Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Манай дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд санна марин

Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард Финляндын Ерөнхий сайдаар 34 настай Санна Марин томилогдож эвслийн шинэ Засгийн газраа эмхлэн байгууллаа. Тэрээр Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ эрх барих эвсэлд нэгдэж байгаа бусад таван намаас залуухан эмэгтэйчүүдийг багтаа авсан байна. Энд Боловсолын сайдаар 32 настай Ли Андерссон, Сангийн сайдаар мөн 32 настай Катри Кулмуни, Дотоод хэргийн сайдаар 34 настай Марич Охисало нарыг томилжээ. Үүний өмнө Украины Ерөнхий сайдаар 35 настай Андрей Гончарук томилогдож байсан бол Санна Марин 34 настайгаараа энэ дээд амжилтыг эвдэж манай дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайд болж байгаа юм. Өмнө нь Бурунди улсад 1966 онд гарсан цэргийн эргэлтийн дүнд Ерөнхий сайд болсон Мишель Микомберо 25 настай байсан удаа бий.

 

Санна Марин гэж хэн бэ?

Марин 1985 оны арваннэгдүгээр сард Финляндын нийслэл Хельсинки хотноо ижил хүйстний гэр бүлд төрсөн, эцэг нь архичин байснаас хэдэн жилийн дараа эхнэрээсээ салжээ. Марин эцгийнхээ, түүний төрөл төрөгсөдийн талаар огт мэдэхгүй өсчээ. Эх нь нөхрөөсөө салаад өөр нэг эмэгтэйтэй хамт амьдрах болсон хүүхэд насныхаа талаар Марин ярихдаа “Гэртээ таг дуугүй байна гэдэг хамгийн хүнд. Нийтлэг амьдралын ямар ч шинж, мэдрэмж байхгүй. Жинхэнэ гэр бүл, айлын төрх байхгүй байсан” гэсэн байдаг. Энэ бүхэн надад ертөнцийг үзэх үзэлд минь нөлөөлсөн. “Миний хувьд бүхий л хүмүүс адилхан. Энэ бол зүгээр л нэг бодол биш, яг л олон өнцөгтэй чулуу гэсэн үг” гэжээ.

Товчхон

-Санна Марин 1985 оны арваннэгдүгээр сарын 16-нд Хельсинкэд төрсөн.
- 2007 онд Тамперийн Их сургууль төгсч 2012 онд шинжлэх ухааны бакалавр, 2017 онд магистрын зэрэг хамгаалсан.
-Тэрбээр 27 насандаа аж үйлдвэрийн том хот Тамперийн хоёрын зөвлөлийн дарга болчихсон байлаа.
- Санна Марин 2015 онд Финляндын парламентын гишүүнээр сонгогдсон.
2019 оны зургадугаар сард Риннегийн Засгийн газарт Тээвэр холбоо мэдээллийн сайдаар томилогдсон.
-Санна Марины нөхөр Маркус Райкконнен мэдээлэл холбоо, тоон технологийн Markkinointiakatemia компанийн захирал.
-Тэдний охин Эмма энэ сард хоёр ой хүрнэ.
- Санна Марин Instagram-ын идэвхтэй хэрэглэгч. Түүний микроблокт 10 мянга орчим хүн ханддаг. Марин эндээ өөрийн ажил болон хувийн амьдралаа илэн далангүй бичдэг.
-Санна Марин Ижил хүйстнүүдийн нийгэмлэгийг дэмжиж, жил бүрийн жагсаалд нь оролцдог.

 

