Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Европ дахиад цагаачдын урсгалд нэрвэгдэх нь

 Сирид явуулж байгаа байлдааны ажиллагааны улмаас Турк улс Европ руу чиглэсэн дүрвэгч, цагаачдын урсгалыг цаашид тогтоон барьж чадахгүй боллоо гэж мэдэгдээд байна. Ингээд Брюссельтэй өмнө нь тохиролцсон дүрвэгсэдийн асуудлаар яриа хэлэлцээнээсээ Анкара татгалзаж, цаашид хил дээрээ хяналт тавих эсэхээ батлаагүй байна. Энэ бүхнээс үүдээд 2014-2015 онд Европыг нөмөрсөн цагаачдын их урсгалын аюул давтагдаж болзошгүй болоод байгаа юм.

 Турк, Грекийн хил Мерич голоор тусгаарлагддаг. Пазардупе хотын дэргэдэх хоёр гүүрээр дүрвэгсэд хил давж байна. Эфиопоос эхнэрээ дагуулан хил давж орж ирсэн нэг эр The Guardian сонины сурвалжлагчид дөрвөн сарын өмнө Турк руу дүрвэн ирснээ яриад, Р.Эрдоган хилээ чангатгахыг больж байгааг дуулаад ийнхүү ямар ч байсан Европыг зүглэсэн гэжээ.
Энэчлэн голын элстэй эрэг дагасан бүлэг хүмүүс хаа сайгүй. Энэ хүмүүс бол янз бүрийн л орноос, Сири, Ливи, Ирак, Иран, Афганистан, бас Эритрей, Бангладешээс ч байна. Ихэнх нь Европ руу гарах боломж хүлээн хэдэн жилийн турш Туркт амьдарсан улс байгаа бол зарим нь анх удаагаа азаа үзэх гэсэн хүмүүс.
Хоёрдугаар сарын 29-ний бямба гаргийн өглөөнөөс гуравдугаар сарын 2-ны даваа гаргийн өглөө хүртэлх хугацаанд гэхэд л Грекийн хилчид хил давж орж ирэх гэсэн 20 мянга гаруй хууль бус цагаачдыг саатуулан зогсоож 150 гаруйг нь баривчилсан байна. Гэтэл Эдирне мужийн нутгаар 130 мянга гаруй хүн Грек, Болгар луу хил нэвтэрсэн мэдээ бас байна. Эгейн тэнгисээр дамжин завиар мянга гаруй цагаач Грекийн Лесбос аралд очжээ.

 Грек үүний өмнө 2015 онд бас дүрвэгсэдийн хямралд өртөж Туркийг буруутгаж байсан юм. Гэхдээ нэгэнт л дүрвэгч, цагаач хууль бусаар ч байтугай улс орных нь нутагт ороод ирчихсэн л бол түүний өргөдлийг харж үзэх үүрэгтэй. Грекийн эрх баригчид өргөдөл хүлээж авахгүй гэж зарлаж байсан удаа бий, гэхдээ цагаач дүрвэгсэдийг буцаах эрх зүйн үндэс байхгүй.
Турк хилээ 72 цагаар нээж байгаагаа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган телевизээр зарласан. Тэрээр “Энэ дарамтыг бидэнтэй хуваалцахгүй юм бол бид хилээ нээлээ. Та нар биднийг тоглож байна гэж санаж байна уу” гэсэн. Тэр бас барууны орнууд дүрвэгсэдтэй ажиллах бэрхшээлийг өөрсдөө мэдэрнэ гэжээ. Р.Эрдоган бас “Энэ хүмүүсийг өөрийнхөө нутаг оронд сайхан амьдруулахын төлөө бид зүтгэнэ, эсвэл энэ үүргийн хувийг бүгд хувааж хүртэнэ” гэсэн байна. “Туркийн хилийг нээснээр хэдэн зуун мянган хүн барууныг зорин зүтгэсэн нь тун удалгүй хэдэн сая болох нь тодорхой байна” гэж тэр хэлжээ.
Туркийн Ерөнхийлөгчийн энэ хэлээд байгаа “нэг талын золиос” гэж юу вэ. Европын холбоотой 2016 оны гуравдугаар сард хийсэн хэлэлцээрийг хэлж байна. Тэгэхэд Европын холбоо Анкарад итгэл хүлээлгэж дайн самуун болж байгаа болон Африк, Ойрхи Дорнодын ядуу орнуудаас ирэх цагаачдын урсгалыг тогтоож хилээ хаах үүрэг хүлээлгэсэн юм.
Үүнийх нь төлөө Европын холбоо Туркт визгүй зорчих эрх, улс орноосоо дүрвэгсэдийг буцаан гаргахад нь зориулан зургаан тэрбум еврогийн нөхөн төлбөр амласан. Турк ч үүргээ биелүүлснээр Европын холбоо руу чиглэсэн дүрвэгсэдийн урсгал 97 хувь буурсан. Харин Европын холбоо хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, визгүй зорчих дэглэм бүрдээгүй гэж Турк буруутгаж байгаа юм. Европын орнууд ч зохих тооны цагаачдыг хүлээн аваагүй гэнэ. Өнөөх зургаан тэрбум евро ч бас сураггүй, Турк сануулсан ч гишүүн орнууд нь татвараа төлөлгүй төсөв нь хүндэрсэн гэжээ.
Дүрвэгсэдийн энэ асуудлаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн даваа гарагт Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярьж цагаач дүрвэгсэдийн асуудлаар харилцан үүргээ биелүүлэх, хариуцлагыг шударгаар хувааж хүлээх тухай сануулсан байна. Хариуд нь А.Меркель Туркийн Ерөнхийлөгчийг Европын холбоонд дарамт шахалт үзүүлэх, цагаачдын асуудлаар тоглох хэрэггүй гэснийг мэдээллийн DPA агентлаг дамжуулсан.

 Ер нь нөхцөл байдал Европын холбооны улс орнуудыг түгшээж байна. Гуравдугаар сарын 3-ны мягмар гарагт хил дээр Европын зөвлөлийн дарга Шарль Мишель, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис нар ирээд “Хил дээр цагаачдын урсгал нэмэгдэж дарамт ихэсч байна” гэж мэдэгдсэн байна. Тэдний хэлсэн үгийг Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен хатагтай бас хүлээн зөвшөөрч байгаа юм.
Турк улс яг одоо Турк-Грекийн хил дээр байрлаж байсан дүрвэгсдийн лагериас 130 мянга орчим цагаач дүрвэгчийг Грекийн хилийн зүг албан ёсоор хөөж байна. Эдний гуравны хоёр нь Сирийн иргэд бол бас Афганистан, Ирак, Африкийн орнуудын иргэд байгаа. Турк улс энэ хүмүүсийг Грекийн хил рүү оруулахыг эрмэлзэж байна” гэж Оросын Центр телевиз мэдээллээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com