Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Афганистаны дайнд АНУ аль хэр зардал гаргав

 АНУ, Афганистаны талибууд­тай энхийн хэлэлцээр байгуулж Катарын нийслэл Дохад Афга­нистаныг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад, Талиб хөдөлгөөний тэргүүний орлогч мулла Абдулла Гани Барадар нар гарын үсэг зурлаа.
Энэ хэлэлцээрийг баталснаар Афганистанд бараг 20 жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн, дайн эцэс болж байгаа юм. Баримт бичиг дурдсанаар гарын үсэг зурсан мөчөөс эхлэн 135 хоногийн хугацаанд гадаадын цэргийн тоог 8.5 мянга болтол хорогдуулаад 14 сарын хугацаанд бүрэн гаргаж дуусгах юм байна.
Энэ хэлэлцээрийн ард бас “талибууд”, “Аль-Кайда” зэвсэгт бүлэглэл, бусад террорист бүлэглэлээс холбоо харилцаагаа тасална гэж амлаж байгаа юм.

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа болон афганы “Талибан” хөдөлгөөний хооронд хэлэлцээр Афганистанд 19 жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг ийнхүү эцэс болгож байна. АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэжилсэн энэ дайныг эцэс болгож, америк цэргүүдийг гэр оронд нь эргүүлэх талаар Дональд Трамп өмнө нь нэг бус удаа ярьж байсан.

Энэ дайн Америкт ямар үнэ цэнтэй байв

 АНУ өөрийнхөө цэргүүдийг Афганистанд 2001 оны аравдугаар сард, америкчуудын өөрсдийн нь тодорхойлж байснаар Усама бен Лален болон “Аль-Кайда” бүлэглэлийн бусад удирдагчдын гар хөл болсон талибуудыг устгах зорилгоор оруулсан. Чухам энэ бүлэглэлүүд АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагатай холбоотой гэж АНУ үзэж байсан.
Афганистан дахь америк цэргүүдийн тоо өсөхийн хэрээр талибуудтай хийх тэмцлийн болон тухайн улс орныг сэргээн босгох зардал өсөн нэмэгдэж байлаа.

