Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сирид Орос Турк хоёр байлдаж эхлэх юм биш биз

-Сирид нөхцөл байдал хурцдаж эхэлсэнтэй холбогдуулан шинжээч хариулж байна-

1. Сирийн Идлиб мужид
юу болсон бэ?

 Сирийн засгийн газрын цэргийн дайралтын улмаас Турк улс энд байлдааны ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш хамгийн том хохирол амслаа. Анкарагийн албан ёсны мэдээгээр бол сирийн засгийн газрын цэргийн дайралтын улмаас туркийн 33 цэрэг амь үрэгдэж өөр 32 цэрэг шархадсан байна. Оросын Батлан хамгаалах яам үүнийг туркийн цэргийнхэн Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид алан хядагч террористуудын байрлалд ойр байсан, сирийн цэрэг агаараас дайрах үед туркууд галд өртсөн гэж тайлбарлаж байна. Тэгээд бас оросууд “Сирийн цэргүүдийн галыг бүрэн зогсоож, туркийн цэргийн алагдсан болон шархадсан дайчдыг галын бүсээс гаргах нөхцөл бүрдүүлж өгсөн” гэж байна.
Харин Туркийн тал “Сирийн дэглэм, Оросууд хядлага үйлдлээ” хэмээн буруутгаж байна. Туркийн тал хариуд нь сирийн цэргийн цуваа руу дайрсан байна. Ийм буруутгалыг голчлон туркийн үндэсний үзэлтнүүд гаргаж байгаа бол, Ерөнхийлөгч Тайип Эрдоганы зөвлөх Месут Хакки бүр Москвад дайн зарлая гээд “Орос, Турк хоёр бие биетэйгээ 16 удаа байлдаж байсан, Анкара үүнийг давтахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
Турк улс хүсэлт гаргаж Умард Атлантын цэргийн эвсэл НАТО-гийн зөвлөлийг хуралдуулах болсон байна.

2. Р.Эрдоган яагаад ийм тэвчээргүй загнаж байна?

 Үнэндээ түүнд өөр сонголт байхгүй. Тэр эргэн тойрныхныхоо барьцаанд байгаа хүн. Дорно дахиныг судлаач Семен Багдасаров “КП” сонины сурвалжлагчийн асуултад “Туркийн үндэсний үзэлтнүүдийн удирдагчид шууд л Дамаск руу дайрахыг шаардаж байна. Саяхан болсон сонгуульд хэн ялсан билээ, Станбул, Анкара, Измирт үндэсний үзэлтнүүд ялсан. Эрдоган өнөөдөр эзэнт гүрний уриа дуудлагад автаж байна.
Туркийн Ерөнхийлөгч бол Сирийн тэргүүн Башар Асадыг түлхэн унагах ёстой гэж удаа дараа мэдэгдсээр байгаа. Түүнийхээр бол Умард Сири, Хойд Ирак 2023 он гэхэд Туркийн мэдэлд орсон байх ёстой гэнэ. “Сирийн умард нутагт дэг журам тогтоохыг Р.Эрдоганд зөвшөөрсөн нь чухамдаа түүнийг өдөөсөн хэрэг. Тэгээд тэр Вашингтон, Москвагийн хооронд чадварлаг маневрлаж маш ихийг амжуулсан” гэж С.Багдасаров хэлж байна.
Саяхан болсон цэргийн эргэлтийн дараа Р.Эрдоган Оросын цэргийнхнээс илүүтэй өөрийнхөө армиас айж байгаа. Армийнхаа өмнө сул дорой байхаас айж байгаа. Тэгээд ч тэр эсэргүүцлийн хөдөлгөөн гарч болзошгүй тухай В.Путины анхааруулгыг мартсан бололтой.

3. Турк тэгээд Оростой халз тулалдах уу?

