Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
2019 онд дэлхий дахинд тохиосон байгалийн томоохон гамшгууд

 Өнгөрч байгаа онд дэлхий даяар тохиосон байгалийн гамшиг, техникийн сүйрлийн үеэр нийт эдийн засагт учирсан хохирол 140 тэрбум ам.доллар болж өмнөх онд 176 тэрбум ам.доллар байсныг бодвол буурсан байна.
 Зөвхөн байгалийн гамшгаас улс орнуудын эдийн засагт учруулсан нийт хохирол 133 тэрбум ам.доллар болсон бол үлдэх долоон тэрбум нь техникийн ослоос болжээ. Энэ 2019 онд зөвхөн байгалийн гамшгийн улмаас дэлхий даяар 11 мянган хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон мэдээ байна. Энэ бол гал түймэр, үер ус, цунами, газар хөдлөл.
Оны эхний хагаст Мозамбик, болон хөрш орнуудыг дайрсан Идай, Кеннет хар салхи, Энэтхэгт болсон Фани хар салхи асар их хохирол учруулж 1400 орчим хүний аминд хүрсэн юм.

Сибирийн түймэр
2019 оны хаврын эхнээс л оросын Эрхүү мужид ойн түймэр эхэлж 350 орчим түймэр бүртгэгдсэн нь нийтдээ 91.53 мянган га талбайг хамарч, энэ нь өмнөх 2018 оныхоос 14 дахин өссөн мэдээлэл тарж байлаа. Зургадугаар сар гэхэд агаарын температур олон жилийн дунджаас 10 градусаар их болж түймэр улам газар авсан. Наймдугаар сарын 5 гэхэд түймрийн хэмжээ 2001 оноос хойш хамгийн дээд цэгтээ хүрч нийт дөрвөн сая га талбай шатаж дууссан бол 13 сая га талбайд түймэр ассаар байлаа. Энэ түймрийн улмаас агаарт 166 сая тонн нүүрсхүчлийн хий цацсан нь дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлтөд маш ихээр нөлөөлж байгаа юм. Долдугаар сарын 30-нд ОХУ-ын Засгийн газар түймэр унтраахаар Холбооны ой хамгаалах нисэхийн албаны бие бүрэлдэхүүний 95 хувийг дайчлан ажиллуулж, хөрш зэргэлдээ муж хязгаараас хүмүүсийг илгээсний дотор мэргэжлийн десантч гал сөнөөгч 100 хүн ирсэн. Үүний зэрэгцээ Батлан хамгаалах яам агаараас гал сөнөөх онгоцуудаа илгээж хүч нэмсэн.

Амазоны түймэр
Мөн л энэ оны наймдугаар сараас өмнөд Америкийн байгалийн гайхамшиг, дэлхийн уушги гэж нэрлэдэг Амазоны ойд түймэр гарсан нь Бракилийн нутаг дахь хүн хүрэхэд хэцүү ширэнгэн ойд гарсан. Түймрийн хэмжээ 2018 онд гарч байсан түймрийн хэмжээнээс 88 хувь илүү байж Амазоны ширэнгэн ойд нийтдээ 39194 түймэр асч байна гэж наймдугаар сарын 20-нд INPE мэдээлж байлаа.
Амазоны ойд гарсан түймрийг унтраахад туслаач гэсэн хүсэлтэд “Их-7”-ийн орнууд санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзлаа гэж Бразилын Засгийн газар есдүгээр сард мэдэгдсэн. Бразилын Ерөнхийлөгч Жаира Болсонару Амазоны ойн түймрийг дэгдээхэд төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлэх гэснээс үүдэлтэй хэмээн холливудын жүжигчин Леонардо Ди Каприог буруутгасан. Жүжигчин үүнийг нь няцаасан юм.

