Туркийн зүгээс Сирийн курдүүдийн эсрэг явуулж байгаа байлдааны ажиллагааныхаа газрын “Энхтайвны эх булаг” ажиллагааг эхлүүллээ хэмээн тус улсын Батлан хамгаалах яам мэдээлээд энэ ажиллагаагаа засгийн газрын цэрэгтэй хамтран явуулж байна гэжээ. “Манай цэрэг Сирийн үндэсний армитай хамтран “Энхтайвны эх булаг” ажиллагааг газраар Евфрат голын зүүн эрэгт эхлүүллээ” гэж батлан хамгаалах яам мэдээлснийг ТАСС агентлаг эш татсан байна. Туркийн цэрэг Сирийн нутаг руу гурван өөр газраар нэвтэрснийг агентлаг мэдээлжээ.Анкара үүний өмнө Сирийн Хасаке мужийн баруун хойд нутгийн Рас Аль-Айн хот, мөн Ракка мужийн Айн-Иса, Тель-Абьяд суурингууд руу их буугаар болон агаараас цохилтт өгсөн юм. Сирийн төрийн мэдлийн SANA агентлагийн мэдээлснээс үзэхэд энэ ажиллагааны үеэр “Касад” зэвсэгт бүлэглэлийн штабыг устгаж амжсан гэнэ. Энэ зэвсэгт бүлэглэлийн дайчид хариуд нь нефтийн хэд хэдэн өрмийг шатаасан гэнэ. Сири улсын телевиз байлдааны ажиллагааны үеэр учирсан эхний хохирлын талаар Камышли хотод гурван хүүхэд нэг эмэгтэй амь үрэгдсэн гэж мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ.
АНУ-ын сенатчид Туркийн эсрэг хориг тавих санал гаргалаа
Сирийн умард нутагт байлдааны ажиллагаа эхлүүлснийх нь төлөө Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрпоган болон өндөр албаны хүмүүсийн нь эсрэг хориг тавья хэмээн АНУ-ын сенатч ардчилагч Крис Ван Холлен болон бүгд найрамдах намаас сонгогдсон Линдси Грэм нар санал гаргасан байна. Хуулийн төслөө сенатч Холлен өөрийн Twitter хуудсандаа нийтэлжээ. Туркийн эхлүүлээд байгаа “Энхтайвны эх булаг” цэргийн ажиллагаа нь Курдистаны ажилчны нам болон алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг чиглэж байгаа юм. “Энэ хориг Эрдоган болон тэдний зэвсэгт хүчний явуулж байгаа үйл ажиллагааны эсрэг нэг их удаан үргэлжлэхгүй” гэж Крис Ван Холлен бичсэн байна. Баримт бичигт дурдсанаар бол энэ хориг Туркийн Ерөнхийлөгчөөс гадна дэд ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, Гадаад хэрэг, Сангийн, Худалдаа эдийн засгийн сайд нарт үйлчлэх юм байна.
Үүнээс гадна энэ хориг Туркийн зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж санхүү, материал техникийн туслалцаа үзүүлж байгаа болон зэвсэглэлтэй холбоотой гэрээ хэлцэл хийж гадаадын иргэд аж ахуйн нэгжид хамаатай гэж сенатчид санал болгожээ. Тухайлбал Туркийн цэргийн нисэх хүчний ашиглаж байгаа нисэх онгоц, сэлбэг хэрэгсэл нийлүүлж байгаа компаниудыг дурджээ. Үүнээс гадна Турктай харьцаж цэргийн зориулалтаар түлш шатахуун, байгалийн хий үйлдвэрлэхэд нь зориулан бараа бүтээгдэхүүн, технологи нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжийг ч энэ хоригт оруулахаар санал болгосон байна. Энэ хязгаарлалтад Туркт худалдаалахаар зэхэж байгаа Оросын С-400 цогцолборыг ч оруулж байна. Сенатчид Анкарагийн эсрэг тавих энэ хоригоо Америкийн CAATSA буюу “Америкийн эсрэг хүчнүүдийн эсрэг хориг тавих” хуулийн хүрээнд санал болгож байгаа юм байна.
Энэ аравдугаар сарын 9-ний өдөр Туркийн цэргийн нисэх хүчин Сирийн умард нутаг дахь курдүүдийн байрлалыг бөмбөгдөж эхлээд дараа нь газраар дайрч эхэлсэн юм. Туркийн энэ ажиллагааны өмнө Вашингтон өөрийн цэргээ тухайн бүс нутгаас гаргасан. Энэ үйлдлээ зогсоохгүй бол Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байгаа юм. Курдүүд болохоор Америкийн цэргийн командлалыг урвалаа хэмээн буруутгаж байна. Туркийн агаарын дайралтын улмаас 11 хүн амь үрэгдсэний найм нь энгийн иргэд хэмээн AFP агентлаг мэдээлсэн ч энэ мэдээллийг хэн ч батлаагүй байна.