2002-2019

 2010-2012 оны үед АНУ Афганд 100 мянган цэрэг байрлуулж байх үест жилдээ бараг 100 тэрбум орчим ам.доллар зарцуулж байгаа гэж Засгийн газар мэдээлж байлаа.
Дараа нь АНУ-ын арми зэвсэгт мөргөлдөөнд шууд оролцохоосоо багасгаж, харин Афганы армийг бэлтгэх ажилд шилжсэнээр шууд зардал харьцангуй буурсан.
2016-2018 онд жилийн зардал нь 40 орчим тэрбум ам.доллар болж байсан бол 2019 онд есдүгээр сар хүртэл 38 тэрбум болтлоо буурчээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр бол Афганистанд тус улсаас 2001 оны есдүгээр сараас 2019 оны есдүгээр сар хүртэл 19 жилийн хугацаанд АНУ нийтдээ 778 тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг.
Үүний зрээгцээ АНУ-ын Төрийн департамент, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, албан ёсны бусад байгууллагууд дайнд нэрвэгдсэн Афганистаныг сэргээн босгоход 44 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
Ийм байдлаар АНУ 2001 оноос хойш явуулсан дайнд нийтдээ 822 тэрбум ам.доллар болж байгаа бол үүнд Афганистанд цэргийн ажиллагаа явуулахад үндсэн бааз болж байсан Пакистанд үзүүлж байсан цэргийн тусламжийн зардал ороогүй байгаа юм.
Гэхдээ Брауны их сургуулийн эрдэмтдийн хийсэн хараат бус судалгаагаар бол Афганистанд явуулсан дайны зардлыг ихээхэн дарж тооцоолсон гэдэг. Судлаачид Америкийн конгрессоос Афганистан, Пакистанд тусламж болгож нэг их наяд хүртэл ам.доллар хуваарилсан гэж байна.
Брауны их сургуулийн “Дайны үнэ” төслийн захирал Нета Кроуфорд бас энэ тоонд цэргийнхэнд өгдөг тэтгэвэр, ахмад дайчдад өгдөг эмнэлгийн тусламж, цэргийн хэрэгцээнд зориулсан яамны зардал, цэргийн зээлийн төлбөр зэрэг бусад зардал ороогүй гэж онцолжээ.
Энэ бүхнийг тооцох юм бол Афганистанд явуулсан 19 жилийн дайндаа АНУ-ын зарцуулсан хөрөнгө хоёр их наяд долларт ойртоно.
Нийт зардлын дийлэнх нь босогчдын эсрэг явуулсан цэргийн ажиллагаа, цэргүүдийн хангалт, эмнэлгийн зардал, тэтгэмжид зарцуулсан байна.
Албан ёсны мэдээгээр бол АНУ, дайнд сүйрсэн Афганистаныг сэргээн босгоход орйолцоогоор 137 тэрбум ам.доллар зарцуулсан гэж байгаа нь өнгөрсөн 17 жилд зарцуулсан нийт хөрөнгөний 16 хувь болж байна.
 Үүний талаас илүү буюу 86 тэрбум долларыг Афганд үндэсний арми, цагдаа, хүчний бусад байгууллага байгуулахад зарцуулжээ.
Үүний нөгөө хэсэг нь афганы төрийн байгууллага, тэдний ажлын уялдаа холбоог бэхжүүлэх болон, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж, хар тамхитай тэмцэхэд зориулжээ.
2002 оноос өнгөрөгч 2019 оны аравдугаар сар хүртэл АНУ энэ дайнд өдөр бүр 1.5 сая долларыг зөвхөн хар тамхи үйлдвэрлэх явдалтай тэмцэхэд зарцуулж байсан нь нийтдээ есөн тэрбум доллар болж чухам үүний ачаар опиум тариалах талбай 2017 он гэхэд хамгийн бага хэмжээнд хүрсэн гэж НҮБ мэдээлж байна.
Америкийн хяналтын байгууллага 2017 онд Афганистаныг сэргээн босгоход зориулсан хөрөнгөнөөс 15.5 тэрбум ам.долларыг залилагчдын гарт алдсан гэж мэдэгдэж байлаа.
Гэхдээ энэ бол мэдээж нийт алдагдал, хохирлын зөвхөн нэг хэсэг нь. Тус байгууллага бас Америкийн засаг захиргааны хөрөнгийн нэг хэсэг нь сөргөлдөөнийг хурцатгах, авлига, талибын босогчдыг дэмжихэд зарцуулагдсан гэж ил тод мэдээлж байсан.
Амьд хүчний хохирол

 Америкчууд Афганд явуулсан 19 жилийн дайны явцад нийтдээ 2350 цэрэг дайчнаа алуулж, 20660 цэргээ шархдуулан бэртээж гэмтээсэн байна. Албан ёсны мэдээллээр 2019 оны арванхоёрдугаар сар гэхэд Америкийн 13 мянган цэрэг, иргэний мэргэжилтэн бараг 11 мянга байсан байна.
 Харин Афганистаны цэрэг дайчид, энгийн иргэдийн хохирол нь харьцуулахын аргагүй их. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өнгөрсөн онд мэдээлэхдээ өөрийг нь ерөнхийлөгч болсон 2014 оноос хойш гэхэд л афганы 45 мянган цэрэг амь алдсан гэж байлаа.
 Энд амь үрэгдэж байгаа афганы цэрэг дайчдын тоог АНУ, Афганистаны засгийн газрын аль нь ч ил тод мэдээлдэггүй байсан болохоор Ерөнхийлөгч ингэж амь үрэгдсэн цэрэг дайчдын тоог шууд зарласан нь санаанд оромгүй явдал байсан.
 Орон нутгийн байгууллагуудын мэдээлж байгаагаар бол Афганистаны хүчний байгууллага сүүлийн жилүүдэд илүүтэй их хохирол амсч, зарим өдөр бүр 30-40 хүнээ алдаж байсан гэдэг.
НҮБ-ын төлөөлөгчийн тооцоолсноор бол Афганистанд энгийн иргэд их хэмжээгээр амиа алдаж эхэлсэн 2009 оноос хойш энэ улсад 100 мянга орчим мянган хүн алагдаж шархадсан гэжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com