Бүжиг, кофе, билльярд

Марин Хельсинкт төрсөн ч хүн амаараа Финляндад хоёрт ордог Эспоо хотод өсчээ. Сургуульд багахан хот Пирккалед сурч, саяхныг хүртэл Тампере хотод нөхөр хүүхдийн хамт амьдарч байсан байна.
Тэрбээр өөрөө ядмагхан гэр бүлд өссөн болохоор “Төрөөс нийгмийн дэмжлэг үзүүлж байгаагүй бол амьдрал тун хүнд, боловсрол ч олж авч чадахгүй байсан” гэж ярьдаг.
Пирккалед гэхэд л тэднийх жижигхэн байр түрээслэн амьдарч, тэнд залуучууд нэгдэх ганц газар нь сүм байснаас Марин гэгээрлийн үйл ажиллагаанд их оролцдог байж. Гэхдээ шашны хүн болоогүй ч өнөө болтол залуучуудын хүмүүжилд сүм чухал үүрэгтэй гэж ярьдаг байна. Тэр нохойтой зугаалж, бүжиглэж, кофе уун, үеийнхэнтэйгээ билльярд тоглох дуртай нэгэн гэнэ. Сургуульд бол зүгээр л “алтан дундаж” байжээ.
Марин 15 настай байхдаа орон нутгийн талхны газар ажиллаж анхны мөнгөө олж байсан бол Тамперт хотын даргын залуучуудын хороонд ажиллан улмаар дээд сургуульд төрийн удирдлагын ангид элссэн байна. Тэдний төрөл төрөгсдөөс хэн ч дээд боловсролтой байсангүй. Ингэж тэр оюутан болсон ч өөрийн сонирхлын дагуу улс төрийн үйл ажиллагаанд оролцож мөнгө олж байжээ.

Зүгээр мөнгө хураагч ч улс удирдаж болно

“Ахлах ангидаа би улс төр гэдэг бол нийгмийн янз бүрийн давхаргаас янз бүрийн шалгуураар гарч ирсэн хүмүүс гэж боддог байлаа. Ийм л болохоор би улс төрд орохгүй байж чадаагүй. Нийгэм маань ард иргэддээ, тэдний эрхэд яаж хандахад нөлөөлөхийн тулд л би улстөрд орсон” гэж Марин финийн Naiset сэтгүүлд ярилцлага өгсөн байдаг.
Тэрээр улс төрд 20 жил оролцохдоо ажил хэрэгт тун хариуцлагатай хандаж иржээ. Яг л судлаач шиг социал демократын тухай, ногооныхон, зүүнийхний тухай мэдээлэл бүрийг анхааралтай судалж байж. Мариныг зүүний чиглэлтэй гэдэг. Цаг уурын өөрчлөлт, тэгш байдал, нийгмийн хангамжийн талаар тэр “Хүүхэд бүр аятай таатай өсч, хүн бүр сэтгэл ханамжтай амьдардаг тийм нийгэм байгуулахыг хүсч байна” гэж хэлснийг The New York Times хэвлэл иш татсан байдаг.

 

Улс төрд орсон нь

Санна Марин анх диспетчирийн Talkio төвд, дараа нь Sokos худалдааны төвд мөнгө хураагчаар нэг жил ажиллажээ. Дээд сургууль төгссөнийхөө дараа 2013 онд 230 мянган хүн амтай Тампере хотын зөвлөлийн дарга болсон байна. Энэ том хотын хариуцлагатай ажилтан тэрээр ажил албаныхаа талаар YouTube-т олон тооны ролик тавьдаг байсан нь улс орон даяар алдаршихад хүргэсэн байна. “Түүний чадварын үндэс нь улс орныг хамарсан төвөгтэй нөхцөл байдлыг зохицуулж, түүнээс гарч чаддагт л байгаа юм” гэж Тамперийн Их сургулуийн профессор Жоанна Кантола NYT телевизээр ярихдаа хэлсэн байдаг. Чухам Марины ачаар л 100 жилийн туршид зөвшилцөж шийдэл олж чадаагүй байсан трамбайны шугамын төслийг хэрэгжүүлэх болсон гэдэг.
2015 онд Марин Финляндын парламентын гишүүн болсон ч Тамперийн зөвлөлдөө нэгэн зэрэг сууж байжээ. Улмаар 2017 онд Социал демократ намын даргын нэгдүгээр орлогч болсон байна. Марин төлбөргүй эмчилгээ, төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээ, сайн дураараа мөнх бусыг үзүүлэхийг хуульчлах, далайн гахайн өвчлөлийг бууруулах, дэлхийн дулааралтай тэмцэх, гэрээгүй ажиллагсадыг хамгаалах зэрэг үйл хэргийн төлөө үгээ хэлдэг байлаа.


