Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Түүхэнд анх удаа хоёр эмэгтэй нисэгч задгай сансарт гарч ажиллалаа

Тойрог замд ажиллаж байгаа Олон улсын сансрын станцаас Америкийн Кристина Кук, Жессика Меир гэдэг хоёр эмэгтэй нисэгч нэгэн зэрэг задгай сансарт гарч ажилласан нь түүхэнд анхных болж байна. Тэд сансрын станцын эрчим хүчний тэжээлийн нэг блокийг солих ажил гүйцэтгэжээ. Задгай сансарт гарахын хувьд Кукын хувьд дөрөв дэх нь байсан бол Меирын хувьд хоёр дахь удаагийнх байсан бол тэд задгай сансарт гарч ажилласан эмэгтэйчүүдийн 14, 15 дахь нь болж байна. Кук, Меир хоёр эхлээд аравдугаар сарын 21-нд задгай сансарт гарч Америкийн олон улсын сансрын станцын хуучин аккумляторыг солихоор төлөвлөж байжээ. Гэсэн ч эрчим хүчний нэг блокт асуудал гарснаар графикийг нь ингэж өөрчлөхөд хүрсэн юм байна. Жессикагийн хувьд Кукийг бодвол тойрог замд харьцангуй шинэ гэж болно. Далайн биологи судлаач доктор тэрбээр есдүгээр сарын сүүлчээр олон улсын сансрын станцад Оросын сансрын нисэгч Олег Скрипочка, Арабын нэгдсэн Эмиратын анхны нисэгч Хаззаа Аль Мансури нартай хүрэлцэн очсон юм.

Харин өнгөрсөн гуравдугаар сард олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Кристина Кук бол 2020 оны хоёрдугаар сар хүртэл тэндээ байж тойрог замд 328 хоног ажиллан сансарт ажилласан анхны эмэгтэй нисэгч болох юм. Өмнө нь Америкийн сансрын нисэгч Пегги Уилсон 2016-2017 онд олон улсын сансрын станцад 288 хоног ажилласан юм.

Эмэгтэй нисэгчдийг нь хамтаар нь задгай сансарт гаргах ажлыг өнгөрөгч гуравдугаар сард гэж төлөвлөж байсан юм. Тэгэхэд Кукийн хамтрагчаар Энн Макклейнийг товлож байсан ч Макклейнд таарах нисэгчийн хувцас олдоогүйгээс өөрчлөхөд хүрсэн гэнэ. Эмэгтэйчүүдээс хамгийн анх задгай сансарт Оросын сансрын нисэгч Светлана Савицкая 1984 онд гарч ажилласан юм. Савицкая хөлгийн гадна гурван цаг 35 минут ажиллажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com