Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Тэргүүлэгч орнуудын гадаад бодлого хаана явна вэ

Ц.ХАС

 Манай гаргийн тэргүүлэгч орнуудын олон улсын тавцанд авч хэрэгжүүлж байгаа гадаад бодлого хаашаа явна вэ. Энэ орнуудын тэргүүнүүдийг олон улс, дэлхий дахин хэрхэн харж байна вэ. Тэргүүлэгч орон гэвэл нэлээд хэдэн улс орныг нэрлэж болох боловч энэ удаа АНУ, Хятад, ОХУ гэсэн гурван орныг онцгойлон авч үзлээ. Энэ улсуудын тэргүүн Дональд Трамп, Си Зиньпин, Владимир Путин нарын бодлого нь дэлхий дахинд шууд болон шууд бусаар нөлөөлсөөр байгаа.
Энэ гурван том гүрний тэргүүн нарын сүүлийн жилд авч хэрэгжүүлсэн гадаад бодлогыг ийн тоймлож байна.

Владимир Путин амжилт олсон гээд байгаа ч барууныхны
шүүмжлэлд өртсөөр

 2019 он ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд гадаад бодлогодоо ихээхэн хүчин чармайлт гаргаж, чамгүй ачаалалтай жил байсан гэж дүгнэж болох нь. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины тэргүүн Владимир Зеленскийтэй уулзсан. АНУ дангаараа Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээнээс гарсан ч Сирийн зүүн хойд нутгаас цэргээ гаргаснаар Орос энд цэргээ оруулсан.
 Сири, Ойрхи Дорнодод болсон үйл явдлыг барууныхан үндсэндээ Оросын дипломат бодлогын ялалт гэж нэрлэж байна. Сирид гал зогсоож, аюулгүйн бүс байгуулан турктэй хамтран эргүүл хийж эхэллээ.
Оросын хувьд Турктэй хамтран ажиллах талаар шинэ шатанд гарч, хэдийгээр Америк шахалт үзүүлж байсан боловч тэнд зенит пуужингийн С-400 цогцолбороо байрлуулах болсон юм.
 В.Путины бас нэг том ажил бол аравдугаар сард Сочид Орос-Африкт дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, хар тивийн 50 гаруй орны тэргүүн ирсэн явдал. Орос улс энэ тив рүү ихээхэн анхаарч байгаагийн илрэл болсон. Энэ үеэр Орос Африкийн 20 тэрбум гаруй долларын өрийг чөлөөлж буян үйлдлээ. Сирид оросууд гол тоглогч болсноор өнгөрч байгаа онд Ойрхи Дорнодод байр сууриа бэхжүүлж чадсан. Порт-Тартуст цэргийн бааз, Хмеймимд цэргийн нисэх хүчний бааз байгуулж энэ бүс нутагт өөрийн цэргийн хяналтаа тогтоож авсан байна.
Орос бас Ирантай холбоогоо бэхжүүлж тэдний сөргөлдөгч Саудын Араб, Израильтай нэгэн зэрэг харилцаж эхэлсэн байна.
В.Путины өнгөрөгч оны томоохон, чухал уулзалт хэлэлцээрийн нэг нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн уулзалт хэлэлцээр.
“Нормандын дөрвөл” дээд хэмжээний уулзалтын үеэр болсон энэ уулзалт хэдийгээр 15 минут үргэлжилсэн боловч оросуудын хувьд нааштай үр дүнд хүрсэн. “Энэ уулзалтын талаар оросууд сэтгэл хангалуун гэж мэдэгдэж байна. Тэр үнэхээр сэтгэл хангалуун байж болох юм. В.Путин Украины дорнод нутагт ямар ч ахиц өөрчлөлт гаргаагүйгээ ингэж байж мэднэ” гэж Süddeutsche Zeitung сонин бичсэн байна.
Зеленский Донбассаас Москвагийн зэвсэглэсэн 35 мянган “Салан тусгаарлагчийг” гаргахыг хүсэхэд В.Путин зөвшөөрөөгүй болохоор Süddeutsche Zeitung үүнийг нь “Путины ялалт” гэж зориуд нэрлэсэн хэрэг.
Ерөнхийдөө 2019 он бол Оросын хувьд Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хэмжээнд энх тайван тогтвортой байдал тогтоох, энэ тавцанд өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх талаар томоохон алхам хийсэн жил байлаа гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Си Зиньпин Оростой түншилж, Африк руу анхаарч байна

