Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
1945 онд Японыг бут цохисон буруугаа хүлээхийг Оросуудад уриалжээ

Орос улс Токиотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 1945 онд Зөвлөлт холбоот улсаас Японы эсрэг явуулсан цэргийн ажиллагааныхаа төлөө буруугаа хүлээх ёстой гэж Японы сэтгүүлч Ресуке Эндо “Sankei Shimbun” сонинд бичсэн өгүүлэлдээ дурдсан байна. Зохиогч японы цэргийн олзлогдогсодтой ЗХУ-ын харьцаж байсныг “төрийн гэмт хэрэг” гэж нэрлээд Зөвлөлтийн лагериудад японы олон хоригдол үхэж, сураггүй алга болсон гэжээ.

Европт дайн дуусч, Герман бууж өгснөөс хойш хоёроос гурван сарын дараа Сахалины өмнөд хэсэг, Курилын арлуудыг ЗХУ-д эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр холбоотнууд Японы эсрэг дайн зарлах хэлэлцээрт Гитлерийн эсрэг эвслийн гүрнүүдийн тэргүүн Иосиф Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчилль нар Ялтын бага хурлын үеэр 1945 оны хоёрдугаар сард гарын үсэг зурсан юм. Улмаар 1945 оны найм, есдүгээр сарын эхээр Зөвлөл холбоот улс Манжуурын стратегийн давшилт эхлүүлж Японы Квантуны армийг бүрэн устгаж, зүүн хойд болон хойд Хятадын мужууд, Ляодуны хойг, Солонгосыг чөлөөлөн Азид байсан японы армийн цэрэг эдийн засгийн томоохон баазуудыг устгасан. Зөвлөлтийн цэргийн энэ ажиллагааны үрээр 1904-1905 оны Орос-Японы дайны төгсгөлөөр Токиогийн эзэмшилд очоод байсан өмнөд Сахалин, Квантуны суж, Порт-Артур болон бүүр өмнө 1875 онд Японы авсан Курилын арлууд, Симорын гэрээгээр 1855 онд японд очоод байсан Курилын өмнөх Кунашар, Итуруп, Шикотан арлуудаа Зөвлөлт холбоот улс албан ёсоор өөрийнхөө газар нутагт эргүүлэн авсан юм. Өмнөд Курилын арлуудыг энхийн хэлэлцээрийн замаар эргүүлэн өгөхийг Токио өнөө болтол шаардсаар байдаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com