Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Пеньян АНУ-д зориулж “Зул сарын бэлэг” бэлдсэнийг CNN зарлав

 БНАСАУ, АНУ-тай харилцах бодлогодоо, цөмийн зэвсгийг хориглох хэлэлцээрээс татгалзах зэргээр илүү харгис хандах болж байна гэж CNN телевиз эх сурвалжаас аван мэдээлж байна. Ийм бодлогынхоо хүрээнд Умард Солонгос удахгүй “Зул сарын бэлэг” барьж магадгүй байгаа нь арванхоёрдугаар сарын эхээр БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Ри Тхэ Соны ярьж байснаас тодорхой байна гэж CNN телевизийн эх сурвалж хэлжээ. Түүний хэлснээр бол Умард Солонгос Вашингтонтой хийж байсан хэлэлцээрээс татгалзахын зэрэгцээ, Пеньяныг цөмийн зэвсэгтэй орон гэдгээ бататгахыг эрмэлзэж байгаа юм байна.

 CNN-ийн мэдээлж байгаагаар БНАСАУ цаашид хоригийг цуцалж эдийн засгаа хөгжүүлэх арга зам эрэлхийлэхийн оронд Ким Ир Сений боловсруулсан төрийн бодлого болох улс орныхоо дотоод амьдралын бүхий л асуудлыг бие даан өөрийн хүчинд тулгуурлан шийдвэрлэх тухай чучхегийн онолыг улам бэхжүүлэн баримтлах бололтой.

 Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны энэ баримтлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутган огцруулах үйл явц эхэлсэнтэй бас холбоотой байж мэдэх юм. Хэргийн учир нь хэрвээ Дональд Трамп 2020 оны сонгуульд ялагдвал түүнийг залгамжлан гарч ирэх хүн Вашингтон, Пеньяны хэлэлцээрийг дэмжихгүй байж магадгүй хэмээн БНАСАУ эмзэглэж байгаа гэж шинжээчид үзэж байна. Харин Д.Трамп сонгуульд ялж дахин сонгогдвол БНАСАУ хэлэлцээрээ сэргээхэд бэлэн байж магадгүй гэж CNN-ийн эх сурвалж хэлжээ.

 БНАСАУ-ын “Зул сарын бэлэг” юу байж болох вэ гэсэн CNN-ийн асуултад Пеньян пуужин хөөргөх юм уу, эсвэл сансарт баллистик технологи ашигласан хиймэл дагуул гаргаж магадгүй гэж сэжиглэж байна. Гэхдээ Пеньяны олон улс дахь худалдааны гол түнш Орос, Хятад хоёр ийм туршилтыг “ноцтой өдөөн хатгасан үйлдэл” гэж үзэх болохоор яг ийм туршилт хийх нь магадлал багатай.
Умард Солонгос үүнээс хойш цөмийн зэвсэггүй болох асуудлыг АНУ-тай хийж байсан хэлэлцээрийн сэдэв гэж үзэхгүй хэмээн БНАСАУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Ким Сонг үүний өмнө мэдэгдэж байсан. Энэ яриа хэлэлцээ нь Дональд Трамп дахин сонгогдохын тулд дотоод улс төрийн бодлогодоо “цаг хожих” гэсэн заль мэх гэж Умард Солонгосын дипломатч үзэж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com