Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Чехийн ерөнхийлөгч 1968 оны үйл явдлаас болоод Москвад ирэхээ өөрчиллөө

 Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Parlamentnilisty хэвлэлд ярилцлага өгөхдөө Москвад болох Эх орны дайны 75 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцоно уу гэсэн урилгаас татгалзаж магадгүй гэсэн байна. Гол шалтгаан нь Чехийн парламент наймдугаар сарын 21-ний өдрийг “1968 оны түрэмгийллийн золиос бологчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгосонд ОХУ-ын Гадаад хэргийн яам хариулснаас үүдэлтэй юм байна.

 “Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэл бол тэвчишгүй зүйл. Уг нь би Ялалтын 75 жилийн ойд хүрэлцэн ирнэ үү гэсэн урилга Путинаас хэдийнэ хүлээн авсан, одоо бол тийшээ явахгүй байя гэж бодож байна” гэж Земан хэлжээ. Земан бас өөрийг нь Москвад очих үеэр үйл явдлын өрнөл яах тухайд оросын талаас “Ялалтын ойг дурсахгүйгээр энэ бүх түүхийг эргүүлбэл яах вэ” гэж асууна гэжээ.
Энэ арванхоёрдугаар сарын эхээр Чехийн парламентын дээд танхим Сенат наймдугаар сарын 21-ний өдрийг “Варшавын гэрээний орнуудын цэрэг Чехословакт түрэмгийлэн орж ирэх үеэр амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгох тухай хууль баталсан юм.

 Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яам харамсч байгаагаа илэрхийлэн “Энэ алхам нь манай хоёр талын итгэлцэл Орос - Чехийн нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд харшилж байна гэж  мэдэгдсэн юм байна.
Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд бас Москва Прага хоёр “1968 онд Чехословакийн эсрэг хүч хэрэглэсэн болон Чехословакийн нутагт зөвлөлтийн цэрэг байсантай холбоотой дарангуйлагч дэглэмийн өнгөрсөн үеийг эргэн дурсахгүй эцэс болгоё” гэснийг бас сануулжээ.

 “Прага хагас зууны тэртээ болсон үйл явдлыг сэргээж өнөөгийн улс төрийн харилцаанд оролцуулах гэж эрмэлзэж, түүхийн энэ хуудсыг мартахыг хүсэхгүй байгаа нь Орос-Чехийн харилцаа, хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хөгжихөд садаа болно” гэж оросын дипломатууд мэдэгдсэн юм байна.

 1968 оны зун Чехословакт зөвлөлтийн нөлөөлөл, зөвлөлтийн талыг баримтлагч Засгийн газрыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж наймдугаар сарын 21-нд Варшавын гэрээний оролцогч орнууд болон ЗХУ, Болгар, Герман, Унгар, Польшийн хамтарсан цэрэг орж эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарсан юм. Зөвлөлтийн цэргийн нэгдсэн хүчнийг армийн генерал Иван Павловский командалж эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогч энгийн иргэдийг цус урсган дарсан байна. Ингэснээр Прагийн хавар хэмээн энэ үйл явдал эцэс болж хоёр талаас 216 хүн амь үрэгдэж, Чехословакийн энгийн номхон 500 гаруй хүн шархадсан. Зөвлөлтийн цэрэг Чехословакт 1991 он хүртэл байрлаж байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com