 Тэнд болж байгаа үйл явдлын дүрс бичлэгийг үзвэл энэ нь аль хэдийнэ эхэлчхэж. Туркийн цэргийнхэн сири, болон оросын онгоцуудыг зенит пуужингийн системээр буудаж байна. Энэ бол дайн зарлаагүй байгаа ч “ар нуруу руу хутгалж байгаа хэрэг”. Тэдний буудаад байгаа Сирийн цэргийнхэн дотор Оросын цэргийн зөвлөхүүд байгааг туркууд мэдэхгүй байхын учиргүй. Террористуудын эсрэг Оросын тусгай салбарын цэргүүд байлдаж байгаа. Гэтэл туркууд үүнийгээ зогсоохгүй байна. “Идлибт сирийн армитай туркийн цэрэг, туркийн зөвлөхүүд байлдаж байна. Энэ бүсэд туркийн долоон мянган цэрэг байгаа” гэж С.Багдасаров хэлж байна.
Дайн одоогоор “уян хатан” аргаар явж, Москва, Анкарагийн хооронд шууд нээлттэй мөргөлдөөн хараахан гараагүй байна. Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны олон төсөл байгаа. Яг ийм дайн болбол тухайн бүс нутагт, тэгээд дэлхий дахинд ямар үр дагавар дагуулахыг хэлж таашгүй.

4. Туркууд оросын онгоцуудыг өөрийн нь С-400-гаар сөнөөх болов уу?

 Зарчмын хувьд бол чадна, С-400-д туркууд “өөрийн код” байрлуулсан гэж Оросын цэргийн “Арсенал Отечество” сэтгүүлийн ерөнхий редактор Виктор Мураховский хэлээд гэхдээ туркууд С-400-г зургадугаар сар гэхэд байлдааны жижүүрлэлтэд оруулна гэсэн гэжээ. Өөр нэг зүйл бол туркт өөр, байлдааны даалгавар биелүүлж чадах ийм хуучны агаараас эсэргүүцэн хамгаалах ийм хэрэгсэл бас бий.
Туркууд АНУ-аас агаараас эсэргүүцэн хамгаалах “Пэтриот” комплекс хүсч Идлиб дэх сөргөлдөөний бүсийн хил дээр байрлуулах гэж байсан нь тохиолдлын хэрэг биш гэж С.Багдасаров хэлж байна. Үүнээс гадна Германы, Нидерландын ийм хэрэгсэл байгаа. Үүнийг “пэтриот”-ын эсрэг хэрэглэнэ гэж үү. Үгүй, тэнд нисч байгаа онгоцуудын эсрэг л хэрэглэнэ. Мэдээж энэ нь сири, оросын л нисэх хүчин шүү дээ.

5. НАТО дайрах болов уу?

 АНУ-ын өмнө нь хийж байсан шиг НАТО Анкараг дэмжиж мэдэх боловч энэ нь НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйлд хараахан нийцэхгүй. Энд “НАТО-гийн гишүүд Европт юм уу Умард Америкт, Туркийн нутаг дэвсгэрт, Газар дундын тэнгис дэх арлууд болон тэдний дээгүүр довтолсон тохиолдолд бие биедээ дэмжлэг үзүүлнэ” гэсэн байдаг. Тэгэхээр Сири улс энэ заалтад дурдсан бүс нутагт орохгүй байна. Нөгөө талаар Сири улс Турк руу довтлоогүй, харин Турк өөрөө Сири рүү дайрсан.

6. Турк бидний Босфор
луу орох замыг хаах болов уу?

 Анкара аль хэдийнээ ингээд ярьж эхэлж байна. Хар тэнгисээс Эгейн болон Газар дундын тэнгист нэвтрэх дүрмийг 1936 онд Монтред баталсан конвенцоор журамласан. Түүнд зааснаар бол Турк улс зөвхөн дайны байдалд л хаах эрхтэй, гэхдээ өөрсдөө “дайны аюул заналхийлсэн тохиолдолд” гээд байгаа юм. Тэгэхээр Анкара ийм арга хэмжээ авах бүрэн эрхтэй гэсэн үг.
Ийм тохиолдолд Оросын цэргийн бүлэглэл Сири хүрэхэд Каспийн тэнгисээр дамжаад Ираны нутаг, Персийн булангаар Арабын хойг, Улаан тэнгис болно. Энэ бол Хар тэнгисийг дамжин өнгөрөхөөс хамаагүй урт зам. Гэхдээ гарцаагүй тохиолдолд бүрэн ашиглаж болох зам. Энэ нь агаарын зам байна.

