Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Иран улс АНУ-гаас 50 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэж байна

Иран улс 2018 онд гарсан цөмийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын зүгээс тавьсан хоригоос учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой гэсэн болзол тавьсан байна. Эдгээр хоригийн улмаас Иранд учирсан хохирлын төлөө 50 тэрбум ам.долларыг нөхөн төлбөл Тегеран цөмийн хэлэлцээрт эргэн орно гэж Ираны улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсан Резай мэдэгдсэнийг ISNA агентлаг дамжуулжээ. “Америкчууд хэлэлцээрээ сэргээе гэж хүсч байгаа бол, тэд өөрсдөө хэлэлцээрт эргэн орохгүй юм бол хамгийн багаар бодоход 50 тэрбум ам.долларыг нөхөн төлбөр болгон төлөх ёстой” гэж тэр мэдэгдсэн байна.

“Америкчуудын бодлоор бол манай импорт, экспортыг бойкотолсноор Ираны худалдааг бүрэн хааж, Ираныг 100 хувь бүслэн хаах ёстой байж. Гэхдээ бид бүр эхнээс нь энэ бүхэн ямар нэг хариу арга хэмжээгүй өнгөрөхгүй гэж хэлээд байсан шүү дээ” гэж Резай онцолжээ. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани ийм дарамт шахалтын дор бид АНУ-тай ямар ч хэлэлцээр хийхгүй гэж есдүгээр сарын 25-нд мэдэгдсэн. Үүнийхээ дараа өдөр нь Ираны Ерөнхийлөгч бас Тегеран цөмийн хэлэлцээрийн ширээнд “5+1” гэсэн хэлбэрээр буюу АНУ, Орос, Хятад, Их Британи, Франц, Германыг оролцуулан суухад бэлэн байна, ганцхан Д.Трамп үүний хариуд Исламын улсын эсрэг тавьсан бүхий л хоригоо цуцлах ёстой гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч энэ мэдэгдлийг дараа нь няцаасан юм.

2015 онд баталсан цөмийн хэлэлцээрээр Иран плутоныг зэвсгийн зориулалтаар үйлдвэрлэх, уран баяжуулах хэмжээгээ багасгах, энэ бүхний хариуд барууны орнууд болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоригоо цуцлахаар заасан юм. Харин өнгөрсөн оны тавдугаар сард АНУ энэ хэлэлцээрээс гарч байгаагаа зарлаад Тегераны эсрэг тавьсан хязгаарлалтуудаа сэргээсэн юм. Үүний дараагаар Иран цөмийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бас зогсоож, баяжуулсан уран, хүнд усны нөөцөө харьцангуй нэмэгдүүлэх болсон юм. Саудын Арабын нефтийн орд газар, “Saudi Aramco” үйлдвэр лүү нисгэгчгүй төхөөрөмж ашиглан халдсан хэргийг Иран үйлдсэн хэмээн АНУ энэ есдүгээр сард Тегераны эсрэг шинэ хориг тавьсан. Энэ хоригоор америкчууд Ираны төв банкны АНУ дахь бүхий л активыг царцааж америкийн иргэд үүгэр дамжуулан ямар нэг ажиллагаа явуулах аргагүй болсон юм.

Харин Тегеран болохоор Саудын Арабын нефтийн байгууламж руу халдсан гэдгийг няцаахын зэрэгцээ АНУ-ын энэ хориг тийм ч үр дүнтэй ажиллагаа биш гэж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com