Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Рябков: Тегеран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй

Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй гэдэгт Москва итгэлтэй байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өнгөрөгч бямба гарагт Москвад болсон цөмийн зэвсэг түгээхгүй байх асуудлаарх дөрөвдүгээр бага хурал дээр мэдэгджээ.

“Өнөөдөр Иранд цөмийн зэвсэг байхгүй, ер нь хэзээ ч бий болохгүй. Үүний тулд олон улсын хамтын нийгэмлэг олон улсын эрх зүйн сүлжээ, хяналтын найдвартай механизм бий болгосон” гэж дэд сайд тэмдэглэсэн байна. “2015 онд тохиролцсон хэлэлцээрийг л найдвартай мөрдөх ёстой гэдэгт бид итгэлтэй байна. Энэ бол цөмийн хэлэлцээрийг аврах, бүрэн хэрэгжихийг дэмжих цорын ганц найдварта арга зам” гэж Оросын Гадаад хэргийн түшмэл хэлжээ.

Макроны санаачилгын найдвар

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд бас Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Хамтын цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг аврах талаар Францын Ерөнхийлөгч Эмманюэл Макроны дэвшүүлсэн санаачилга итгэл найдвар төрүүлж байгааг хэлсэн байна. “Ираныг тойрсон асуудал, цөмийн зэвсэггүй болгох болон Хамтын цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит зүйл болгож анх тохиролцсон хүрээнд оруулах талаарх хүчин чармайлтыг бид шийдвэртэй дэмжих болно. Францын ерөнхийлөгч Эмманьэль Макроны сайхан санаачилга энэ хамтын төлөвлөгөөг хадгалж чдана гэдэгт итгэж байна” гэж Рябков хэлжээ.
Бүхий л улс орнуудад Ираны цөмийн хөтөлбөрийг хадгалах сонирхол байгаа гэж Рябковын онцолсон байна. “Иран ч, АНУ ч, Европ ч, ер нь бусад улс орнууд ч хатын тохиролцоог хэрэгжихгүй байхыг хүсэхгүй байна. Ил тод ийм сөргөлдөөн нь дэлхий дахинд, эдийн засагт, түүхий эд болон санхүүгийн зах зээлд хүнд цохилт болно” гэж дипломат хэлээд “Вашингтон ч бас үүнийг ухаарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Хориг дахь дархлаа

АНУ-ын зүгээс хориг тавих тутам, энэ бодлогын явцад дархлаагаа хүчирхэгжүүлж Орос, Иран хоёр амжилттай хөгжинө гэж Рябков мэдэгдлээ.
“АНУ-ын зүгээс бидний амьдралыг ийм замаар хүндрүүлэхийг хичээх тутам бид амжилтад хүрэх өөр арга зам хайж, Америкийн энэ хортой үйлдлийн эсрэг дархлаагаа бий болгох хэрэгтэй байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд хэлсэн байна.
Орос улс өнөөдөр Ирантай төрөл бүрийн салбар дахь харилцаагаа улам өргөжүүлэхийг дэмжих төдийгүй үүнийгээ цаашид улам гүнзгийрүүлэн, өргөжүүлэхийг эрмэлзэх болно гээд “Бидэнд эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх олон тооны төсөл хөтөлбөр байгаа. Энэ бол ерийн худалдааны харилцаа, америкийн хоригийг давж гарахтай холбоотой хамтын ажиллагааны илүү нарийн механизмыг хэлж байна” гэжээ.
“Цаашид бүр манай хоёр орныг урьд өмнө нь байгаагүйгээр улам орйтуулах дэд бүтцийн том төслүүдийн тухай бодож байгаа” гэжэ оросын дипломат онцлон тэмдэглэжээ.

Хэлэлцээрийн тухай

Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээр нь 2018 оны тавдугаар сарын 8-нд АНУ энэ гэрээнээс гарсан, дараа нь Вашингтон Ираны нефтийн экспортод хориг тавьснаас эхлээд асуудалд ороод байгаа юм. Ираны талын тайлбарлаж байгаагаар бол ялангуяа европчууд хэлэлцээр дэх эдийн засгийн талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй бол, өнөөгийн нөхцөлд хэлэлцээрийн талаар ярих нь утгагүй зүйл гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com