Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын цөмийн пуужин иргэний нисэх онгоцны дэргэдүүр өнгөрчээ

Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Калифорни мужийн эрэг орчмоос усан доогуур шумбагч атомын хөлгөөс харвасан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний Trident II баллистик пуужин Гвадалахараас Тихуану руу нисч явсан Мексикийн агаарын тээврийн Airbus онгоцны дэргэдүүр тун ойрхон нисч өнгөрсөн байна.

Онгоцны нисгэгчид пуужингийн нислэгийг дүрс бичлэгт буулган авч Америкийн The Drive хэвлэлийн сайтад нийтлэхдээ “Умард Солонгос хэдийнээ энд ирчхэж” гэсэн тайлбар зүүжээ.

Цөмийн зэвсгийн мэргэжилтнүүд дүрс бичлэгийг шинжээд баллистик пуужингийн нислэг нь ердийнхөөс хамаагүй доогуур байна гэсэн байна. Стратегийн зэвсэглэлийн шинжээч Анкит Панда The Drive хэвлэлд “Таяг тойруу нь доогуур байх тусам пуужингийн хурдыг бууруулдаг” гэсэн байна. Шинжээч бас пуужин ийм таяг тойруугаар хөөрч байгаа нь долоон килотоннын чадалтай W76-2 байлдааны толгой суурилуулсантай холбоотой гэжээ. Байлдааны энэ толгойг АНУ харьцангуй богино хугацаанд буюу 2018 онд боловсруулаад энэ 2019 оны эхнээс үйлдвэрлэж эхэлсэн гэнэ. Баллистик пуужингийн бага хүчин чадлын ийм цөмийн цэнэгт хошуу нь байгаа оновчтой онох талаар илүү юм байна. Цөмийн цэнэгийн жин ийм бага байх нь пуужингийн нисэх хугацааг мөн уртасгана.

Өнгөрөгч есдүгээр сарын эхээр АНУ тив хоорондын баллистик Trident II пуужин дөрвийг усан доогуур шумбагчаас харваж туршсан юм. Үүнээс өмнө наймдугаар сарын дундуур америкчууд цөмийн бус пуужинг газраас хөөргөсөн нь Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах тухай гэрээг зөрчсөн үйлдэл болсон.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com