Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын цэргийнхэн таны постыг “судална”

АНУ-ын цэргийнхэн олон нийтийн сүлжээнд дэлхийг хамарсан том хэмжээний судалгаа явуулахаар төлөвлөжээ. Тус улсын Батлан хамгаалах яам олон нийтийг хамарсан цахим сүлжээний мэдээлэлд судалгаа хийх оролдлогын хүрээнд “Facebook”, “Twitter” сайтын 350 тэрбум постыг “судалж” шинжлэхээр төлөвлөж байна. Үүний зорилго нь олонд түгсэн хөдөлгөөн хэрхэн хувирч өөрчлөгдөж буйг судлах зорилготой аж. Үүний тулд дэлхийн 100 гаруй орны хүмүүсийн 60 гаруй хэл дээр бичсэн пост, мессежийг судалж үзэх гэнэ. Төслийг Монтерей хот дахь Тэнгисийн цэргийн судалгааны сургууль удирдан явуулах аж. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн мессеж, сэтгэгдэл, байршил болон бусад мэдээлэлд дүн шинжилгээ хийх бөгөөд 2014 оны долдугаар сараас 2016 оны арванхоёрдугаар сарыг хамрах аж.

 

Олон нийтийн сүлжээ “Facebook” компанийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо өдөрт 1,2 тэрбумаар тоологддог бол “Twitter”-т сард 300 сая гаруй хэрэглэгч идэвхтэй жиргэдэг байна.

 

350 тэрбум хүний мессеж, постыг хэвлэж жагсаавал 10 мянган милл урт болох аж. Төслийн ахлах удирдагч Кэмбер Уоррений мэдээлснээр олон нийтийн сүлжээний мэдээллийг судалснаар хүмүүсийн харилцаа, хандлагыг ойлгохын зэрэгцээ цаг хугацааны явцад огтлолцлууд хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх гэнэ. Тэрбээр өмнө нь өргөн хүрээг хамарсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар Африк тивийн дотоод зөрчлийг намжаахад радио, телевизийн мэдээллийн нөлөөг судалж байжээ. Үүний зэрэгцээ олон нийтийн сүлжээ нь хүчирхийллийг өдөөх нөхцөл болохыг ч судалсан аж. Түүнчлэн Вашингтонд төвтэй Олон улсын стратеги судалгааны төвийн технологийн бодлого хариуцсан дэд захирад Уиллиам Картерийн мэдэгдсэнээр олон нийтийн сүлжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр ардчиллыг нураах зорилготой ухуулга, сурталчилгаанаас хамгаалах, барууны нийгмүүдийг дунд ангилал үүсгэхэд тусална гэж мэдэгдсэн байна.

 

Тухайлбал, АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хардлагын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Улмаар сонгуульд хөндлөнгөөс оролцох явдалтай тэмцэх ажлын хүрээнд “Facebook” болон “Instagram” нийгмийн сүлжээн дэх 100 гаруй хуудас, хаягийг устгасан тухай “Facebook” компани мэдэгдэж байв. Түүнчлэн гадаад жүжигчний нэрээр үүсгэсэн хуурамч хаяг үүсгэсэн Оросын туршуулуудын мэдээллийг хоёр жилийн хугацаанд 126 сая америкчууд үзсэн байж болзошгүй хэмээн Facebook компаниас өмнө нь мэдээлсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com