 Тэнгэрийн орны дарга Си Зиньпиний хувьд өнгөрч байгаа он хэд хэдэн тулгамдсан асуудалтай тулгарсан жил байлаа. Юун түрүү өмнө өгүүлсэн АНУ-тай хийсэн худалдааны дайн, өнөө ч эцэслээгүй л байна. Эцэст нь, шинэ төрлийн коронавирус дэлгэрч үүнээсээ болон АНУ-д буулт хийхэд хүрч байна. Өмнө нь тус улсад дэлгэрсэн гахайн ханиад дэлхийд гахайн махны нийлүүлтээрээ тэргүүлдэг энэ орны гахайн сүргийн бараг талыг сүйтгэснээр одоо АНУ-аас гахайн мах авахад хүрч байгаа.
Си даргын хоолойн дээр тээглэсэн нэг яс бол Хонконг. Гэмт хэрэгтэн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэх тухай хуулийг Хятадын талыг баримтлагч тэргүүн нь хэлэлцэхээр болсноос үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч, хуулийн төслийг хэлэлцэхгүй болсон ч гэсэн үргэлжилсээр бүр тусгаар болох асуудал дэвшүүлэх дээрээ тулаад байгаа. Хятадын тал зүгээр л “Нэг хятад, хоёр систем” гэдгээ тунхаглаад л “АНУ хөндлөнгөөс оролцож байна” хэмээн буруутгахаас хэтрэхгүй байна.
Өөр нэг асуудал нь Шинжаан Уйгурын асуудлаас болж Хятад олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм.
Хятадын хувьд гадаад бодлогод хамгийн түлхүү яригдаж арай амжилттай яваа зүйл нь “Нэг бүс, нэг зам” төсөл. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд ч, БРИКС-ийн хүрээнд ч Хятадын гадаад бодлого, ялангуяа, эдийн засгийн хүрээнд тун ахицтай байгаа гэж ажиглагчид үздэг.
Хятадын гадаад бодлогод зугуухан том байр эзэлж байгаа бүс бол Африк. Олон улсын тавцанд нэг их ажиглагдахгүй, дэлхий дахины улс төрийн нөхцөл байдал нэг их нөлөө үзүүлэхгүй ч Хятад хар тив рүү ихээхэн анхаарч тусламж үзүүлж, хүмүүнлэгийн салбарт тун идэвхтэй байгаа. Олон улс үүнийг “Хүмүүнлэг имперализм” гэж нэрлэж байна.
БНХАУ-аас Африкийн орнуудад оруулсан шууд хөрөнгө оруулалт 2003 онд 500 сая ам.доллар байсан бол 2012 онд 15 тэрбум ам.доллар болж өссөн байдаг.
Африк руу хандсан Хятадын тусламж эдийн засаг, хөдөө аж ахуйгаар хязгаарлагдахгүй. Хятад Африкийн залуучуудыг сургах боловсролын түвшинг дээшлүүлэхэд онцгой анхаардаг. 2016 онд гэхэд л Хятадын их дээд сургуулиуд Африкийн 62 мянган оюутныг авч сургажээ. Эдний 8470 оюутанд нь Хятад оюутны тусгай тэтгэлэг өгдөг гээд бод доо.
Си Зиньпиний үеийн Хятадын гадаад бодлогын бас нэг дэвшил нь Оростой тун дотносч байгаа явдал гэж тоймчид үздэг. Ялангуяа, цэрэг техникийн салбарт энэ хоёр улс хэт дотносч хамтарсан цэргийн сургууль, цэргийн техник нийлүүлэх, техникийн лиценз өгөх зэргээр хамтран ажиллаж байгаа нь барууныхны шүүмжлэл дагуулдаг.

Дональд Трамп худалдааны дайнд том алдсан

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд өнгөрч байгаа онд дэлхий дахины анхаарлыг татсан том үйл явдал бол Умард Солонгосын удирдагчтай Сингапур, Ханойд дээд түвшинд уулзсан явдал байлаа. БНАСАУ-ын эсрэг олон улсын хоригоо чангатгасаар байсан ч Ким Чен Унтай шууд хэлэлцээр хийхээр зөвшөөрүүлж чадсан нь Америкийн дипломат бодлогын нэг том ялалт, дэвшил байлаа.
Гэхдээ Умард Солонгос пуужин цөмийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа нь энэ бүхэн тодорхой ахиц амжилтад хүрээгүйн илрэл. АНУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд гаргасан нэг том алдаа гэж барууны шинжээчдийн үзэж байгаа зүйл бол Хятадтай хийсэн худалдааны дайн. Энэ бол хоёр орны хүрээнээс хальж дэлхийн эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлэхүйц явдал болсон. Гэхдээ оны эцсээр худалдааны хэлэлцээрийн эхний шатыг амжилттай хийсэн. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэтэй гарын үсэг зурснаар хоёр орны худалдаанд нааштай ахиц гарах төлөв ажиглагдаж байна. Гэхдээ л АНУ Хятадын бараанд ногдуулсан татвараа нэг жилийн хугацаанд буулгахгүй гэж байгаа юм. Харин Хятадад шинэ төрлийн коронавирус илэрснээс болсон уу Хятад Америкийн 696 нэрийн барааг татвараас чөлөөлөхөө мэдэгдлээ.

