Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Люксембургт Борис Жонсоныг шүгэлдэн хашгиралдаж хөөв
Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсонг эсэргүүцэгчид түүний өөдөөс хашгиралдан, шүгэлдэж угтсанаас болоод Brexit-ийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар Люксембургийн Ерөнхий сайд Ксавье Беттельтэй хийх гэж байсан хэвлэлийн бага хурлаа орхиход  хүрлээ  гэж Белгийн VRT телевиз дамжууллаа.
Хэвлэлийн мэдээлснээс үзвэл хоёр ерөнхий сайдын хэлэлцээр болсон Засгийн газрын байрны гадаа Их Британийг Европын холбооноос гарахыг эсэргүүцсэн хэдэн арван хүн цугларсан байсан гэнэ. Тэд Жонсоныг уулзалтаас гарч ирэхэд нь “шившиг” хэмээн хашгиралдаж, шүгэлдэж угтжээ.
Хоёр ерөнхий сайд хамтраад хэлэлцээрийн үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэх байсан ч ВРТ телевизийн мэдээлснээр бол К.Беттель сэтгүүлчидтэй ганцаараа ярилцжээ.
 
Үр дүнгүй хэлэлцээр
 
Люксембургийн Ерөнхий сайд К.Беттельтэй уулзахаасаа өмнө Борис Жонсон  Еврокомиссын тэргүүн Клод Юнкертэй хэлэлцээ хийсэн ч ямар ч үр дүнгүй өндөрлөжээ. Еврокомиссын мэдээлснээр бол Европын холбоо 2018 оны арваннэгдүгээр сарын 25-нд Брюссель, Лондон хоёрын тохиролцсон хэлэлцээрээр хамтын нийгэмлэгээс гарах гэсэн Их Британийн саналыг хүлээн аваагүй гэнэ. Харин Еврокомисс Британийн талтай хэлцэлд хүрэхийн тулд “24/7 гэсэн дэглэмээр ажиллаж”, аравдугаар сарын 17-18-нд болох  дээд хэмжээний уулзалтаар тохиролцохоор найдаж байгаа юм байна.
Их Британийн Ерөнхий сайдын алба болохоор Люксембургт болсон уулзалтын үр дүнгээр Европын холбоотой Brexit-ийн хэлэлцээрээ идэвхжүүлэн, өдөр тутам харилцан зөвлөлдөж байна гэсэн байна.
 
 
Brexit-ийн төлөв
Юнкер болон Жонсон хоёрын уулзалт нь үндсэндээ гацаанд ороод байсан Brexit-ийн хэлэлцээрийг урагш ахиулах гэгээ авчрах ёстой байлаа. Талууд “бэкстоп” буюу Умард Ирланд түр зуур Европын холбооны гаалийн холбооны бүрэлдэхүүн болон нэгдсэн Европын зах зээлд байгаа тэр хувилбарын талаар ярилцах гэж байсан юм. Гэтэл Их Британи “бэкстоп” хувилбарыг хүлээн зөвшөөрөөгүй болохоор Брюссель ч Ирландад хөдөө аж ахуй, болон хүнсний бүтээгдэхүүн оруулах гаалийн нэгдсэн дэглэмийн талаар Лондонд өөр ямар нэгэн хувилбар санал болгоогүй байна.
Их Британи Европын холбооноос гарах бичгийн хүсэлтээ илгээснээс хойш хоёр жилийн дараа буюу 2019 оны гуравдугаар сарын 29 гэхэд гарах ёстой байсан ч Британийн парламентын Нийтийн танхимын гишүүд Тереза Мэйгийн Засгийн газраас Брюссельтэй хийх Brexit-ийн нөхцөлийн тухай хэлэлцээрийн төслийг гурван удаа буцаасан юм. Ингэснээр Европын холбооноос гарах асуудал дөрөв, тавдугаар сар болоод эцэст нь аравдугаар сарын 31 болж хойшлоод байгаа юм. Ерөнхий сайд Тереза Мэй огцорсон ч хэлэлцээр гацаанаас гарч чадахгүй өнөө хүрч оронд нь томилогдсон Ерөнхий сайд Борис Жонсон  ямар ч байсан, хэлэлцээртэй хэлэлцээргүй Их Британи аравдугаар сарын 31 гэхэд Европын холбоог орхино гэж амлаад байгаа юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com