Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Түүхэн дэх хамгийн шударга ерөнхийлөгч Тома Санкараг найз нь хөнөөсөн

Ц.Хас

 Баруун Африкийн Буркина-Фасо улс Францын эзэмшил байхдаа Дээд Вольт нэртэй байлаа. 1950-иад оны сүүлчээр Парис өөрийн колони энэ улсад нэр төдий тусгаар тогтнол олгосон ч эдийн засаг, улс төрийн удирдлагыг нь хянасаар, улс орон ядуу, авлигад идэгдсэн хэвээр л байлаа. Харин залуу Ерөнхийлөгч Тома Санкара засгийн эрхэнд гарснаар Дээд Вольтын улс төр, нийгэм, эдийн засаг огцом өөрчлөгдсөн байна. Түүхэнд түүнийг хамгийн шударга Ерөнхийлөгч хэмээн нэрлэдэг нь тохиолдлын хэрэг биш. Тэрбээр ард түмнээ ядуурлаас гаргахын төлөө амиараа төлбөр төлсөн юм.

Коммунист оффицеруудын бүлэг

 Тома Санкара холимог гэр бүлд төржээ. Аав нь моси удмынх бол ээж нь фульбе омгийн хүн байлаа. Өөрөөр хэлбэл африкийнхны хэмжүүрээр “гурав дахь бүлгийн” хүн гэсэн үг. Аав нь Францын цагдаагийн албанд ажилладаг болохоор бас ч гэж нөлөө бүхий хүн байснаас Томад сайн боловсрол эзэмшүүлжээ. Эцэг эх нь хүүгээ католик шашны гэгээнтэн болгохыг хүсдэг байсан ч тэр өөрөө цэргийн албыг сонгосон байна.
Ингээд 1968 онд 19 настай Тома Санкара дүрэмт хувцас өмсөн Мадагаскар арал дээрх офицерийн сургуульд сурахаар явсан байна. Энд залуу офицер марксизмын үзэл санааг судалж “африкийн социализм”-д чин үнэнч болох нь тэр. Вольтдоо эргэн ирээд шүхэрч, десантын элит бүлэгт алба хааж хөрш Малийн армийн эсрэг тулаанд оролцжээ.


Офицер Тома Санкара гитар тоглож сууна

Боловсролтой залуу офицер шүлэг бичиж, гудамжаар мотоцикль барин давхиж, “Tout-а-Coup Jazz” хамтлагт гитар тоглон олны дунд хөгжилдөж, нийслэлд нэр нь дуурсаж байлаа. 1976 оноос тэрбээр Вольтын тусгай үүргийн цэрэг дайчдыг бэлтгэх сургалтын төвийг тэргүүлэх болж үзэл бодол нэгт найз нөхдийнхөө хамт хувьсгалт байгууллагаа байгуулснаа “Коммунист офицеруудын бүлэг” хэмээн нэрлэсэн байна.

Авлигагүй газар

 1981 оны намар Тома Санкара цэргийн засгийн газрын бүрэлдэхүүнд орж Мэдээллийн сайдаар томилогдсон байна. Засгийн газрын анхны хуралдаанд Тома унадаг дугуйгаар ирсэн гэдэг. Улмаар 1982 онд болсон төрийн эргэлтээр Тома Санкара Ерөнхий сайд болсон байна. Гэхдээ түүний зүүний үзэл бодлоос нь францууд эмээн Дээд Вольтын эдийн засгийг давхар хянасаар л байлаа. Тэгээд удалгүй Санкараг албан тушаалаас нь зайлуулж, гэрийн хорионд хийсэн байна.
Ерөнхий сайдаа хамгаалсан нийслэл болон, ойр орчмын хотуудын ядуус бослого гаргаж 1982 оны наймдугаар сард цэргийн эргэлт гарахад хүргэв. Томаг түүнтэй хамт “Tout-а-Coup Jazz” хамтлагт хөгжимддөг байсан Блеза Компаорегийн тэргүүлсэн нийслэлийн гарнизоны дайчид чөлөөллөө. Ингэснээр 33 настай Тома Санкара Дээд Вольтын Ерөнхийлөгч болов. Түүний анхны зарлиг нь улсынхаа нэрийг өөрчлөх тухай байв. Тэрээр Дээд Вольт гэдэг нэрийг колонийн үеийн нэр хэмээгээд улсаа Фуркина-Фасо буюу “Авлигагүй газар” хэмээн нэрлэжээ.