 Үүний зэрэгцээ Д.Трамп Зүүн Өмнөд Ази дахь цэргийн оролцоогоо идэвхжүүлэн, цэргийн хамтарсан сургуулилтууд хийхээ өргөжүүлж байна. Мөн Азийн орнуудад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь Хятадын “Нэг бүс-нэг зам” төсөлтэй өрсөлдөхийг хичээж байгаа хэрэг.
Д.Трамп өнгөрч байгаа онд олон дуулиант мэдэгдэл хийсний нэг нь НАТО-гийн цэргийн зардлыг танах, бүтцийг нь шинэчлэх тухай байсан. Зарим тоймч, шинжээч үүнийг НАТО “хөгширч” АНУ “Европоос гарах” гэсэн хэрэг ч гэж үзэж байна. Д.Трамп бас бид цаашид Украинд цэргийн тусламж байнга үзүүлээд байхгүй гэж нэг удаа хэлээдэхсэн. Гэхдээ Украин, тэдний зүүн нутагт болж байгаа зэвсэгт мөргөлдөөн АНУ-ын анхааралд өнөө болтол байсаар л байгаа.

 Оросын тухайд АНУ Москва бол Украин, Гүржид түрэмгийлэл үйлддэг гэсэн нэр хочноосоо салахгүй байгаа. Оросууд ч АНУ-ыг геополитикийн байнгын сөргөлдөгч гэж үзсээр байгаа юм.
Д.Трампын гадаад бодлогынхоо хүрээнд өнөө хүртэл шийдээгүй байгаа асуудал бол Иран. АНУ холбоотнуудын хамт энэ талаар багагүй хүчин чармайлт гаргасан хэдий ч Иран уран баяжуулахаа сэргээнэ хэмээн мэдэгдээд цөмийн байгууламжаа ажиллуулаад эхэлсэн. Нөгөө талаар, АНУ Ираныг, тухайлбал, Исламын хувьсгалын корпус бол энэ бүс нутагт байгаа цэргийн баазуудад халддаг, цаашид ч халдахаар төлөвлөж байгаа гээд энэ корпусын командлагч генерал Касем Сулейманыг Багдадад очих үеэр нь хөнөөсөн явдал хоёр орны харилцаанд бүр том ан цав гаргачихлаа. Генералын хариуд Ираны засаг захиргаа Д.Трампын толгойг 80 сая доллароор үнэлж, энэ үйл явдлаас хойш Ирак дахь цэргийн баазуудад нь пуужингаар удаа дараа халдаад байна.
Өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сард Венесуэлийн ерөнхийлөгч Никола Мадуро тангаргаа өргөсний дараа тус улсад сонгуулийн дүн хуурамч хэмээн олон нийтийн жагсаал цуглаан өрнөж эхлэхэд сөрөг хүчин олонх Үндэсний Ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө улсын түр цагийн Ерөнхийлөгч хэмээн зарласныг АНУ хамгийн түрүүн хүлээн зөвшөөрсөн. Ингээд Европын орнууд, Америкийн улсуудын байгууллага, Лимагийн бүлгийн орнууд мөн зөвшөөрлөө.
Харин Орос, Хятад, Куба улсууд Николас Мадурог хууль ёсны ерөнхийлөгч гэж үзсээр байгаа нь мөн л АНУ-ын таалалд нийцэхгүй, харин Венесуэлийн эсрэг эдийн засгийн хориг тавиад байгаа нь тус улсыг улам бүр туйлдуулж байгаа.
Венесуэлийн засаг захиргаа АНУ-ыг тус улсад төрийн эргэлт зохион байгуулах гэсэн хэмээн буруутгадаг.
Ер нь бүхэлд нь авч үзвэл, Дональд Трампын сонгуулийн хугацаа, сүүлийн жилийн гадаад бодлогод дэлхий дахин, өөрийнх нь ард иргэд ч нэг их өндөр үнэлгээ өгөхгүй байгаа юм. Хамгийн сүүлийн ийм жишээ бол түүнийг буруутгах, эгүүлэн татах үйл ажиллагаа. Чухам энэ нь Д.Трампын гадаад бодлоготой холбоотой. Д.Трампыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа 2020 оны сонгуулийн өөрийнх нь өрсөлдөгч Жо Байден, түүний хүүгийн оролцоотой компанийг шалгаж буруутгахыг хүссэн, ингэхгүй бол Украинд үзүүлэх тусламжаа хойшлуулна гэж дарамталсан, конгрессын ажиллагаанд садаа учруулсан гэж хоёр зүйлээр буруутгасан. Ганцхан бүгд найрамдахчууд олонх Сенат Д.Трампыг хамгаалж авч үлдсэн.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com