Өнгөрөгч 2019 онд Ерөнхий сайд Юха Сипиля огцорсноор Социал демократуудад 16 жилийн дараа засгийн эрхэнд гарах боломж бүрдсэн. Сипиля төсвийн зардлыг дөрвөн тэрбум еврогоор танаж ингэснээр сүүлийн 10 жилд анх удаагаа улсын өр өсөөгүй, харин ч буурсан. Гэхдээ тэрбээр тэтгэвэр нэмэхээс татгалзаж, ажилгүйдлийн тэтгэмж, төрийн албан хаагчдын урамшууллыг хасч, ажиллагсадыг ажлаас халах нөхцөлийг хөнгөвчилсөн зэрэг нь сөрөг намуудад бүү хэл ард түмэнд таалагдаагүй. Чухам энэ л Социал демократуудад боломж олгосон хэрэг.
Ингээд өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуульд улс төрийн 10 нам оролцож түүхэнд анх удаа нэг ч нам 18 хувийн санал аваагүй. Парламентын 200 суудлаас Социал демократууд 40 суудал авч үндсэрхэг “Жинхэнэ финчүүд”-ээс арай хийн нэг суудал илүү гарсан. Ингээд Ерөнхий сайдаар СДН-ын дарга Антти Юхани Ринне болсон юм.
Санна Марин энэ Засгийн газарт Тээвэр, мэдээллийн сайд боллоо. Тэрээр Засгийн газарт төмөр замын тээврийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн төлөө байлаа. Гэвч Риннегийн Засгийн газар дэмжсэнгүй, харин ч 700 ажилтныг халахаар шийдвэрлэсэн нь ажил хаялтад хүргэсэн. Хүмүүсийг халахаас татгалзсан ч Ерөнхий сайд энэ санаагаа орхисонгүй. Ингээд аж үйлдвэрийн салбарынхан арванхоёрдугаар сарын 9-нд гурав хоног ажил хаялаа. Засгийн газар тохиролцохыг хүссэнгүй. Ажил хаялтаас болоод финийн үйлдвэрлэлийн салбар 500 сая евро алдсан гэсэн тооцоо бий.
Ингээд эрх барих эвсэлд ордог “Финийн төв” нам Ерөнхий сайд Риннед итгэл үзүүлэхгүй гэснээр Засгийн газар арванхоёрдугаар сарын 5-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор СДН Санна Мариныг Ерөнхий сайдад нэр дэвшүлсэн байна.
Түүнийг парламентын 99 гишүүн дэмжсэн бол 70 гишүүн татгалзсанаар энэ залуу эмэгтэй Финляндын Засгийн газрын тэргүүн болсон нь энэ.
Мариныг ийн сонгосон нь хамгийн зөв шийдэл гэж шинжээчид үзэж байгаа юм. Өнгөрсөн онд Ринне уушгины хатгалгаа тусч энэ нь хүндрэн, бүр мэс засалд орсон. Энэ үед Марин намаа удирдаж, 2019 оны дөрөвдүгээр сарын парламентын сонгуульд орсон билээ.

 

Финийн улс төрийн нүүр царай болсон эмэгтэйчүүд

Финляндын эрх барих эвсэл бол таван эмэгтэйн холбоо гэсэн үг. 34 настай Санна Марин Ерөнхий сайд, Социал демократ намын дэд дарга. “Финляндын төв” намын тэргүүн 32 настай Катри Кулмуни Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд. Финляндын зүүний холбооны тэргүүн 32 настай Ли Андерссон Боловсролын сайд. Ногооны холбооны тэргүүн 34 настай Мария Охисало Дотоод хэргийн сайд. Шведийн ардын намын дарга, ганц ахимаг настай буюу 55 настай Анна-Майя Хенрикссон Хууль зүйн сайд.
Хэрэв ирэх зургадугаар сард Социал демократууд Санна Мариныг даргаараа сонгох юм бол эвслийн таван намын дарга бүгд эмэгтэй болно гэсэн үг. Нам залуу Ерөнхий сайдыг хүсч байлаа, хүйс ч бас чухал. Ийм ч болохоор улстөрчид Мариныг “Тэр бол улстөрчдийн шинэ үе” гэж байна.
Финляндад 1983 оны сонгуулиар парламентад эмэгтэйчүүд 30, 2007 онд 40, сүүлийн сонгуулиар 47 хувь эзэлж байна. Финляндын шинэ Засгийн газарт 12 эмэгтэй, долоон эрэгтэй сайдын бүрэлдэхүүнтэй байгаа нь тус улсын түүхэнд 1907 оноос хойш байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт гэж ВВС тэмдэглэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com