Ардын шинэчлэл

 Шинэ ерөнхийлөгч “Шударга ёсны хувьсгал” зарлаж авлига, өлсгөлөн, өвчин эмгэг, бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэж эхэллээ. Тэрбээр омгийн удирдагчдад ард түмнээс өгдөг татвар, төлбөрийг болиулж, ядуусыг хоол хүнсээр хангах хөтөлбөр эхлүүлжээ. Эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адил эрх тэгш болгон, охидын эрхтнийг огтолдог бурангуй ёсыг халах шийдвэр гаргав.


Тома Санкара найз Блез Компаорегийн хамт

Өмнө нь ихэд дэлгэрсэн өвчнөөс сэргийлэх вакциныг 2.5 сая хүүхдэд хийлгэж, жижиг түрээслэгчдэд ногдуулсан үндэслэлгүй өр төлбөрийг тэглэн, Сахарын цөл дамнасан хил дагуу 10 сая мод тариуллаа.
Мерседес ч үгүй, агааржуулагч ч үгүй

Т.Санкара захиргаадалтын дэглэм тогтоож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тогтоон, өөрийнх нь бодлоготой үл нийцэгчдийг халж байсан ч гэлээ ядуучууд, ялангуяа эмэгтэйчүүдийн дунд нэр хүндтэй байлаа. Тэрбээр албан тушаалтнуудыг үндэснийхээ үйлдвэрийн хувцас өмсөхийг тушааж, төрийн албан хаагчдын орлогын байдлыг ил мэдээлж байх хууль баталсан байна.


Фуркина-Фасогийн Ерөнхийлөгч Тома Санкарагийн автомашин Renault 5

 Ерөнхийлөгч Засгийн газрын “Мерседес” зэрэг тансаг автомашинуудыг бүгдийг худалдаж, автомашин унах эрх бүхий албан тушуултнуудыг хамгийн хямд “Рено-5” унахыг шаарджээ. “Ард түмэн хараахан тансаг амьдарч чадахгүй байхад би тансаглаад яах вэ” хэмээн Т.Санкара өөрийнхөө өрөөнд сэрүүцүүлэгч тавихаас татгалзаж байлаа. Мөн энд тэнд өөрийнхөө хөргийг өлгөхийг хориглосон байна.
1986 онд Дэлхийн Банк Фуркина-Фасо улсыг авлигыг ялан дийлсэн улс хэмээн зарлалаа. Т.Санкараг ард түмэн “Африкийн Че Гевара” гэж нэрлэж байв. Харин тэр зам тавьж, орон сууц барьж, бичиг үсэггүй явдлыг устгахаар ажиллаж байлаа. Хамгийн том ололт бол улс орноо Францын капиталын нөлөөнөөс ангижруулсан явдал байв. Мэдээж энэ нь Парист, хөрш улс орнуудад нь таалагдахгүй байлаа. Африкийн дарангуйлагчид өөрийнх нь орны ард иргэд Фуркина-Фасогийн жишээг даган өөрчлөлт шинэчлэл шаардах вий хэмээн эмээж байлаа.