7. Оросууд юугаар хариу барьж чадах вэ?

 Шууд мөргөлдөөн эхэлбэл юуны түрүүнд агаараас эсэргүүцэн хамгаалах хүч, нисэх буудлуудыг цохих хэрэгтэй. Гэхдээ энд дахиад л НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйл үйлчилнэ. Харин нэг их сандрал Москвад ч, Европт ч хэрэггүй. Сирийн дүрвэгсэдийн хоёр их давлагаа Европын нийслэлийн гудамжуудыг дүүргээд гэмт хэрэг, террорист халдлага өсөн нэмэгдэж байна. Европ үүнд нэг таатай биш байх нь мэдээж.


Террористуудын эсрэг тэмцэлд курдууд туркийн эсрэг дэм болж мэднэ. “Курдуудийн өөрсдийнх нь хэлж байгаагаар бол тэнд 75 мянган хүн байгаа. Тэд 30 мянган дайчнаа босгож чадна” гэж С.Багдасаров хэлж байна. Курдуудээс гадна тэнд хирстийнхэн, арабууд байгаа. Тэд Сирийн армийн бүрэлдэхүүнд тусгай корпус байгуулах санал тавьж байгаа. Гэхдээ энэ Дамаск, курдуудийн хооронд нарийн тохиролцоонд хүрэх ёстой. Курдууд Туркийн бүлэглэлийн эсрэг тэмцэнэ, Идлибт ороход бэлэн байгаа.

8. Эдийн засгийн ямар хариу барьж болох вэ?

 Ямар л бол ямар хариу барьж болох юм. Орост өнөөдөр Туркийн барилгын 100 гаруй компани ажиллаж байна. Туркийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг аялал жуулчлал оруулдаг. Туркт аялагч жуулчдын ихэнх хэсэг нь манай оросууд. Өнгөрсөн онд гэхэд л гадаадын 45 сая жуулчин Туркт очсоны долоон сая нь орос хүн байсан. Хоёрдугаар байрт Германы таван сая жуулчин очсон байдаг. 2015 онд туркууд оросын Су-24 онгоцыг унагаасны төлөө хориг тавьсны дараа Туркт очих орос жуулчдын тоо эрс буурснаар 1300 зочид буудал нь хаалгаа барьж зарагдсан юм шүү дээ.
Таван жилийн өмнө бас Туркийн улаан лооль зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд бас хориг тавьж байсан удаа бий. За тэгээд оросууд Аккуюд барьж байгаа атомын цахилгаан станцын барилгын ажлаа царцааж болно.
Ер нь шинжээчдийн үзэж байгаа­гаар бол Москватай муудалцсанаар Анкара өөрөө л илүүтэй хохирно. Юуны түрүүнд Туркийн гурван салбар, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилгын салбар хүнд байдалд орно. Нийтдээ 11 тэрбум ам.долларын алдагдалд орно.

9. Оросууд Анталия, Станбулд амрахаар төлөвлөж болох уу?

 Эрүүл ухаанаар бодоход нэг их эрсдэлд орчихгүй байх нь дээр. 2015 оны нөхцөл байдлын үеийнхээр шүү дээ. Оросын цэргийн нисэх онгоцыг туркууд унагаасны дараа тавьсан хоригийн үед орос жуулчдыг зочид буудлуудаас гаргаж, зарим нь бүр явалгүй үлдэж байсан удаатай. Хоёр орны харилцаа “хөрөөд” ирэхээр юу ч тохиолдож мэднэ. Хаанаас ч хэн ч буудаад эхлэх юм билээ.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com