Австралийн түймэр
Австралид хоёр сарын турш түймэр асан одоо ч үргэлжилсээр байна. “Хабар-24” хэвлэлийн мэдээлснээс үзэхэд түймэр “Онц аюултай” хэмжээнд хүрч бараг гурван сая га талбайн ойг устгажээ. Хэт халуун байгаа нь түймэр газар авахад нөлөөлж байгаа бол гал сөнөөгчдийн ажиллахад бэрхшээл учруулж байна. Австралид одоо
дунджаар 47 градус халуун байна.
Шинэ Өмнөд Уэльс мужид зургаан түймэр асч байгаагийн хоёр нь Сиднейд тун ойрхон байж, хотыг түймрийн утаа бүрхээд байгаа. Сидней хотын төвөөс түймэр асар их холгүй ирсэн тул олон сургууль хичээлээ хааж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна. Гал сөнөөгчид хүмүүсийг аюултай бүсээс холдохыг уриалсаар байна. Түймрийн улмаас австралид найман хүн амь үрэгдэж орон сууцны 700 гаруй байшин шатжээ.
Ийм түймэр сүүлийн 40 жилд гарч байгаагүй хэмээн нутгийн иргэд ярьж байна. Түймэр унтраахаар хэдэн зуун автомашин тусгай техник, 1300 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа юм байна. Австралийн түймрийн үеэр асар олон тооны амьтан, ялангуяа дэлхийд ховордсон коала баавгай олноороо түлэгдэж амь алдсан.

Японд болсон их үер
Энэ оны наймдугаар арын сүүлчээр японы баруун өмнөд бүс нутгаар үргэлжилсэн бороо орсны улмаас Сага, Фукуока, Нагасаки аймгийн нутагт асар их үер болж хөрс гулгасан гамшиг тохиосон. Үүний улмаас аюултай бүсээс 850 орчим мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Сага хотод гэхэд л ганцхан цагийн дотор 110 мм, Сироиси хотод 109.5 мм тунадас унасан байна. Умард нутгийн Кюсю аралд хоногт 150, Тюгоку болон Хокурикуд 120 мм, Кaнто-Косинд 100 мм хур тундас буужээ. Олон голын усны түвшин үерийн түвшинг даван эргээсээ халин эрэг орчмын газрын усанд авхуулсан. Үерийн улмаас 14 хотын 355 мянган байшин эвдэрч нурах аюулд хүрсэн байна.

Газар хөдлөл

Оросын мэдээллийн РИА Новости агентлаг өнгөрч байгаа онд дэлхий дахинаа болсон 15 томоохон газар хөдлөлийг нэрлэсэн байна. Энд нэгдүгээр сарын 6-нд иран-иракийн хил дагуу болсон 5.7 магнитудын, Индонезид гуравдугаар сард болсон 5.5 магнитудын, дөрөвдүгээр сард филиппиний нийслэл Манилагийн орчим болсон 6.3 магнитудын, тавдугаар сард Перуд болсон 8.0 магнитудын, зургадугаар сард хятадын Сычуаньд болсон, тавдугаар сард Ираны Масджеде-Солейман хотын орчим болсон 5.7 магнитудын, долдугаар сарын 14-нд Индонезид болсон 7.3 магнитудын, наймдугаар сарын 2-нд Суматра аралд болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлүүдийг нэрлэжээ. Есдүгээр сарын 2-нд хятадын Сычуаньд дахин газар хөдөлсөн бол есдүгээр сарын 21-нд Албанид хоёр ч дахиад газар хөдөлсөн. Есдүгээр сарын 26-нд Индонезийн эрэг орчмоор мөн л 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ газар хөдлөлөөр 149 хүн бэртэж гэмтсэн бол хамгийн багаар бодоход 38 хүн амь үрэгдсэн байна.
Аравдугаар сарын 29, 31-нд филиппиний Миндан аралд 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж 432 хүн бэртэж гэмтэн 25 хүн нас барсан байна. Арваннэгдүгээр сард Ираны баруун хойд нутагт газар хөдөлж 529 хүн бэртэж гэмтэн зургаан хүн амь эрсэджээ. Арваннэгдүгээр сарын 26-нд Албанид 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж дөрвөн хүн нас барж, 150 хүн бэртэж гэмтэн байшин барилга нурсан гэж АНУ-ын Геофизикийн алба мэдээлжээ. Есдүгээр сарын 8-нд хятадын Сычуаньд болсон газар хөдлөлөөр гэхэд л 10 мянга орчим хүн нэрвэгдэж эд материалын хохирол хүлээсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com