрсөн баасан гарагт мөрдөн шалгаж эхэлсэн байна. Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хуан Гуайдогийн удирдан чиглүүлдэг гэмт хэргийн бүлэглэл Эссекибо бүсийг Exxon Mobil мэтийн хил дамнасан компанид худалдах гэж байсан гэж мэдэгдсэн нь ийн мөрдөн шалгах эхлэл болжээ. Зарим хэсэг нь Гайанад харьяалагддаг Эссекибо голын сав газар дахь 160 хавтгай дөрвөлжин км талбай бүхий Эссекибо бүс нь Венесуэлийн засгийн газар, Гайанагийн хооронд хэдийнээс маргаантай байсаар ирсэн юм байна. Гайанад Ерөнхийлөгчийн сонгууль болж Дэвид Грейнжер төр тэргүүлсний дараанаас АНУ-тай улам ойртож, улс орондоо Exxon Mobil компанийг оруулснаар Мадуро тэднийг Венесуэлийн эсрэг үйл ажиллагаа хэмээн буруутгаж маргаан улам хурцадсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com