Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Каталоны тусгаар тогтнох мөрөөдөл ба ирээдүй

Каталон муж

Каталон нь Испанийн зүүн хойд нутагт Пиренейн хойгт Газар дундын тэнгисийн эрэг дээр байрладаг 32.111 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, 7.5 сая хүн амтай муж. Мужийн нийслэл нь Барселон. Испанийн нийт газар нутгийн 6.3 хувь, хүн амынх нь 16.1 хувийг эзэлдэг муж. Эдийн засгийн хувьд Каталон нь Испаний хамгийн хөгжсөн нутаг гэж болно. Каталон муж Испанийн дотоодын нийт бүтээгдэхүүний 23 хувийг үйлдвэрлэдэг. Каталоны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 24858 ам.доллар. Муж дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Финланд, Данитай тэнцдэг бол Ирландаас илүү. Тус мужийн экспорт нь л гэхэд Финландтай ойролцоо бол Португалиас давдаг. Эдийн засгийн жилийн өсөлт нь ойролцоогоор 3.3 хувь. Хүн амынх нь 64 орчим хувь үйлчилгээний салбарт ажилладаг бол 25 хувь нь аж үйлдвэрийн салбарт, хоёр хувь нь хөдөө аж ахуйд ажилладаг. Жил бүр Барселонд гадаадын 15 сая жуулчин хүрэлцэн ирдэг.

 

Испанийн Каталон мужид өнгөрөгч баасан гаргаас бүх нийтээр ажил хаяж эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээр эмх замбараагүй байдал үүсч бараг 100-гаад хүн бэртэж гэмтээд байна. Мужаа Испаниас тусгаар тогтнуулна гэсэн салан тусгаарлах хөдөлгөөнийхөн 2017 онд тусгаар тогтнох асуудлаар муждаа бүх нийтийн санал асуулга зохион байгуулсныг Испанийн Үндсэн хуулийн шүүх хууль бус гэж үзсэн юм. Улмаар энэ хөдөлгөөнийг зохион байгуулагч есөн хүнийг Испанийн Дээд шүүх өнгөрөгч долоо хоногт 9-13 жилийн хорих ялаар шийтгэсэн нь Каталонид эсэргүүцлийн ийм хөдөлгөөн өрнөх шалтгаан болсон юм. Салан тусгаарлах хөдөлгөөний удирдагчдаас хамгийн өндөр албан тушаалтан болох Каталон мужийн дэд Ерөнхийлөгч байсан Ориол Жункераст эхлээд 25 жилийн ял төлөвлөсөн ч 13 жилийн хорих ял өгчээ. 

Сүүлийн жилүүдэд Испанийн энэ мужид яагаад тусгаар тогтнох хөдөлгөөн өрнөх болов, яагаад тэдний удирдагчдыг шүүхээр шийтгэх болов оо.

Каталончууд яагаад тусгаар тогтнохыг хүсч байна вэ

Испанийн хамгийн баянд ордог энэ муж соёл, ёс суртахуун, улс төрийн хувьд өөрөө өөрийгөө аваад явчхаж болох атал Испанийн Засгийн газраас авч байгаагаасаа илүүтэй ихийг өгч байна гэж үздэг каталончуудын зүгээс бид тусгаар тогтнох ёстой гэсэн уриа сүүлийн 10-аад жил гарсаар байсан юм. Гэвч Каталоны янз бүрийн хүмүүсээс бүрэлдсэн Засгийн газар тусгаар тогтнох шаардлага нь бүхий л каталончуудын хүсэл эрмэлзэл байх ёстой, гэтэл олон нийтийн санал асуулгаас үзэхэд энэ үзлийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн харьцаа тэнцвэртэй байна гэж мэдэгдсээр ирсэн юм. Орон нутгийн сонгуулиар тусгаар тогтнолын төлөөх нам 50 хувийн санал авч байлаа. Испаниас салж тусгаар тогтноё гэсэн хүмүүс 2017 оны аравдугаар сард хамгийн дээд амжилт тогтоосон нь 48.7 хувь байсан бол, өнөөдөр 44 хувь болж, тусгаар тогтнохыг эсэргүүцэгчид 48.3 хувь болоод байгаа юм.

