Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Грета Тунбергийг Бразилын ерөнхийлөгч “хөхнөөс гараагүй амьтан” гэлээ

 Бразилийн ерөнхийлөгч Жаир Болсонару Шведийн байгаль хамгаалагч идэвхтэн Грета Тунбергийг “Ёстой юу ч мэдэхгүй, хөхнөөс гараагүй амьтан” гээд Бразилд уугуул иргэдийн төлөөлөл хоёр хүн амь үрэгдсэнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэтэрхий их ярьж дуулиан болгож байна гэж зэмлэсэн байна.
Бразилийн зүүн хойд нутгийн Мараньян мужид уугуул гуажажара омгийн хоёр удирдагчийг дэргэдүүр нь явж өнгөрсөн машинаас буудаж амийг нь хөнөөсөн хэргийг буруушааж байгаагаа залуу идэвхтэн өнгөрсөн ням гарагт хэвлэлээр ярьсан юм байна. Охин өөрийнхөө twitter хуудсанд дэлхий дахин таг дуугүй байхад ой модыг хулгайгаар огтолж сүйтгэхийг нутгийн уугуул иргэд эсэргүүцдэг учраас л тэднийг алж байна гээд энэ бол ёстой гутамшигтай үйлдэл гэсэн юм.
Харин Ерөнхийлөгч Болсонару сэтгүүлчдэд хандаж Мараньяд болсон үйл явдлын тухайд Тунбергтэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн байна. “Грета индианчуудыг Амазоны ойг хамгаалж байсныхаа төлөө амь үрэгдсэн гэж байна. Хамгийн сонирхолтой нь түүн шиг хөхнөөс гараагүй нялх амьтны үгийг хэвлэлүүд шүүрэн авч анхаарлаа хандуулж байх юм” гэж Бразилийн Ерөнхийлөгчийн хэлснийг хэвлэл эш татжээ.
Болсонару бас улс оронд нь гарч байгаа ямар ч үхэл түүний сэтгэлийг түгшээж байгаа гээд харин Засгийн газар улс орондоо хулгайгаар мод бэлтгэх явдлыг багасгахыг хүсч үүний төлөө ажиллаж байгаа гэсэн байна.
Грета Тунберг өөрийн твиттерт байгаа бразилийн ерөнхийлөгчийн бичсэн португаль хэлний “Pirralha” гэдэг үгийг нэгэнтээ оросын ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн “Маш сайн охин. Даанч мэдээлэл багатай” гэсэн үгээр сольж өөрчилсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бас Гретаг НҮБ-ын чуулган дээр үг хэлснийх нь дараа “Сайн сайхан ирээдүй хүлээж байгаа маш их аз жаргалтай охин” гэж хэлсэн байдаг.
Ер нь Шведийн байгаль хамгаалагч эко идэвхтэн энэ сурагчийг зүгээр л “Аспергерийн синдромтой, 16 настай эко-идэвхтэн” гэж болно. Шведийн сурагч Грета Тунберг сургуульд суралцахынхаа зэрэгцээ 2018 онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаа идэвхжүүлэхийг Засгийн газраас шаардаж, Шведийн парламентад үг хэлж байсан юм. Түүний санаачилгаар олон улсын хөдөлгөөн өрнөж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баасан гаргийн FridaysForFuture ажил хаялт давалгаалсан юм.
Олон улсын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн дүгнэлтээр бол агаар мандалд ялгарах СО2-ын хаягдлыг тодорхой хэмжээгээр бууруулахад л дэлхий дахины дулаарал 1.5 градусаар багасах юм. Харамсалтай нь энэ хаягдлаа бууруулах болно гэдгээ 12-хон улс орон л илэрхийлээд байгаа юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com