Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дэлхийн эдийн засаг 2020 оны дундаас сэргэнэ

 Дэлхий дахины эдийн засаг 2020 оны хоёрдугаар хагасаас тухайлбал Вашингтон, Бээжингийн худалдааны дайн зөөлөрч төв банкуудын мөнгө зээлийн бодлого сайжирснаар сэргэж эхэлнэ гэж UBS банкны Global Wealth Management-ийн Ази Номхон далайн бүсэд хувьцаа хуваарилах газрын тэргүүн Адриан Церкер хэлж байна.
 “Манай эдийн засгийн өсөлтийн таамаглалад нөлөөлж байгаа худалдааны эргэн тойрон дахь манан даанч их байна” гэж Церкер CNBC хэвлэлд ярьсан байна. Түүнийхээр бол АНУ, Хятадын бие биенийхээ эсрэг тавьж байгаа татвар нь олон аж ахуйн нэгж, фирмүүдийг эрсдэлд оруулж байгаа гэнэ.
 Өнөөдөр эргэн тойронд хэт удаан байгаа ч гэлээ “2020 оны хоёрдугаар хагас, тодруулбал дөрөвдүгээр улирлаас тодорхой сэргэлт мэдрэгдэнэ” гэж Адриан Церкер хэлжээ.
“АНУ-ын эдийн засаг үндсэндээ удааширч байгаа ч хэлэлцээрийн эхний шат амжилттай болж, магадгүй арванхоёрдугаар сарын тарифыг болиулах юм уу хойшлуулах найдлага байгааг бид харж байна. Энэ бол эдийн засаг сэргэхэд хангалттай” гэж тэр тэмдэглэсэн байна.
 Дэлхийн хоёр том эдийн засаг 2018 оны эхнээс өөр зуураа дайтаж Азийн эдийн засагт уналт мэдрэгдэж эхэлсэн, гэхдээ дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрахад худалдаа цор ганц нөлөөлсөн хүчин зүйл биш гэж Церкер ярьжээ. “Энэ үеэр төв банкууд зарим урамшууллаа больж, дэлхий дахины тэнцвэрийг идэвхтэй хумьсан нь бас нөлөөлсөн” гэж тэр хэлж байна. Энэ 2019 оны сүүлч гэхэд төв банкууд “мөнгө хэвлэх, тэнцлээ өргөжүүлэх, зээлийн хүү бууруулах” ажилдаа дэлхий нийтээрээ эргэн орж байгаа нь манай гаргийн эдийн зэсэгт нааштай нөлөө үзүүлнэ гэж Церкер онцлон тэмдэглэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com