Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Дэлхийн эдийн засаг нэг их наяд Ам.доллар алдана

Ц.ХАС

 Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засаг 2020 онд нэг их наяд гаруй ам.долларын алдагдалд орно гэж Oxford Economics-ийн шинжээчид тооцоолсон байна. Шинжээчид энэ өвчний тархалтыг “нэг их удаан үргэлжлэхгүй, гэхдээ маш их хохирол учруулна” гэжээ.
Улмаар АНУ болон Европын орнуудын эдийн засагт хямрал нүүрлэнэ гэнэ. Oxford Economics-ийн шинжээчдийн үзэж байгаагаар өөр нэг хувилбар нь вирусийн тархалт зөвхөн Азиар хязгаарлагдах юм бол дэлхийн эдийн засагт 0.4 их наяд буюу манай гаргийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 хувийн хохирол учрах юм байна.
Энэ бүх хохирол нь аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчин, ажилчид ажилдаа гарахгүй байх, үйлдвэрлэл, аялал жуулчлалын урсгал, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт буурах, худалдаа хөрөнгө оруулалт багасахтай холбоотой гарна гэж Bloomberg-ийн судалгаанд дурдсан байна.
Коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш хоёр сар гаруйхан хугацаа өнгөрөөд байхад Хятад болон хөрш орнуудад олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, аймшигт аюул дагуулж эхэллээ гэж Oxford Economics-ийн шинжээчид өгүүлснийг The Guardian сонинд бичжээ.
Улс орнуудын засгийн газар, төв банкууд болохоор коронавирусийн халдвар дэлхийн эдийн засагт нэг их хүчтэй нөлөөлөхгүй, өвчин гарсны дараа энэ бүхнийг ядах юмгүй залруулна гэж тооцоолж байгаа нь ташаарал гэж Bloomberg цааш нь бичсэн байна. Одоогоор бүр дэгдэлтийн хэмжээнд хүрчхээгүй ч шинэ коронавирусийн халдвар “ноцтой сэтгэл түгшээнэ” гэж Дэлхийн эрүүл мэндинй байгууллага мэдэгдээд байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд Олон улсын валютын сан бас шинэ төрлийн коронавирусийн тархалтаас болон дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувь буурч энэ 2020 онд ердөө 0.1 хувь болно гэсэн гутрангуй таамаг гаргасныг Bloomberg бичсэн байна. Швейцарын UBS банкны төлөөлөгч Аксель Вебер мөн 2019 оны аравдугаар сард, өөрөөр хэлбэл коронавирусийн халдвар тархаж эхлээгүй байхад дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувиар буурна гэсэн нь хамгийн бодитой дүгнэлт хийж байжээ.
Bloomberg-т бичсэнээр бол шинэ коронавирусийн халдварын тархалт нь зөвхөн энэ өвчин дэлгэрсэн орнуудад төдийгүй бусад улс орнуудын эдийн засагт ч хүчтэй нөлөөлнө гэж байна. Өмнөд Солонгосын Засгийн газар түгшүүрийн дээд хэмжээ зарлаад байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com