Тусгаар тогтнох нь Каталоны байнгын гол асуудал байсан уу

Каталоны зарим иргэн тусгаар тогтнох тухай бүр хэдийнээс мөрөөдөж, ярьж ирсэн ч энэ нь сүүлийн жилүүдэд л хүчтэй яригдаж эхэлсэн юм. 2010 онд гэхэд тусгаар болохын төлөө дөнгөж 20 хувь нь л ярьцгааж байж. Испанид эдийн засгийн аймшигт хямрал нүүрлэж эхлэхэд л энэ санал хүчтэй болж Каталоны ерөнхийлөгч байсан Артур Мас 2011 онд өөрийнх нь эдийн засгийн хатуу бодлогыг шүүмжилж эхлэхэд л тусгаар тогтнох тухай үгээ хэлэн, түүний тэргүүлдэг баруун төвийн “Эв нэгдэл ба холбоо” эвсэл дэмжиж эхэлсэн. Мэдээж тэр үед төв засгийн газар ч Масыг буруутган шүүмжилж, эсэргүүцэгчид ч үүнийг Мадридад хүртэл дэвэргэхийг хүсэхгүй байлаа. Уг нь 2006 онд Каталоны автономит байдлын тухай хуулиар энэ мужид харьцангуй тусгаар байдал олгоод байсан ч 2010 онд Исппанийн Үндсэн хуулийн шүүх үүнийг өөрчлөн засварласан нь иргэдийн дургүйцлийг дэвэргэсэн гэж бас болно.

Каталон тусгаар тогтнох гэсэн оролдлогууд

Испанийн 1978 оны Үндсэн хуулийг зөрчин байж тусгаар тогтнох асуудлаар Каталон мужид хоёр ч удаа бүх нийтийн санал асуулга болсон гэж болно. 2014 оны аравдугаар сард Каталоны Артур Мас тэргүүтэй засгийн газар нэг их зар цуу бололгүйгээр, тусгаар тогтнох асуудлаар хууль бус санал асуулга зохион байгуулсан байна. Тэгэхэд иргэдийн 80 хувь нь тусгаар тогтнохын төлөө санал өгч байжээ. Гэхдээ санал асуулгад мужийн сонгуулийн насны 5.4 сая иргэний дөнгөж 2.3 сая нь оролцсон байдаг. Үр дүнд нь Артур Масын төрийн алба хаших эрхийг хоёр жилээр хориглосон юм.

Үүнээс гурван жилийн дараа Масыг залгамжлагч Карлес Пучдемоны засгийн газар Испанийн төв засгийн газар, Үндсэн хуулийн шүүхийн анхааруулга, сануулгыг үл тоомсорлон тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулга явуулах санаархлаа үргэлжлүүлсэн. 2017 оны есдүгээр сарын эхээр мужийн парламентаар хүчтэй эсэргүүцэгчдийн саналыг үл харгалзан бүх нийтийн санал асуулгын тухай хууль хэлэлцэн баталсан. Испанийн Үндсэн хуулийн шүүх Каталоны энэ хуулийг хүчингүй гэж үзсэн юм.

Тухайн үеийн Ерөнхий сайд Мариано Рахоем тэргүүтэй төв засгийн газар санал асуулга явуулахгүй байхыг анхааруулж Каталон руу хэдэн мянган цагдаа илгээлээ. Испанийн цагдаа санал асуулгыг хүчээр зогсоохыг оролдож байсан ч 2017 оны аравдугаар сарын 1-нд санал асуулга болдгоороо болсон. Мадридын засгийн газрын уриалга, цагдаагийнхны хүч хэрэглэхээс эмээж нийт сонгогчдын тал хувь нь гэрээс гараагүй болохоор санал асуулгад нийт сонгогчдын 42 хувь нь оролцож, эдний 90 орчим хувь нь тусгаар тогтнолын төлөө санал өгсөн байна.

Бүх нийтийн санал асуулгын үеэр Испанийн цагдаагийнхны гаргасан үйлдлийн талаар дэлхийн бүхий л хэвлэл шуугин, энэ нь Испанийн нэр хүндийг унагаасан хэрэг хэмээсэн бол бүх нийтийн санал асуулгыг улс төрийн ардчилал, үндсэн хуулийн хямрал руу алхсан явдал гэж байлаа.

