Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Уран баяжуулахаа сэргээсэн Иранд АНУ шахалт үзүүлнэ гэв

Фордо дахь газар доорх байгууламжид уран баяжуулах ажлаа сэргээхээр шийдвэрлэсэн Ираны талаар АНУ хэлэлцэж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч хэлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ. Америкийн гадаад хэргийн яам Тегеранд “дээд хэмжээгээр шахалт” үзүүлнэ гээд, дэлхий дахины хамтын нийгэмлэг энэ жишээг дагахыг уриалсан байна.
“Харамсалтай нь Иран улс уран баяжуулахаа үргэлжлүүлнэ гэсэн нь нэг их гайхмаар зүйл биш. Тэд ямагт үүгээр заналхийлж, цөмийн шантаж үзүүлэхийг оролддог. Ираны талаар олон улсын цөмийн эрчим хүчний байгууллага МАГАТЭ-гийн явуулж байгаа бодлогыг бид дэмжиж, МАГАТЭ энэ талаар цаашид юу гэж мэдээлэхийг хүлээж байна” гэж Төрийн департаментын төлөөлөгч хэлжээ. Түүнийхээр бол Фордогийн талаарх энэ шийдвэр нь “Зорилгоос ухарсан том алхам” гэнэ. Эх сурвалж “Иран эхлээд Фордод уран баяжуулах нууц ажил эрхлэхэд зориулан бэхэлсэн газар доорх байгууламж барьсан”, тэндээ уран баяжуулж эхэлсэн нь “Олон улсын хамтын нийгэмлэгийг дарамталж байгаа Ираны бас нэг оролдлого” гэжээ.


“Иранд уран баяжуулах хөтөлбөрөө өргөжүүлэх ямар ч тодорхой шалтгаан байхгүй, Фордо болон өөр газарт ингэж уран баяжуулж байгаа нь ердөө цөмийн дарамт шахалт үзүүлж улс төр эдийн засгийн хурцадмал байдлыг гүнзгийрүүлэх ганцхан зорилготой” гэж тэр хэлсэн байна.
Ярилцагч цааш нь “Тогтворгүй байдал үзүүлж байгаа Иранд бид дээд зэргийн дарамт шахалт үзүүлэхээ үргэлжлүүлэх болно” гэжээ. Тэр бас Ираны ийм алхмаасаа ухарч байна гэснийг худал мэдээлэл гэсэн байна. “Иран энэ судалгааныхаа явцад шинэ центрифуг гаргаж авсан байж болох юм. Ингэснээр тэд цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай хугацаагаа богиносгохыг эрмэлзэж байгаа байх” гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч хэлжээ.


Тэрээр эцэст нь “Ираны дэглэм цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэх заналхийллийн эсрэг Олон улсын хамтын нийгэмлэг санал нэгдэх ёстой” гэжээ.
Тегеран арваннэгдүгээр сарын 6-наас эхлэн Фордод уран баяжуулж эхэлсэн юм. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани өмнө нь энэ өдрөөс эхлэн Тегеран цөмийн хөтөлбөрийн талаар хүлээсэн үүргээсээ татгалзаж Фордо дахь байгууламжид центрифуг ашиглаж эхлэхээ мэдэгдэж байсан юм.
Иран эхлээд өөрийнх нь цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээрээс АНУ гарсан 2018 оны тавдугаар сарын 8-наас цөмийн хязгаарлалтаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Улмаар Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Хамтын гүйцэтгэх төлөвлөгөөний уран баяжуулах, хүнд ус гарган авахтай холбоотой анхан шатнаас татгалзсан юм. Ингэснээр Иран баяжуулсан ураны нөөцөө 300 кг болгож нэмэгдүүлжээ. Үүний дараа Тегеран долдугаар сарын 7-нд цөмийн хэлэлцээрийн хоёр дахь шатны үүргээсээ татгалзаж улс орондоо хэрэгцээт хэмжээгээр уран баяжуулахаа мэдэгдсэн байна. Цөмийн хэлэлцээрээр 3.67 гэсэн хязгаар тогтоосон байхад Ираны баяжуулсан ураны хэмжээ 4.5 хувьд хүрсэн юм.
Өнгөрөгч есдүгээр сарын эхээр Иран цөмийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээсээ дөрөв дэх удаагаа татгалзаж хэлэлцээрт заасан хэмжээгээр цөмийн судалгаагаа хязгаарлахгүй, хэд хэдэн центрифуг ажиллуулахаа мэдэгдээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com