Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өнөө цагийн хамгийн аймшигт хядлага

Ц.Хас

 Төв Африкийн нутаг дэвсгэрт олон ард түмэн, үндэстэн оршин амьдарч байсны дотор хамгийн олуулаа нь хуту омгийнхон байлаа. Хуту нар ерөнхийдөө газар тариалан эрхэлдэг учраас эндээ л суурин амьдралтай гэж болно. XV зууны дундуур нүүдэлчин омог тутси нар тэнд нүүдэллэн очиж хуту нарыг гэрээс нь хөөж газрыг нь булаах болсноор үндэстэн хоорондын зөрчил эхэлсэн гэж болно.
Тутси нарын хуту нараас ялгаатай нь арай өндөр нуруутай, арай гэгээлэг арьстай байлаа. Тэд Эфиопоос нүүдэллэж Руандад ирсэн болохоор колоничлогчид тэднийг европынхонтой ойролцоо гэж үздэг байна. Тэдний нурууны өндөр эрчүүд нь дунджаар 1.96 метр болохоор манай гаргийн хамгийн өндөр хүмүүс ч гэдэг.
Тутси нарыг нүүдэллэн ирэх тэр үед өнөөгийн Руанда Германы колони байж, нутаг дэвсгэрийг нь автоном эрхтэй Руанда-Урунди гэдэг байж. Энэ бол өнөөгийн Руанда, Бурунди улсууд.
Ингээд энэ нутаг Белгийн эзэмшилд ороход колоничлогчид колонийн засаг захиргаанд нутгийн иргэдийг арьс өнгө, нуруу, хамрын хэлбэрийг нь харгалзаж үндсэндээ нутгийн ядуу хуту нарыг бодвол тутси нар удирдах албанд голдуу томилогдох болжээ.
 Руанда тусгаар тогтнох үеэс л засгийн эрхэнд гарч ирсэн хуту нар хэлмэгдэж байсан цаг үеийнхээ өшөөг тутси нараас авах болж тутси нар ч хариу барих болсноор зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. Тэр цагаас хоёр тал өөрсдийгөө хамгаалах зэвсэгт бүлэглэлүүд байгуулж эхэлсэн байна.
1974 онд генерал Хабьяриманой засгийн эрхийг булаан авснаар тутси нарын хядах ажиллагаа арай зөөлөрсөн байна. Энэ үеэс л руандагийн паспорт дээр яс үндсийг нь бичдэг болжээ. Ерөнхийлөгчийн гэргий Агата энэ үзэл санаанд бас нөлөөлсөн гэдэг.
Ингэж байтал 1990 онд Руандад эдийн засгийн гүн хямрал болж өлсгөлөн нүүрлэв. Тутси нар бөөнөөрөө Засгийн газраа огцрохыг шаардан эсэргүүцэл үзүүлж байснаа эцэстээ ил тодоор зэвсэглэн босч эхэлсэн байна.

Ерөнхийлөгч Хабьяриманой

 Зэргэлдээ Угандад тус улсын Батлан хамгаалах яамны хяналтын дор Руандагийн “Эх оронч фронт” гэсэн зэвсэгт бүлэглэл байгуулав. Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени босогчдын бэлтгэл ажилд оролцож, тэдэнд тусалснаа няцаадаг. Гэхдээ Руандад үлдсэн тутси нар болохоор Угандад байгуулсан “Эх оронч фронт”-ынхныг гаднынхан, тэд англиар, эсвэл суахили хэлээр ярьдаг, Угандад, Мусевенигийн засгийн газрын ивээл дор олон жил амьдарсан гээд нэг их дотносохгүй байжээ.
Ингээд байлдааны ажиллагаа 1990 оны аравдугаар сард эхэлсэн байна. Босогчид эхлээд Руандагийн нуагт 60 км цөмрөн орсон ч Франц, Заир улсууд хөндлөнгөөс оролцсоноор босогчид байр сууриа бэхжүүлж чадаагүйгээр үл барам гол удирдагчид нь алагдсанаар “Эх оронч фронт” оршин тогтноход асуудал тулгарчээ.
Хошууч Поль Кагаме гэгч үлдсэн отрядуудыг толгойлон Угандагийн нутгийг орхиж шинэ давшилтад бэлтгэж эхэлсэн байна. Харин энэ үед Руандад “Эх оронч фронт”-той холбоотой гэсэн бүхнийг баривчлан жинхэнэ угсаатны цэвэрлэгээ эхэлжээ.

