Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Орост анх удаа хиймэл махаар котлет хийснээ мэдэгдлээ

Оросын үйлдвэрлэгчид хиймэл махаар хийсэн котлет бүтээснээ албан ёсоор зарласан байна. Энэ ажилд хоёр жилд нийтдээ 900 мянган рубль зарцуулжээ. 

Москвагийн “Очаковскийн хүнсний орцны комбинат” хүнсний зориулалттай хиймэл мах Орост анх удаа үйлдвэрлэлээ гэж мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг дамжуулжээ. Хэд хэдэн удаагийн цуврал туршилтын үр дүнд гаргаж авсан хиймэл махаар котлетод зориулсан 40 грамм жинтэй анхны хиймэл мах гаргаж авчээ. “Энэ ажилд бид сүүлийн хоёр жилийг 900 мянган рубль зарцуулж байж үр дүнд хүрлээ” хэмээн комбинатын хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Үүний тулд комбинат эсийн инженерчлэлийн тусгай лаборатори байгуулсан гэнэ. “Ийн хиймэл мах гаргаж авсан нь мах үйлдвэрлэлийн чиглэлд асар их дэвшил” хэмээн төслийн удирдагч, профессор Николай Шимановский “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тэр бас “Ургамлын уураг ялангуяа улаан буудай, бурцагнаас гаргаж авч байгаа хиймэл мах нь бидний үзэж байгаагаар бол өнөөгийн ертөнцөд махыг нь авахын тулд амьд биетийн амийг таслахаас татгалзах боломж бүрдүүлж байгаа юм” гэжээ.

Зохион бүтээгчид ийм хиймэл мах 2023 он гэхэд худалдаанд гарч оросын хэрэглэгчдэд хүрнэ гэсэн байна. Өнөөдөртөө хиймэл мах харьцангуй өндөр өртөгтэй, кг нь ойролцоогоор 5800 рубль байгаа гэнэ. Харин таван жилийн дараа гэхэд үхрийн хиймэл мах хэрэглэгчдэд 800 рублиэр хүрнэ гэж комбинатын шинжээч хэлсэн байна.

Хэвлэлийн мэдээллээс үзэхэд хиймэл мах нь хүнд ямар ч хор нөлөөгүй, боловсруулан ариутгаж хадгалсан тохиолдолд жирийн махнаас хоёр дахин урт хугацаагаар хадгалж болох гэнэ. Хиймэл мах гаргаж авахын тулд хоёроос гурван өдрийн настай тугалын булчингийн эсээс үл ялигхан хэсэг хэрэглэдэг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com