Барууны хэвлэлийнхний Жошуа Вонг хэмээн хураангуйлан нэрлээд байгаа Жошуа Вонг Чи-Фун бол Гонконгийн оюутны хөдөлгөөний идэвхтэн, Гонконгт 2014 оны аравдугаар сарын 13-нд байгуулагдсан “Шүхэртний хувьсгал” хөдөлгөөний тэргүүн, зүүн төвийн “Демисисто” намыг 2016 онд байгуулсан, Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Тэрээр эхлээд Гонконгт оюутны идэвхтнүүдийн Scholarism бүлгийг үндэслэн зохион байгуулж Гонконгийн боловсролын тогтолцоонд эх газрын Хятадын нөлөө ихэсч байгааг эсэргүүцэж басйнаа дараа нь энэ хөдөлгөөнөө “Демосисто” болгон нэрлэсэн юм байна.
Ардчиллын төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцосных нь төлөө түүнийг нэг бус удаа хууль сахиулагчид баривчилж байжээ. Түүнийг хууль бус жагсаал цуглаанд хүмүүсийг уриалсан, зохион байгуулсан хэмээн 2015 оны наймдугаар сарын 19-нд албан ёсоор буруутгасан байна.
Тэр хэн бэ
Жошуа Вонг 1996 оны аравдугаар сарын 13-нд Гонконгт IT технологийн ажилтан, гэрийн эзэгтэй нарын протестанд гэр бүлд төрсөн. Нэг эрэгтэй дүүтэй. Багадаа тэрээр ой тогтоолын зохиомол гажиг тусч байсан нэгэн. Христийн нэгдсэн коллеж төгсөөд Гонконгийн Нээлттэй их сургуульд элссэн байна. Тэрээр The Guardian сонинд өгсөн нэг ярилцлагадаа өөрийгөө ристинй шашинтан гэж хэлсэн байдаг. Жошуа Вонг 2014 оны есдүгээр сарын 26-нд болсон “Шүхэртний хувьсгал” ажиллагаагаа эхэлж ард иргэдийг Засгийн газрын өмнөх “Иргэдийн талбай”-д гарахыг уриалан дуудсаны төлөө анх удаага цагдаад баривчлагдаж байжээ. Тэгэхэд тэр ердөө 18 настай байлаа. Вонгийг 48 цаг хориод гаргахад түүний эгнээнд нэгдэж эсэргүүцэгчдийн тоо үлэмж нэмэгдсэн нь анзаарагдсан байна. Нэртэй Тайм сэтгүүл түүний зургийг гаднах нүүрэн дээрээ хэвлэж, “эсэргүүцэгчдийн дүр” гэж нэрлэж байлаа. Тэр өнөөдөр дэлхий дахины танил болсон хэдий ч хэвлэлийнхнээс ямагт хол байдаг нэгэн. Эрх баригчид түүнийг болон хамтрагч Блексу Чоу, Натану Ло нарыг хууль бус цуглаан жагсаалд иргэдийг уриалан дуудаж зохион байгуулсан, “Шүхэртний хувьсгал”-ын үеэр цагдаагийнхны шардага биелүүлээгүй хэмээн 2015 оны наймдугаар сарын 19-нд албан ёсоор буруутгасан ч шүүх 2016 оны зургадугаар сарын 7-нд зөвтгөсөн юм байна. Буруутгагч тал давж заалдсанаар 2016 оны есдүгээр сарын 21-нд тэдэнд оноосон гурвууланг нь олон нийтийн тустай хөдөлмөр хийлгэх, тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээжээ.
Demosisto намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2016 онд 20 настай Вонг Гонконгт эсэргүүцлийн хөдөлгөөний гол зохион байгуулагч, удирдагч нь болсон Demosisto намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Үүний өмнө 2014 онд “Шүхэртний хувьсгал” эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсныхаа төлөө Freedom House байгууллагын урилгаар шагнал хүртэхээр Вашингтонд очсон байна. Freedom House байгууллагын сайтад “Freedom House өөрийнхөө 75 жилийн ойг Гонконгийн ардчилссан хөдөлгөөний гурван үеинй тэргүүнийг шагнан тэмдэглэж байна” гэсэн толгой гарчгийн дор нийтлэл гаргаж байжээ.
