Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Дэлхий дахины нүүрсний зах зээл 2020 онд ямар байх вэ?

 ОХУ-ын төсвийн шинжээч эдийн засагч Ошуркова Тамара Георгиевна 2020 оны дэлхий дахины нүүрсний зах зээлийн талаар ингэж өгүүлж байна. Өнөөдөр эрчим хүчний салбар бүхэлдээ аажим боловч шинэ зүйл рүү хөгжиж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжиж байгаагийн нэг нь нүүрсний салбар гэхэд гайхах хэрэггүй. Үүнийг дагаад эрчим хүчний нүүрсний эрэлт буурч үнэ нь унасаар байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ ямар байж, цаашдын төлөв нь ямаршуухан дүр төрхтэй болох бол.
Чулуун нүүрсний хэрэглээгээр Хятад улс 2020 онд хамгийн томд хэвээр байх нь. БНХАУ-д өнөөдөр нэг тонн эрчим хүчний нүүрс 98 ам.доллар болж, 18.7 хувь унаад байна. Гэхдээ нүүрс олборлолт 0.3 хувиар нэмэгдэж, 812 сая тонн болж байгаа юм. Тус улсын импортолсон нүүрсний хэмжээ бүхэлдээ нэг хувь буюу 74.63 сая тонноор багассан ч коксжих нүүрсний хэмжээ өмнөх оныхоосоо 36 хувь буюу 16.42 сая тонноор өссөн байна.

 Одоо Уингтанг, Цаофэйдянь боомтод 16.2 сая тонн нүүрсний нөөц байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр сая тонноор их байгаа юм. Нөгөө талд нь Хятадын дулааны цахилгаан станц хоёр хувь өссөн бол усан цахилгаан станц 12, атомын цахилгаан станц 26, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр долоон хувь өссөн байна.
Энэтхэгт нүүрс олборлох хэмжээ 1.7 хувь өсч, энэ хугацаанд 207 сая тонн нүүрс олборложээ. Үүний зэрэгцээ импортолдог нүүрсний хэмжээ дөрвөн хувь өсч, 46.6 сая тонн болсон байна. Энэ хэмжээгээр тус улсад нүүрсний нөөц эрс өсч, өмнөхтэй харьцуулахад 16.6 сая тонн байснаа бараг хоёр дахин өсч, 30.9 сая тонн болсон байна. Эндхийн нүүрсний хамгийн томд орох Coal India корпораци дотоодын зах зээлд нийлүүлэх нүүрсний хэмжээгээ өсгөж, жилд 880 сая тонн болгож байгаа нь импортын хэмжээг бууруулах үндэс болж байгаа юм.

 Швейцарийн худалдааны Glencore компани, Японы Tohoku Electric Power компанитай Австралийн үнэт нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсны дараагаар энэ үзүүлэлт бараг шууд унасан юм. Талууд нэг тонн нүүрсийг 94.75 ам.доллараар нийлүүлэх гэрээ байгуулсан. Дөрөвдүгээр сард нүүрсний дундаж үнэ 86 ам.доллар болж унасан бол тавдугаар сард 85 ам.доллар боллоо.
Гэтэл дөрөвдүгээр сар гэхэд эрчим хүчний нэг тонн нүүрс Европын холбооны орнуудад бүр 50 ам.доллар болж унасан юм. Нүүрсний үнэ ийнхүү огцом унасныг шинжээчид “хар” түлшний нөөц нэмэгдсэнтэй холбон тайлбарласан. Нөгөө талд нь цаг уурын хүчин зүйл нөлөөлж, Европт өнгөрсөн өвөл хэт дулаан байсан нь бас нөлөөлсөн. Бас нэг зүйл бол Европын орнууд бусдаас арай түрүүнд явж сэргээгдэх эрчим хүчний үүсвэр ашиглах нь нэмэгдэж байгаатай ч холбоотой.
Нүүрс түлдэг дулааны цахилгаан станцуудын тоо 19 хувиар буурсан юм шүү дээ. Үүнийг дагаад Европт нүүрс олборлох явдал бас багасч Ирландад 79, Германд 22 хувь болсон.
Оросын Дорнод боомтод эрчим хүчний нүүрсний үнэ 6.9 хувь унаж, 94 ам.доллар болсон. Гэхдээ нүүрс олборлох хэмжээ 2.2 хувь өсч, 108.6 сая тонн болсон юм. Үүний 79 хувь нь эрчим хүчний нүүрс эзэлж байгаа бол коксжих нүүрс 21 хувийг эзэлж байна.

 Оросууд эрчим хүчний нүүрснийхээ ихэнх хувийг Герман, Өмнөд Солонгос, Хятад, Япон, Нидерланд, Польш улсад нийлүүлж байна. I-III сард нүүрсний экспорт 14 хувиар буюу 53.9 сая тонноор нэмэгдсэн байна.
Харин Их Британид нүүрсний эрэлт хэрэгцээ 81 хувиар унасан бол Туркт 40, Францад 28, Энэтхэг, Хятадад 11 хувиар буурсан байна. Герман, Вьетнам, Тайланд, Беларуст нийлүүлэх хэмжээ гурав дахин, Латви, Казахстанд экспортолдог нүүрс хоёр дахин нэмэгдсэн юм.
2020 онд эрчим хүчний нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй тогтвортой байж тонн нь дунджаар 90 ам.доллар байна гэж үзэж байна. Нүүрсний үнэ ингэж унаж байгаагийн гол шалтгаан нь нэгдүгээрт нөөц нэмэгдсэн, нөгөө талаар Ази Европын орнуудад үйлдвэрлэл буурч байгаатай холбоотой гэж үзэж байна. Үүнд Азийн орнуудад байгалийн хийн үнэ эрс буурсан нь бас нөлөөлж байгаа юм. Хэтийн төлвийг харах юм бол дэлхий даяараа аж үйлдвэрлэлийн өсөлт удааширч байгааг дагаад нүүрсний үнэ унах явц үргэлжлэх төлөвтэй байна. Шинжээчид нүүрсний үнэ цаашид ч унах гол шалтгаан болно гэж эмээж байгаа юм.

 Улс орнууд нүүрсний импортоо багасгаж эхэлсэн нь нүүрсний гол нийлүүлэгч Энэтхэг, Орос зэрэг орнуудад нөлөөлнө. Ингээд нүүрсээ борлуулах өрсөлдөөн улам нэмэгдэж энэ нь үнийг улам буулгана. Нөгөө талд нь хамгийн том хэрэглэгч Хятадын өөрийнх нь нүүрсний салбарын өсөлт импортыг нь багасгаж үнийг улам унагана.
Бас нэг зүйл бол байгаль хамгаалагчдын шахалт шаардлагаар нүүрсний хэрэглэгч байсан гол орнууд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэн нүүрснээс татгалазаж эхэлж байна. Энэ бүхнээс үүдээд шинжээчид Австралийн нүүрс нэг тонн нь 70-74 ам.доллар болно гэж байгаа юм.

     эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
3 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
3 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com