Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ХОНКОНГ: Засгийн газар, Хятадын эсрэг тэмцлийн дүнд ардчилагч залуучууд яллаа

Өнгөрсөн ням гарагт Хонконгод болсон дүүргүүдийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд ардчиллын талынхан яллаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Даваа гаргийн өглөөний мэдээгээр ардчиллын төлөөх нэр дэвшигчид тус хотын 18 дүүргийн зөвлөлийн 452 суудлаас 347-г авсан гэсэн мэдээлэл түгсэн байна. Эрх баригч нам ердөө 60 суудал авсан бол 45 суудлыг нь хараат бус, бие даагчид авчээ. Сонгуулийн санал хураах байруудыг цагдаа, хүчнийхэн хүч нэмэгдүүлэн хамгаалж, хотын иргэд ч сонгуульд маш идэвхтэй оролцож санал хураах үеэр ямар нэг зөрчил,  будилаан гараагүй  байна. 2015 он болсон сонгуулиар сонгогчдын 47 хувь нь оролцож байсан бол энэ удаа сонгогчдын ирц 71.2 хувьд хүрчээ. “Хонконгийн энэ удаагийн орон нутгийн /дүүргүүдийн зөвлөлийн/ сонгууль  Хонконг дахь засгийн газрын эсрэг, бээжингийн эсрэг уур амьсгалын далбаан дор болж өнгөрлөө” гэж Хонконг дахь Хятадын их сургуулийн хятад судлалын төвийн шинжээч Тим Саммерс  тэмдэглэсэн байна.

 Хонконг нь 1898 оноос хойш 99 жилийн туршид Их Британийн колони байснаа 1997 онд Хятадын мэдэлд шилжиж ирсэн байна. 2047 он хүртэл энэ хот автоном эрхээ хадгалж байгаад 50 жилийн дараа эх Газрын Хятадад бүрэн нэгдэх юм. Гэхдээ Хонконг нь Хятадын тусгай засаг захиргааны район  болохоор Хятад улс “Нэг улс, хоёр систем” гэсэн бодлогын хүрээнд удирдаж байгаа юм. Хонконгийн иргэд ардчилсан эрх чөлөөнийхөө төлөө бас эсэргүүцэл тэмцэл илэрхийлсээр ирсэн.  2014 оны намар эндхийн мянга мянган иргэн гудамжинд гарч ардчилсан өөрчлөлт хийхийг шаардаж майхант хотхон байгуулж, цагдаагийнхантай мөргөлдссөн энэ тэмцэл хоёр сар хагас  үргэлжлээд арванхоёрдугаар сар гэхэд л сая намжиж байсан юм.

2019 оны зургадугаар сарын 9. Хонконгийн захирагч хятадын талыг баримтлагч Керри Лам тэргүүтэй засаг захиргаа сэжигтэн, гэмт хэрэгтнүүүдийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх хуулийн төсөл хэлэлцэхээр болсонтой холбогдуулан иргэд дургүйцлээ илэрхийлэн жагсч эхэллээ. Хууль сахиулагчдын мэдээлснээр 240 мянган иргэн жагссан гэж байлаа. Иргэдийн хувьд энэ хууль батлагдвал хятадын бодлогыг эсэргүүцэгч, сөрөг хүчний төлөөлөгчдийг БНХАУ-ын талд шилжүүлэн өгөх гэж байна гэж дургүйцлээ илэрхийлж байлаа. Хятадын эрх баригчдын хувьд энэ хөдөлгөөнийг “гадаад орнуудын оролцоотой, тэдний ямар нэг нөлөөллөөр” зохион байгуулж байна гэж буруутгасан.

Зургадугаар сарын 12. Жагсагчид хэдэн мянгуулаа болж хотын хууль тогтоох байгууллагын байрыг бүслэн хаалаа. Яг энэ өдөр хууль тогтоогчид гэмт хэрэгтэн, сэжигтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийг хэлэлцэх ёстой байсан юм. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн хууль тогтоох байгууллагын байранд орохыг оролдсон учраас хууль тогтоогчид ч хуулийн төслөө хэлэлцэхийг хойшлуулж, гудамжин дахь жагсагчдын эсрэг хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий, хаймар сум хэрэглэсэн байна.

Зургадугаар сарын 13. Эсэргүүцлийн хөдөлгөөн улам газар авснаас хотын төв дэх засгийн газрын байрыг хааж, гудамжин дахь цагдаагийн эргүүлийн хүч нэмэгдүүлэн чангатгасан байна.

