Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Эмчийн алдаанаас болж хохирогчдын тоог Орос дэлгэлээ

Орост эмч, эмнэлгийн ажилтнуудын алдаанаас болж жил бүр 70 гаруй мянган хүн өвчин нь хүндэрч, хэлмэгддэг хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко Анагаах ухааны болон эмзүйн дээд сургуулиудын ректоруудын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулсан байна.
Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ажилтнуудын сургалтын хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх аюулгүй байдлын дүрэм журмын талаар зайлшгүй оруулах хэрэгтэй байна гэж тэрээр тэмдэглэжээ.
Сайдын хэлснээр бол эмчийн бичсэн эм бэлдмэлээс болж жил бүр хамгийн багаар бодоход 25 хүн амиа алддаг бол түргэн тусламжийн ажилтнууд тэргэнцэр буруу ашигласнаас болж нэгээс хоёр хүн нас бардаг гэнэ.
“Тэгэхээр сургалтын хөтөлбөрт эмнэлгийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, эм, эмнэлгийн багаж хэрэгсэлтэй аюулгүй харьцах асуудлыг зайлшгүй оруулахыг хүсэх байна” гэж Мурашко хэлсэн байна.
Сайд бас эмч, эмнэлгийн ажилтнуудын өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үеийн аюулгүй ажиллагаа үхлийг бууруулах нэг гол хүчин зүйл гэж онцолжээ.
Бүх оросын олон нийтийн санал судлах төвөөс өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард явуулсан санал асуулгаар оролцсон хүмүүсийн 41 хувь нь эмч нарын бичсэн эм, зөвлөгөөнд итгэдэггүй, эсвэл дахин нягталдаг гэж хариулж байсан юм. Ялангуяа том хотуудын хүн амын 48 хувь нь эмчид бүрэн итгэдэггүй гэж байхад 950 мянгаас цөөн хүнтэй хотуудад энэ үзүүлэлт 39 хувьтай байна. Харин 60-аас дээш насны хүмүүсийн дийлэнх буюу 43 хувь нь эмчид итгэдэг гэнэ.
Хамгийн аймшигтай нь асуулгад оролцсон хүмүүсийн 42 хувь нь эмчийн алдаанаас болж амжилтгүй мэс засал, эмийн хордлого, хүндрэл зэргийн төлөө прокурорын газарт хандаж байсан бол 27 хувь нь шүүхэд, 36 хувь нь эмнэлгийн ерөнхий эмчид хандан гомдол гаргаж байжээ.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com