Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Балкан дахь Оросын нөлөө өргөжиж байгааг Герман улс терроризмтой зүйрлэлээ

  Балканы хойг дахь Оросын нөлөөлөл өргөжиж байгааг Германы Батлан хамгаалахын сайд Аннегрет Крамп-Карренбауэр терроризмын аюултай зүйрлэсэн байна. “Косовогийн аюулгүй байдлыг хангахаар НАТО-гийн удирдлагатай олон улсын хүчин 20 жилийн өмнө эхэлж байсныг бодвол асар их амжилтад хүрсэн. Энд хэдийгээр тогтвортой байдал хангагдсан ч энэ нь бие даасан хараат бус бүтэц биш, Серби ба Косовогийн хооронд үүссэн үндсэн зөрчил шийдэгдээгүй байгаа бөгөөд террорист бүлэглэл эргэн ирэх, эсвэл энэ бүс нутагт Орос, Хятадын нөлөөлөл  улам бүр нэмэгдэх зэрэг шинэ аюул одоо ч мэдрэгдсээр байна” гэж тэр ZDF телевизээр ярихдаа мэдэгдсэн байна.
Балканы хойг дахь нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Косово, Сербийн хоорондох хэлэлцээрт Оросыг оролцуулах хэрэгтэй байна хэмээн геополитикийн шинжээч Ионнис Фритзалас үзэж байгаа юм.
Приштина дахь Косово-албанийн бүтэц нь 2008 оны хоёрдугаар сарын 17-нд дангаараа тусгаар тогтнолоо тунхагласан ч үүнийг Серби, Орос, Хятад, Израиль, Иран, Испани, Грек, бусад орнууд ч хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. НҮБ-ын гишүүн 193 улсаас өнөөдөр 95 улс нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй, 93 улс зөвшөөрсөн бол таван улс тодорхойгүй байр суурь баримталж, түдгэлзэж байгаа гэж Сербийн Гадаад хэргийн яам мэдээлж байна. Харин ОХУ-ын хувьд орос-сербийн харилцаа нь гурав дахь орны эсрэг чиглээгүй, ганцхан Балканы хойгт тогтвортой байдал тогтоохыг л Орос сонирхож байгаа гэж Москва нэг бус удаа мэдэгдээд байгаа юм.
Орос улс аль нэг улсын эсрэг ямар нэг улстай нөхөрлөхгүй, үүнийг эрхэмлэгч аль ч улс оронтой харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн. С.Лавров бас Балканы бүхий л улс орныг НАТО-д нэгтгэх гэсэн оролдлогыг бүтэлгүй зүйл гэж нэрлэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com