Зургадугаар сарын 15. Хонконгийн хууль тогтоогчид гэмт хэрэгтэн сэжигтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх хуулийн төслийг хэлэлцэхээ зогсоож байгаагаа зарласан юм. Эл шийдвэрийг тэд Шанжаньд Хятадын төв засгийн газрын төлөөлөгчидтэй зөвшилцсөний үндсэн дээр гаргасан байна.

Зургадугаар сарын 16. Энэ өдөр Хонконгийн гудамжинд хоёр сая хүн гарч эсэргүүцлээ илэрхийлсэн нь шинэ дээд амжилт боллоо. Иргэдийн жагсаал төв гудамжуудыг бүхэлд нь хааж явсаар
Керри Ламын албан байрны өмнө зогсчээ. Жагсагчид эх газрын хятадтай гэрээг өөрчилж Керри  Дамыг огцрохыг шаардаж байлаа. Тэд бас дараа өдрөөс ажил хаяхаа мэдэгдсэн байна. Цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, хаймар сум хэрэглэжээ.

Долдугаар сарын 1. Энэ өдөр бол Британийн эзэмшлээс Хятадад шилжүүлэн өгсөн ойн өдөр. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн дахиад л гудамжинд гарч, зам хаан жил бүр хятадын далбаа мандуулан ёслол үйлддэг үзэсгэлэнгийн танхимыг дайран сүйтгэхийг оролдсон байна. Үдээс хойш нь хамгаалалтын шар малгай хантааз өмссөн жагсагчид засгийн газар хуралдаж байсан хууль тогтоох байгууллагын байр луу дайран орсныг цагдаагийн хантай мөргөлдсөн байна. 

Долдугаар сарын 9. Хонконгийн захирагч Керри Лам гэмт хэрэгтэн сэжигтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийг заавал хэлэлцэх албагүй, цаашид хээллэх төлөвлөгөөгүй байна гэж мэдэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд болж байгаа эсэргүүцлийн жагсаалын бурууг Керри Лам өөртөө хүлээсэн байна.

Долдугаар сарын 15. Хонконгийн хууль сахиулагчид жагсагчдаас 40 орчим хүнийг баривчиллаа. Цагдаагийнхнаас 11 хүн бэртэж гэмтсэн гэж мэдээлэв. 14-ний өдөр болсон жагсаалд 100 гаруй мянган хүн оролцож захирагч Керри Ламыг огцрохыг шаардсан байна. 

Наймдугаар сарын 5. Наймдугаар сарын эхээр жагсагчид нисэх буудлыг эзлэн эсэргүүцлээ илэрхийлж, нисэх буудлынхан ажил хаяснаар 200 гаруй
нислэгийг өөрчлөхөд хүрсэн байна. Төмөр зам, метро ч хөдөлгөөнөө зогсоосон байна. Тэднийг тараахын тулд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглажээ. Жагсагчид цагдаагийнхны гэр бүлийнхэн амьдардаг байшингийн дэргэд мод шатааж, чулуугаар шидэлжээ. 

Наймдугаар сарын 17. Хонконгод болж байгаа хүчирхийллийг эсэргүүцэн, хууль сахиулагчдыг дэмжиж хотын Тамар цэцэрлэгт хүрээлэнд 400 гаруй мянган хүн жагссан байна. Жагсагчид хятадын далбаа барин, Хятадын төрийн дуулал дуулцгааж байжээ. Харин нөгөө талд Коулин дүүрэгт засгийн газрыг эсэргүүцэгчид бас жагссан байна. 

Наймдугаар сарын 18. Энэ өдөр гудамжинд 1.7 сая хүн гарч жагслаа хэмээн “Хүний иргэний эрхийн төлөө фронт” байгууллага мэдээллээ. Хууль сахиулагч Жимми Шэм энэ жагсаалыг ямар нэгэн эмх замбараагүй байдал үүсгээгүй, цагдаагийнхантай мөргөлдөөгүй гэж мэдээлжээ. 

Наймдугаар сарын 22. Сургуулийн сурагчид хар хувцас өмсөн гудамжинд гарч захирагч Керри Ламыг огцрохыг шаардлаа. Тэд “Хонконгт эрх чөлөө” хэмээн уриа хашхирч байжээ.