Хошууч Поль Кагаме

Аравдугаар сарын давшилт амжилтгүй болсноор “Эх оронч фронт”-ын байлдааны чадавх сүйрч бараг тарах дээрээ тулж хүн хүчний хувьд 2000 хүрэхтэй үгүйтэй боллоо. Ийм үед Поль Кагаме сайн дурынхныг цуглуулан партизаны дайнд бэлтгэж эхэлсэн байна.
Улмаар 1992 оны дунд хүртэл жижиг мөргөлдөөнүүд гарсаар намдуухан үргэлжилж байв. Сөргөлдөөнийг зохицуулах энхийн яриа амжилтад хүрсэнгүй. Энэ хооронд “Эх орончдын фронт” хүчээ сэлбэн, санхүүгийн хувьд ч сайжран байлдааны чадавх нь дээшилсэн байна.
1993 оны хоёрдугаар сард Эх оронч фронт Руандагийн нийслэл рүү өргөн хэмжээгээр давшиж 30 км ойртлоо. Гал зогсоох хэлэлцээр дараа оных нь дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэв. Зэвсэгт мөргөлдөөний хөлөөс зайлах, босогчдын аюулаас айсан 1.5 сая хуту нар эх орноосоо дүрвэж гарав.

Хэвлэлийн магнат фелисьен Кабуга

Тутси нарыг хядсан нь

 1994 онд Руандад төрийн эргэлт болж хуту нар засгийн эрхэнд гарлаа. Яг үүнтэй зэрэгцээд ерөнхийлөгч Хабьяриманойгийн үед баталсан угсаатны цэвэрлэгээ эхэлж, босогчдын “Интерахамве” отрядууд байгуулж эхэлсэн байна. Ерөнхийлөгч үүнийгээ тутси нарын феодалын байгуулал байгуулах гэсэн оролдлогыг таслан зогсоох ажиллагаа гэж нэрлэсэн байна.
Үндэсний радиогоор тутси нарыг алахыг уриалсан уриа байнга явж эхэллээ. Тутси нарыг “жоомнууд” гэж нэрлэн тэднийг алахыг уриалж байгаа радио станцыг бизнесмэн Фелисьен Кабуга санхүүжүүлж байв. Одоо түүнийг тутси омгийн 800 мянгаас нэг орчим сая хүнийг хоморголон хядах ажиллагааг санхүүжүүлж оролцсон хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм. Тэрээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа хамгийн ноцтой 10 гэмт хэрэгтний жагсаалтад орсон байдаг.
Энэ хооронд ерөнхийлөгч Хабьяриман босогчдын удирдагч Поль Кагаметай гал зогсоох энхийн хэлэлцээр байгуулсан ч үүнд өндөр албаныхан сэтгэл ханасангүй. Харин ч Фелисьена Кабугигийн тусламжтайгаар босогчид улам зэвсэглэж байлаа.
Руандагийн хэвлэлүүд ерөнхийлөгч Хабьяриманыг тутси нарын өмнө бууж өгөн эх орноосоо урван феодалын байгууламжид шилжих гэлээ хэмээн шүүмжилж шог зураг хошин нийтлэлүүд ар араас нь нийтэлж байв. 1993-1994 онд Руандагийн радиогийн сурталчилгаа улам эрчимжиж шууд алж хядахыг уриалж байлаа.
Руандагийн армийн генерал Огюстен Бизимунгу интерахамвийн босогчдод зэвсэг нийлүүлж дайчдыг цэргийн бэлтгэлд сургаж байна гэж НҮБ-ын энхийг сахиулах хүчний тэргүүн Ромео Даллер 1994 оны нэгдүгээр сард бичиж байлаа. Генерал өөрөө үүнийг няцааж байсан.
Хэвлэлийн магнат Фелисьен Кабуга хуту омгийнхонд өөр өөрийн дайсан тутси хүнийг алахыг уриалав.
Радиогийн нэг нэвтрүүлгээр гэхэд л “Удахгүй үүр цайна гэдэгт би итгэж байна. Үүр цайна гэдэг нь шинэ өдрийг эхлүүлэн наран мандахыг хэлдгийг залуучууд мэдэхгүй байж магадгүй. Тэр шинэ өдөр болохоор Руандагийн газар нутаг дээр нэг ч “жоом” үлдэхгүй байгаасай. “Иньензи (жоомнууд) гэдэг үг үүрд мартагдсан байгаасай” гэж ярьж, уриалж байлаа.
Арушед болсон энхийн хэлэлцээрийн дараа Руандагийн ерөнхийлөгч Хабьяримана, Бурундийгийн ерөнхийлөгчтэй хамт явсан онгоцыг 1994 оны дөрөвдүгээр сарын 6-нд буух үед нь сөнөөж хоёул амь үрэгдэв. Аллага зохион байгуулсан хүнийг Руандагийн армийн ахмад Идельфонсе Низеймана гэдэг.
Чухам энэ л энэ улсын хоёр омгийнхны хоорондын цус урсгасан их хядлагын эхлэл болсон байна.
Ингэд Ерөнхийлөгчийг амь үрэгдсэний дараа нийслэл Кигалигийн гудамжинд жинхэнэ хядлага эхэлж армийнхан, цагдаагийнхан “үхлийн жагсаалт”-д орсон хүн бүрийг хядаж эхэллээ. Тутси нарыг ингэж хоморголон хядахад “интерахамве”-ийн босогчид идэвхтэй оролцсон байна.
Өдөрт дунджаар 10 мянган хүнийг хядаж байлаа. Энэ хядлагыг зогсоох, нөхцөл байдалд нөлөөлөх гэж НҮБ-ын энхийг сахиулагчид хэчнээн зүтгэсэн ч амжилтад хүрсэнгүй.