Үйл явдал хэрхэн үргэлжилсэн бэ

Санал асуулга болсноос хойш 10 хоногийн дараа Пучдемон Тусгаар тогтнолын тунхаг гаргаж, үүнийгээ яриа хэлэлцээ хийхийн тулд хоёр сарын дараа хүчин төгөлдөр болно гэж зарласан юм. Каталоны парламент ч 2017 оны аравдугаар сарын 27-нд сөрөг хүчнийхнийхээ саналыг үл харгалзан Испаниас тусгаар тогтносноо дангаараа тунхагласан байна. Сөрөг хүчний хэдэн арван депутат хуралдааныг бойкотолсон ч үл тоомсорложээ.

Үүнээс яг нэг цагийн дараа Испанийн сенат Үндсэн хуулийн 155 дугаар зүйлээр Каталоны удирдлагыг Рахоягийн засгийн газарт өгч Пучдемоныг огцруулах, мужийн ээлжит бус сонгууль явуулах шийдвэр гаргасан юм. Сонгууль арванхоёрдугаар сард болж гурван нам өрсөлдөхөд тусгаар тогтнолын төлөөх нам 47.7 хувь буюу парламентын 135 мандатын 70 суудал авсан байна. Улс орны нэгдмэл байдлын төлөөх баруун төвийн “Иргэн” нам 37 суудал авсан юм. Төв засгийн газраас Каталони мужийн шууд удирдах журмыг 2018 оны зургадугаар сард Каталоны шинэ засгийн газар тангараг өргөхөд өөрчилсөн байна.

Бүх нийтийн санал асуулгын үр дагавар

Пучдемоны засгийн газарт байсан тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч хоёр гол зүтгэлтэн Жоржи Куишарт, Жорди Санчес хоёрыг буруутган баривчилсан. Шүүгдэгч 12 хүний ес буюу Куишарт, Санчес, Каталоны дэд ерөнхийлөгч Орлиол Жункерас, каталоны парламентын спикер Карме Форкадель нарыг бослого хөдөлгөөн өдөөсөн хэмээн 25 жил хорих ял төлөвлөлөө. Пучдемон болон түүний засгийн газрын гурван сайд баривчлагдахаас зугтан Бельгид гарсан байна.

Цаашид юу болох юм бол

Хамгийн хэцүү асуулт л энэ. Каталоныг тусгаар тогтнуулах гэсэн хөдөлгөөн өнгөрсөн үед ямагт тайван байдлаар өрнөж байлаа. Каталоны Ерөнхийлөгч Ким Торра ч мужийнхаа иргэдийг удирдагчдыг нь ялласны төлөө “Хүчирхийлэлгүй өргөн олны жагсаал цуглаанаар” хариу барихыг уриаллаа. Харамсалтай нь бүгд найрамдах улсаа хамгаалах хороо гэж өөрсдийгөө нэрлэгсэд ерөнхийлөгчийн анхааруулга, уриалгаас хамаагүй идэвхтэй хөдөлж төмөр зам, авто замыг хаан бэхлэлт босгон тэмцэж эхэллээ.

Есдүгээр сарын сүүлчээр Барселоны цагдаа нар Бүгд найрамдах улсаа хамгаалах хороотой холбоотой, каталоны дэд бүтцийн обьектод халдахаар бэлтгэж байсан хэмээн есөн хүнийг баривчилсан юм. Тэдний долоог нь террорист байгууллагад элссэн, тэсрэх бодис хадгалж байсан хэмээн буруутгаж байна. Испанийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Педро Санчес бодвол каталонын тусгаар тогтнолын төлөөх асуудалд өмнөх Рахойгоос арай зөөлөн хандаж байгаа ч бүх нийтийн санал асуулга явуулахыг зөвшөөрөлгүй харин Үндсэн хуулийн хүрээнд ямар ч яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа юм. Санчес бас шаардлагатай гэж үзвэл шинэ засгийн газар Үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг хүлээн авч болох юм, ганцхан Каталон тайвнаар хамтран амьдрах ёстой гэж байна. Өөр нэг зүйл бол тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн 2017 оны бүх нийтийн санал асуулгын дараа өмнөх байр суурь, хүчээ алдсан гэж болно. Пучдемон, Торра нар тусгаар тогтнолын төлөө үзэлдээ үнэнч байж, Мадридад тууштай дарамт үзүүлж байсан бол өнөөдөр “Каталоны зүүний бүгд найрамдахчууд” харьцангуй зөөлөн эерүү хандлагатай байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com