Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
АНУ-тай хэлэлцээр хийх боломжгүй гэж Пеньян мэдэгдлээ

Вашингтон, БНАСАУ-тай харилцах харилцаандаа дайсагнасан бодлогоосоо бүрэн татгалзахгүй үргэлжлүүлсээр байгаа нөхцөлд АНУ-тай шинээр хэлэлцээ хийх боломжгүй гэдгээ Пеньян мэдэгдсэн байна. Энэ талаар БНАСАУ-ын Ази Номхон далайн бүс нутагт энх тайван тогтоох хороны дарга Ким Ён Чолын мэдэгдсэнийг Солонгосын мэдээллийн төв агентлаг мягмар гарагт нийтэлжээ.
“АНУ боломжтой үе бүхэнд цөмийн зэвсэг хураах хэлэлцээрийн тухай ярьдаг боловч, яриа нь өнөө болтол хэрэгжихгүй, харин ч БНАСАУ-тай харилцах харилцаандаа Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн асуудлаар дайсагнасан бодлогоо бүрэн өөрчлөхгүй, татгалзахгүй байгаа юм. Тэгэхээр бидний хувьд АНУ-тай хэлэлцээрийн ширээнд суух гэж яарах хэрэг байхгүй” гэж Ким Ён Чол хэлжээ.
Түүнийхээр бол Өмнөд Солонгостой хамтран цэргийн сургууль хийх талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны саяхны шийдвэр нь л гэхэд БНАСАУ-ын хувьд хангалттай баримт. “Бид Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургууль хийхээ болихыг, ер нь ийм сургуулилт хийхээс бүрэн татгалзахыг АНУ-аас шаардаж байна. Энэ хээрийн сургууль нь Солонгосын хойгт энхтайван, аюулгүй байдал хангах, асуудлыг шийдвэрлэх дипломат хүчин чармайлтад ямар ч тус болохгүй” гэж Ким Ён Чол тэмдэглэсэн байна.


Ким Ён Чолынхоор бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар цаашид хэлэлцэх эсэх нь “АНУ, БНАСАУ-ын харилцан итгэлцэл, бүгд найрамдах улсын хөгжил цэцэглэл, аюулгүй байдалд заналхийлсэн аюулыг бүрэн зайлуулсан цагт” л бодитой хэрэгжинэ гэж Ким Ён Чол онцолжээ.
Энэ оны хоёрдугаар сард Ханойд болсон хоёр орны тэргүүний дээд хэмжээний уулзалт амжилтгүй тасалдсаны дараа зургадугаар сарын 30-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун нар хоёр солонгосын хилийн Панмунжомд уулзахдаа цөмийн зэвсгийн талаарх хэлэлцээрээ ажлын түвшинд сэргээхээр тохиролцсон юм.
Энэ тохиролцооны хүрээнд АНУ, БНАСАУ-ын төлөлөөгчид аравдугаар сарын 5-нд Стокгольмд уулзаж хоёр талын харилцааг хэвийн болгох асуудлаар ярилцаж эхэлсэн ч бүтэлгүйтэж тасарсан юм. Хэлэлцээр тасалдсан тухайд Америкийн тал өөрийнхөө байр суурь ямар байсныг сайн бодох хэрэгтэй, үүнээс л болж хэлэлцээр тасалдсан гэж БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мён Гиль хэлсэн бол АНУ-ын Төрийн департамент энэ үнэлэлтийг зөвшөөрөхгүй уулзалт бүтээлч болсон гэж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com