“Авлигагүй газар”-ын төгсгөл

 Амжилтгүй гадаад бодлого, хөрш улсуудын эмзэглэл, эсэргүүцлээс болоод Фуркина-Фасо тэрүүхэн тэндээ тусгаарлагдах нь тэр. Үүнээс болоод эдийн засаг нь унаж эхэллээ. 1986 онд Зөвлөлт холбоот улстай нөхөрлөхийг оролдсон ч олигтой юм болсонгүй. Энэ бүх алдаанаас болоод Тома Санкарагийн нэр хүнд улс орондоо ч унаж эхэлсэн байна. Нэгэн цагт хамтрагч нь байж, түүнийг гэрийн хорионоос суллан Ерөнхийлөгч болгож байсан анд Блеза Компаоре одоо түүний эсрэг хүн болж Хууль зүйн сайд байхдаа француудтай холбоо тогтоон 1987 оны аравдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийлээ.


Тома Санкара төрийн эргэлтээс хэдэн сарын өмнө

 Өөрийг нь алахыг хүсч байгааг Санкара мэдэж байсан ч найзтайгаа харшилдахаас татгалзаж байлаа. Засгийн газар луу дайрч байсан десантчидтай уулзахаар Санкара өөрөө гарч ирсэн байна. Харин цэргийнхэн түүнийг, түүний ойрын 20 хүний хамт газар дээр нь буудан хөнөөжээ. Залуу Ерөнхийлөгчийн биеийг хэсэг хэсгээр тасчин, үл мэдэгдэх газарт булсан байна. Т.Санкарагийн эхнэр хоёр хүүхдээ аваад зугтаж гарчээ.
“Авлигагүй газар”-ын Ерөнхийлөгч Тома Санкараг амь үрэгдсэний дараа гэрт нь нэгжлэг хийхэд гурван гитар, дөрвөн унадаг дугуй, “Пежо” автомашин л байсан гэдэг. Тома Санкараг хөнөөж суудлыг нь эзлэн Ерөнхийлөгч болсон түүний “найз” Блез Компаорегийн анхны тушаал нь өөртөө “Бойнг” онгоц худалдан авах тухай зарлиг байлаа. Улс оронд улс төрийн хоригдлуудыг хорих хэд хэдэн шорон барьж, үзэл бодол өөр хүмүүсийг цаазлан, төрийн албан тушаалтнуудын цалин хангамжийг нэмэн, харин эмнэлэгт оноосон татварыг болиулжээ.


Блез Компаоре АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай хамт

 Франц ч Б.Компаорег ардчилагч хэмээн нэрлэж, 1991 онд Фуркина-Фасод сонгууль болоход хүн амынх нь ердөө долоон хувь оролцож үүрэг гүйцэтгэж байгаа Компаоре 100 хувийн саналаар ялан, Олон улсын валютын сангаас 67 сая ам.долларын зээл авлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Блез Компаоре үндсэндээ хязгааргүй эрх мэдэлтэй болов.
2014 онд тэнд дахиад л төрийн эргэлт болж Блез Компаоре албан тушаалаасаа буулаа. Энэ бүхний үр дүнд Фуркина-Фөсо өнөөдөр дэлхийн хамгийн ядуу улсын нэг хэвээр үлдэж, хүн амынх нь 90 хувь нүүдэлчин байдлаар амьдарч, амиа аргацаасан аж ахуй эрхэлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнээр улс орнуудаас 206 дугаар байрт жагсан, Францын капитал улс орных нь эдийн засгийг үндсэнд нь удирдаж байна. Амь үрэгдсэн Тома Санкара зүгээр л эрх чөлөө, сэргэн мандлын тэрхэн зуурын үеийн бэлгэ тэмдэг болж мөнхөрчээ.


Нийслэл Угадугийн гудамжин дахь Тома Санкарын хөрөг

Тома Санкара улстөрч, цэргийн хүн байсан төдийгүй сайн хөгжимчин байлаа. Тэрбээр хэд хэдэн дуу зохиосны заримыг нь өнөө ч тус улсын нэртэй хамтлагууд дуулсаар байдаг гэнэ.
Фуркина-Фасогийн залуусын хувьд Санкара бол

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com