Наймдугаар сарын 25. Цагдаагийнхан эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш анх удаагаа жагсагчдын эсрэг усан буу ашигласан байна. Энэ усан буу нь минутад 1.2 тонн усаар 50 метрийн зайд шүрших чадалтай юм байна. Заавар ёсоор бол энэ хүчтэй усаар хүний зөвхөн хөл рүү нь шүрших ёстой гэнэ. Усанд нулимс асгаруулагч хольсон байх тохиолдол байдаг гэжээ. 

Наймдугаар сарын 29. Хятадын эрх баригчид Хонконг дахь Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн гарнизоны бүрэлдэхүүнийг өөрчилсөн байна. Үүнийгээ “Энэ бол БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн баталсны дагуу жил бүр хийдэг БНХАУ-ын хуулийн дагуух арга хэмжээ” гэж тайлбарласан. Харин барууны хэвлэлүүд хотод болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжсэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авч байна гэж бичсэн юм.

Есдүгээр сарын 5. Хонконгийн захиргаа Гэмт хэрэгтэн сэжигтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх тухай хуулиа хэлэлцэхээс бүрэн татгалзаж байгаа шийдвэр гаргасныг Бээжин дэмжлээ гэж захирагч Керри Лам мэдэгдлээ. 

Есдүгээр сарын 29. Хотын гурван ч газар жагсаал болсны нэг нь сурагчдын жагсаал байсан юм. South China Morning Post хэвлэлийн мэдээлснээр бол жагсагчид таван шаардлага тавьж байжээ. Юун түрүү гэмт хэрэгтэн, сэжигтнийг эх газрын хятадад  шилжүүлэн өгөх хууль хэлэлцэхийг бүрэн болих. Эсэргүүцлийн жагсаалд оролцогсод баривчлагдсан хүмүүсийг суллах, мөрдөн шалгахгүй байх бүх нийтийн санал асуух гэсэн шаардлага тавьжээ. 

Аравдугаар сарын 1. Жагсагчдын нэг коллежийн оюутан  цээжиндээ бууны сумтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Ийнхүү хууль сахиулагчид анх удаагаа энгийн номхон жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэсэн байна. 

Аравдугаар сарын 5. Хонконгийн эрх баригчид жагсагчдын нүүрэндээ баг, амны хаалт зүүхийг хориглосныг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Жагсагчид зориуд хар хувцас өмсөн, баг өмсөн гарцгаажээ.

Аравдугаар сарын 23. Эрх баригчид Гэмт хэрэгтэн, сэжигтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийг хэлэлцэхээс албан ёсоор татгалзсан байна.

Арваннэгдүгээр сарын 6. Засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг шүүмжлэн, БНХАУ-ын талыг өмгөөлөн  үг хэлдэг орон нутгийн хууль тогтоох зөвлөлийн гишүүн Юниус Хван Хо-д үл мэдэгдэх этгээд халдан цээжинд нь шархдуулсан хэрэг гарчээ. Дүүргийн зөвлөлийн сонгууль угтан сонгогчидтой уулзалт хийх үед нь хамт зургаа авхуулъя хэмээн оройтож ирээд цүнхнээсээ хутга гарган  ийн шархдуулсан гэнэ.

Арваннэгдүгээр сарын 16. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод цагдаагийнхан руу нум сумаар харваж эхэлжээ. 17-ны өдөр цагдаагийн нэг ажилтан нумын суманд өртөж шархадсан байна. 

Арваннэгдүгээр сарын 18. Жагсагчид аргаа өөрчлөн их сургуулиудын байрыг эзлэх боллоо. Цагдаагийнхан их сургуулийн байр эзэлсэн нөхдөөс 400 гаруй хүнийг саатуулсан бол Хонконгийн шүүх жагсаал цуглаанд амны хаалт, багтай ирэхийг хориглосон хоригийг хүчингүй болгосон байна. 

Арваннэгдүгээр сарын 26. БНХАУ-ын эрх баригчид Хонконгийн зэргэлдээ Шэньжэнд Хонконгийн  нөхцөл байдлыг тогтворжуулж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөлдөх хямралын штаб байгууллаа гэж Reuters агентлаг мэдээллээ. Хонконгт  2014 онд “шүхэртний хөдөлгөөн” нэртэй оюутны хөдөлгөөн гарахад мөн Шэньжэнийн  энэ Bauhinia байранд хямралыг зохицуулах штаб ажиллаж байсан юм байна. Хятадын өндөр албаны хүмүүс одоо энэ байранд Хонконгийн төлөөлөгчидтэй уулзан зөвлөлдөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com