Үр дагавар

 Энэ хядлага эхлэхэд л Руандагийн эх оронч фронтын цэргийн ажиллагаа улам идэвхэжсэн байна. Поль Кагамын отрядууд хангалттай зэвсэгтэй болж, байлдах чадвар нь нэмэгдсээр байлаа. Гурван сарын хугацаанд тэд улс орныхоо бүхий л нутгийг эзлэн долдугаар сарын 4 гэхэд нийслэл Кигалиг эзэлжээ.
Хуту нарын олонх нь шийтгэлээс эмээн хөрш улсууд руу дүрвэн зугтсан байна. “Руандагийн эх оронч фронт”-ыг бас хуту нарыг алж хядаж байсан гэж буруутгадаг ч Поль Кагаме өөрөө үүнийг “интерахамве”-ийнхны үйлдсэн хэрэг гэдэг.
Энэ аймшигт хядлагын үр дагавраар Руандагийн хүн амын 40 хувь нь эх орноо орхин гадаадад дүрвэн гарсан бол 1.5 сая орчим хүн шоронд орсон байна.
Ингээд эцсийн дүндээ тутси омгийн 800 мянган хүнийг хядсан байна. Зарим эх сурвалж нэг сая орчим хүн ч гэдэг. Чухамдаа энэ зуун гарсаар, ер нь хүн төрөлхтний түүхэнд ийм богино дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэлх хугацаанд ингэж бөөнөөр нь хядсан аллага геноцид тохиож байгаагүй гэдэг. Ердөө 100 оногийн хугацаанд л тус улсын хүн ам 20 хувиар буурсан байдаг.
Энэ хядлагад уриалан, санхүүжүүлж байсан Фелисьен Кабугагийн байгаа газрыг зааж өгсөн хүнийг 5.0 сая ам.доллароор шагнана гэж байгаа юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com