Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Британи Европын холбооноос үндсэндээ гарахаар боллоо

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер нар Брекситийн асуудлаар Лондон, Европын холбоо хоёр тохиролцоонд хүрсэн талаар пүрэв гарагт гэнэт мэдэгдлээ. Энэ шинэ хэлэлцээрийг Европын холбооны удирдлага дэмжиж байгаа, аравдугаар сарын 31 гэхэд хүчин төгөлдөр болно гэдэгт Борис Жонсон итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үндэсний эрүүл мэнд, гэмт хэрэг, байгаль орчин, амьжиргааны өртөг зэрэг чухал асуудлуудыг бид өөрсдөө анхаарч, хяналт тавьж байх боложмтой болж байна” гэж Борис Жонсон Брюссельд болсон хэлэлцээрийн үр дүнгийн талаар Twitter хуудсандаа бичжээ.
“Энэ бол Европын холбооны хувьд ч, Их Британийн хувьд ч шударга, тэнцвэртэй хэлэлцээр байлаа” гэж Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер хэлсэн байна. Европын холбоо, Их Британийн хоёр хоног үргэлжилсэн хэлэлцээрийн талаар Британийн Консерватив нам 34 секундын ролик бэлтгэсэнд
-Их Британи Европын холбооны бүх хууль тогтоомжийн харьяаллаас гарах;
-Лондон өөрийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжтой болно;
-ЕХ-ны шүүхийн ноёрхлыг дуусгах;
-Их Британи өөрийнхөө цуглуулсан татварыг өөрөө хянана;
-Умард Ирланд нь Их Британийн гаалийн газар нутаг хэвээр үлдэх болно хэмээн маш товчхон мэдээлжээ.
Умард Ирланд болон Европын холбоонд хэвээр үлдэж байгаа Бүгд найрамдах Ирланд улсын хоорондох хил нь Лондон Брюсселийн хоорондох хэлэлцээрийн хамгийн хүнд асуудал байсан. Иймдээ ч өмнөх Ерөнхий сайд Тереза Мэйгийн Европын холбооноос гарах гэсэн зүтгэлийг талаар болгож байсан юм. Гэхдээ Умард Ирланд нь Британийг нэг хэсэгтээ Европын холбооны Гаалийн холбоо, нэгдсэн Европын зах зээлийн бүрэлдэхүүнд хэвээр үлдэх юм.
Өнөөдөр бэкстоп хэмээн нэрийдэж байгаа Умард Ирландын асуудлаар Лондон Брюссель хоёр тохиролцож чадалгүй Британийн парламент гурван ч удаа буцааж байсан. Юутай ч шинэ Ерөнхий сайд Борис Жонсон энэ талаар Европын холбоотой зохицож чадсан байна.
Борис Жонсоны хийсэн энэ шинэ хэлэлцээрийг дэмжихийг Британийн парламентын Төлөөлөгчдийн танхимын олон улсын хорооны тэргүүн Том Тугендхат уриалжээ. “Британийн шийдвэргүй, тодорхойгүй байдал, сөрөг хүчний үзэл бодол нь Европын холбоонд олон сарын турш төвөг учруулсныг бид мэднэ. Бямба гарагт сонголтоо хийчихлээ. Хэлэлцээртэйгээр гарах, хэлэлцээргүйгээр гарах гэсэн энгийн сонголт байлаа. Бид үүнийг хийж чадсан” гэж твиттертээ бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com