Энд “Вонг 2014 онд “Umbrella Revolution” буюу “Шүхэртний хувьсгал”-ын үеэр энгийн иргэдээс 200 мянган хүнийг цуглуулж чадсан. Түүний энэ хүчин чармайлтыг нэр бүхий Fortune, Time Magazine, Foreign Policy болон Лондонгийн Times хэвлэлүүд өндрөөр үнэлэн бичиж байсан юм. Түүнийг Хятадын эрх баригичд удаа дараа баривчилж байсан нь харин ч олон улсын анхаарлыг татаж, Гонкогт эсэргүүцлийн шинэ шинэ хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм” гэж бичжээ. 2016 онд Вонг нам тэргүүлэх болсныхоо дараа АНУ-д зочилж АНУ-ын Конгрессын Хятад дахь хүний эрхийг судалдаг комиссын өмнө үг хэлж байжээ.
2017 оны гуравдугаар сарын 26-нд Гонконгт Сонгуулийн хороо нь засаг захиргааны шинэ тэргүүнээр Кэрри Ламыг сонгоход Жошуа Вонг энэ сонгуулийг “сонгууль биш, томиолгоо” гэж нэрлэсэн байна.
Би огт цөхрөхгүй
2017 оны наймдугаар сарын 19-нд Вонг, Ло, Чоу нарыг Гонконгийн давж заалдах шатны шүүхээс дахин буруутгаж 6-8 сараар шоронд хорихоор шийтгэсэн нь Гонконгт дахин эсэргүүцлийн хөдөлдгөөн эхлэх шалтгаан болж ердөө маргааш өдөр нь л гэхэд өргөн олны жагсаал болж байлаа. Гэлээ ч хатуу шийтгэх хэрэгтэй гэсэн хуулийнхан санасандаа хүрч гурван идэвхтнийг тэртээх гурван жилйин өмнөх “Шүхэртний хувьсгал” жагсаал цуглааны төлөө яллан шүүхийн танхимаас шууд шорон луу илгээсэн байна. Үүнээс гнадна тэр гурвыг таван жилийн хугацаагаар төрийн болон олон нийтийн ажил эрхлэхийг хоригложээ. Харин Вонг шүүхийн танхимаас “би огт цөхрөхгүй” гэж мэдэгдсэн байна. Наймдугаар сарын 17-нд Вонг өөрийнхөө твиттерт Гонконгийн иргэдийн оюун ухаан, зүрх сэтгэл дуугүй байж тэвчихгүй, шоронгийн ялаас ч айхгүй гэдэгт итгэлтэй байна гэж бичиж байлаа. 2017 оны есдүгээр сарын 13-нд гонконгинй мэдээллийн Hong Kong Free Press сайтад Вонг Дээд шүүхэд давж заалдах өргөдөл өгснөөр түүнд оноосон ял шийтгэлийг хүчингүй болгосон байна.
Энэ жилийн шинэ давалгаа
Энэ оны зургадугаар сард Гонконгийн эрх баригчид Эх газрын Хятадын эрэн сурвалжилж байгаа сэжигтэн, гэмт хэрэгтнүүдийг Хятадад шилжүүлэн өгөх хуулийн төсөл хэлэлцэхээр болсны дараанаас Гонконгт эсэргүүцлийн хүчтэй давалгаа өрнөж эхэлсэн юм. Энэ хуулиар Хятадын бодлогыг эсэргүүцэгчдийг Хятадад өгөх гэж байна гэж эсэргүүцэгчид үзсэн байна. Шүхэр барьсан эсэргүүцэгчдийн тоо бараг л Гонконгийн нийт иргэдийн 50 хувьд хүрээд ирэхэд эрх баригчид хуулийн төслөө түр хугацаагаар татан авлаа гэсэн ч эсэргүүцлийн хөдөлгөөн зогсоогүй учраас эцэст нь сэжигтэн, гэмт хэрэгтнүүүдийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг бүр хэлэлцэхээ болилоо гэж мэдэгдсэн юм. Гэсэн ч эсэргүүцлийн хөдөлгөөн намжаагүйгээр барахгүй, жагсаал, цуглааны үеэр цагдаагийнхантай мөргөлдөх болж, хууль сахиулагчид ч хүч хэрэглэн, нулимс асгаруулагч хий, резинэн сум, усан буу ашигладаг боллоо. Ингээд үйл явдал, эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байсан тул Гонконгийн цагдаагийнхан наймдугаар сарын 30-нд “Шүхэртний хувьсгал”-ын удирдагч Жошуа Вонгийг дахин баривчилсан юм. Түүнтэй хамт жагсагчдаас ч олон идэвхтнийг баривчилжээ. South China Morning Post хэвлэлд бичсэнээр бол идэвхтнүүдийг хууль бус жагсаал цуглаанд оролцсон гэж баривчилсан ч дараа нь барьцаагаар сулласан байна. Харин Жошуа Вонг, Чоу, Иван Лама нарын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Цагдаагийн улсын эсрэг
