Өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд Гринвичийн цагаар 23:00 цагт Их Британи улс Европын холбооноос албан ёсоор гарснаар тус холбоо 66 сая хүн, эдийн засгийнхаа 15 хувийг алдаж байна. Энэ сайн уу, муу юу гэдгийг цаг хугацаа харуулах биз.
Лондонгийн Evening Standard сонин 1975 оноос хойш Шотландын үндэсний үзэлтнүүд тус улсын Европын холбооноос гарахыг дэмжиж байсан атлаа өнөөдөр энэ холбоонд үлдэхийг хүсч байна гэсэн шог зураг нийтэлсэн байна.
Лондонгийн гудамжинд энэ шөнө олон нийт баярлаж хөөрөн, британийн туг барин парламентын ордны өмнө жагссаныг телевизээр харуулж байна. Өнөө хүртэл британичууд Европын холбооноос гарна, гарахгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байсан. Гэлээ ч Европын холбооноос гарчихлаа. Талбайд цугларсан олон хэвлэлүүдэд улс орны амьдрал шинэ шатанд гарлаа гэцгээж байна. Зарим нь бүр энэ бол “эрх чөлөө” гэж байна. Тэд “Эцсийн эцэст аз жаргал ирлээ. Бид үүний төлөө саналаа өгч, гурван жил хагас хүлээлээ. Британичууд бардам ард түмэн. Бидэнд юу хийхийг хэн ч заах ёсгүй” гэж байна.
Brexit-ийн баярыг парламентын дэргэд тэмдэглэх саналыг Европын холбоог эсэргүүцэгч Найжел Фараж анх гаргасан гэнэ. “Бид хийж чадлаа. Бид улс орныхооо нүүр царайг өөрчиллөө. Үүнийг нэг их баяр болгон тэмдэглэх шаардлагагүй гэх хүн байгаа. Харин би бол өнөөдөр баярлах ёстой гэж бодож байна” гэж улстөрч онцолжээ.
Харин Британийн Засгийн газар үүнийг нэг их дуулиан болгохыг хүсээгүй бололтой. Ерөнхий сайд Борис Жонсон өөрийн ойрын хүрээнийхэнтэйгээ Даунинг-стирт дэх харшдаа хаалттай үдэшлэг зохион байгуулсан байна. Барилга дээр цаг байрлуулан Brexit болох цагийг минут тоолон хүлээгээд яг Европын холбооноос гарах цаг болоход Ерөнхий сайд Борис Жонсон ард түмэндээ хандан дүрс бичлэгээр илгээлт уншсан байна.
“Өнөөдөр би та бүхэнд энэ бол төгсгөл биш, харин эхлэл гэдгийг хэлмээр байна. Яг энэ мөчид үүр цайж, хөшиг нээгдэн шинэ үе эхэлж байна. Энэ бол үндэстний шинэчлэл, өөрчлөлтийн маш чухал мөч” гэж Английн Ерөнхий сайд Борис Жонсон хэлжээ.
Жонсоны энэ өөдрөг үзэл Их Британий хүн бүрт бас таалагдахгүй байна. Европын холбооноос гарсныг эсэргүүцсэн арга хэмжээ Шотландын нийслэл Эдинбургт болж парламентын байшин дээрээс Европын холбооны тугийг буулгахаас татгалзжээ.
“Энэ бол бидний Европын холбооны ард иргэдтэй эв нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл. Яагаад гэвэл Шотландын иргэд Европтой холбоотой байхыг дэмжиж байна” гэж шотландчууд ярьж байна.
Шотландын үндэсний үзэлтнүүд Нэгдсэн Европоос тусгаарлаж байгаа энэ үйл явцыг Шотландыг тусгаар тогтнуулах бүх нийтийн дахин санал асуулга болгоход ашиглахыг санаархаж байна.
Энэчлэн Борис Жонсонд Умард Ирланд, Гибралтарын асуудлыг шийдвэрлэх асуудал тулгарч байгаа нь энэ. Үүнтэй зэрэгцээд мэдээж энэ оны эцэс хүртэл Европын холбоотой цаашид хамтран ажиллах хэлэлцээрүүдээ эцэслэн хийх ёстой.
Нэгэн цагт Европын холбооноос гарах эсэх бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргаж байсан, Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон өнөөдөр Борис Жонсоны амжилтад харамсч байгаагаа илэрхийлж байна. “Би Европын холбоонд манайх өөрийн гэсэн байр сууриа хадгалах бодлого баримталдаг. Гэхдээ тухайн үед бүх нийтийн санал асуулга явуулж үр дүнг нь баталж байсан хүн. Тэгээд ч бидний энэ холбооноос гарах өдөр хэзээ нэг цагт ирнэ гэдгийг мэдэж байсан. Яг санал асуулга явуулж байхад манайх дэлхийн том эдийн засагтай улс болохоор зөв шийдэл гаргана гэдэгт итгэж байна гэж хэлж байсан. Одоо бид үүнтэй тулж ирлээ. Засгийн газрыг энэ төлөвлөгөөгөө бодит зүйл болгоход амжилт олохыг хүсэх байна” гэж Кэмерон хэлжээ.
Брюссель дэх Европын холбооны албан байрны газнаас британийн далбааг буулгасан байна.
Европын холбооны хувьд Их Британи холбооноос гарч байгаа нь том цохилт болж байгаа нь мэдээж. “Их Британи холбооноос гарч байгаа нь баярлах зүйл биш. Бид энэ үйл явдалд зориулж дурсгалын зоос гаргахгүй, гэхдээ эв нэгдлийн төлөө, цаашид бид Европын холбоотой түнш хэвээр үлдэхийн төлөө баярлаж байна. Европын бүхий л ах дүү нартаа баярлалаа” гэж Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар тэмдэглэсэн байна.
Юутай ч одоо хамгийн гол асуудал бол Их Британи, Европын холбооны цаашдын шинэ харилцаа ямар байх бол гэдэг л байна. Үүнийг тодорхойлох үйл явц энэ оны эцэс хүртэл үргэлжилнэ.