Энэ удаагийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг Жошуа Вонг “Шинэ Хүйтэн дайны шинэ Берлин” гэж ХБНГУ-ын нийслэл Берлинд зочлох үеэрээ хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. “Бид Гонконгийг цагдаагийн улс болгочихгүйн тулд ардчилал, энх тайвны төлөөх тэмцлээ үргэлжүүлэх болно.Гонконг бол шинэ хүйтэн дайны шинэ Берлин болоод байна” гэжээ. Тэр бас “Гонконгийн цагдаагийнхны зүгээс бидний иргэний эрхийн эсрэг варварын хүчирхийлэл үйлдсээр байгаа ч бид сүүлийн гурван сард эсэргүүцлийн бүхийл тайван аргыг хэрэглэж байна” гэжээ. Вонг энэ хэвлэлийн бага хурал дээр ХБНГУ, Европын холбоог Гонконгийн цагдаагийнхны үйлдэж байгаа энэ зүй бус хүчирхийллийг авч хэлэлцэхийг уриалсан байна. Вонг бас ХБНГУ-ын эрх баригчдыг гонконгийн цагдаагийнханд зориулж зэвсэг нийлүүлэхгүй байхыг уриалаад тэр зэвсгийг чинь энгийн номхон жагсагчдын эсрэг хэрэглэж байна гэж анхааруулжээ. Жошуа Вонг зарим идэвхтнүүдийнхээ хамт өнгөрсөн долоо хоногшт Вашингтонд айлчлах үеэрээ есдүгээр сарын 21-нд мэдээллийн AFP агентлагт ярилцгаа өгч “Өнөөгийн дэлхийн түвшний хотуудаас Гонконг өнөөдөр цагдаагийн зүгээс хүчирхийлэл үйлддэг цагдаагийн улс руу шилжиж байна” гэж ярьсан байна. Түүний хэлснийг Гонконгийн поп дуучин Денизк Хо дэмжиж гонконгийг цагдаагийн энэ улс хятадын автоном болж байна гээд Гонконгийн засгийн газар цагдаагийнхны ард нуугдчихаад хямралыг шийдэх гарц хайхаас татгалзаж байна гэжээ. Үүний өмнө Жошуа бас Вашингтоныг Гонконг дахь хүнйи эрх, ардчиллын төлөө хууль гаргах, Гонконгт иргэний эрхийг зөрчиж байгаа албан тушаалтнуудын эсрэг хориг тавихыг уриалж байсан юм. АНУ-ын Конгрессоор ийм хууль хэлэлцэх нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг болно гэж Бээжин нэрлээд байгаа юм. Гонконгийн эрх баригчид сүүлийн гурван сард эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсдоос нийтдээ 1500 орчим хүчнийг баривчлан саатуулаад байгаа юм.
Хамгийн эхлээд сэжигтэн, гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөхийг эсэргүүцэж эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн одоо болохоор ард иргэдэд автоном эрхийг баталгаажуулах, бүх нийтийн сонгуулийн эрхийн төлөө үзэл бодлоо илэрхийлж байна. Хамгийн сүүлд Гонконгийн Туен Мун дүүрэгт эсэргүүцлийн томоохон жагсаал болж Бээжингийн нөлөөллийг багасгаж, Гонконгт ардчилсан шинэчлэл хийхийг шаардсан байна. Жагсагчид эхлээд тайван байдлаар цугларсан ч сүүлдээ Засгийн газрын байрны өмнө Хятадын төрийн далбааг урж, шатааснаар цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн нулимс асгаруулагч хий,резинэн сум хэрэлэглэхэд хүрчээ. Жагсагчид ч цагдаагийнхан руу чулуу модоор шидэлсэн байна.