Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Нефтийн дайныхаа төлөө Саудын Араб их өндөр төлбөр төлнө

Нефть экспортлогч орнуудын байгууллагын хэлэлцээр тасалдаж Саудын Араб дөрөвдүгээр сарын 1-нээс нефть олборлох хэмжээгээ эрс нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь газрын тос тээвэрлэх танкеруудыг үнэд оруулна гэж Bloomberg тооцож байна. Хэвлэлд бичсэнээр бол газрын тосны энэ гэнэтийн дайн нь нефтийн өөрийн нь үнийг бараг гурав дахин бууруулах ч зах зээл дээр түүнийг тээвэрлэх хөлөг онгоцны хомсдолд оруулж тээврийн зардал ердийнхөөс бараг долоо дахин өснө гэжээ. Гэхдээ Саудын Арабын National Shipping Co компани өөрийн 40 танкераас гадна дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр тээвэрлэх 30 хөлөг захиалаад байна. Эдний дунд хоёр сая баррель тээвэрлэх хүчин чадалтай найман том танкер байгаа гэнэ. Ингэснээр Ойрхи Дорнодоос Хятадад ачаа хүргэх танкерийн өртөг хоногт дунджаар 243 мянган ам.доллар болох юм. Харин Энэтхэгийн баруун эрэгт ачаа хүргэх том оврын Princess Mary танкерийн нэг хоногийн түрээсийн үнэ хоногт 400 мянган ам.доллар болно.

Нефть экспортлогч орнуудын байгууллага, Орос хоёрын нефть олборлох хэмжээг хязгаарлах хэлэлцээр үр дүнд хүрэлгүй тасалдсаны дараа Саудын Араб өөрийн олборлолтоо гурван сая баррель болгон нэмэгдүүлж, түншүүддээ бүтээгдэхүүнээ хямдруулах санал тавьсан. Шинжээчдийн үзэж байгаагаар бол Саудын Араб ийм байдлаар Оросыг хэлэлцээр тасалдуулсан хэмээн хэрэглэгч түншүүдийнх нь өмнө ичээхийг хүсч байгаа бололтой.

Гэхдээ эцсийн эцэст энэ бодлогын золиос нь Саудын Араб, АНУ болж, тэд хохирно гэж шинжээчид үзэж байна. Юуны түрүүнд нефтийн орлого нь төсөвт нь том нөлөө үзүүлнэ, харин Америкийн занарын компаниуд нефтийн олборлолт ийм үнэтэй байх нь алдагдалтайг мэдэрнэ гэжээ. Саудын Арабын Эрчим хүчний яам харин дотоодын зах зээлдээ нийлүүлдэг нефтийн хэмжээг хоногт 250 мянган баррель, экспортод гаргах хэмжээгээ хоногт 10 сая баррель болгоно гэж мэдэгдээд байна. Дөрөвдүгээр сар гэхэд нэг хоногт зах зээлд нийлүүлэх хэмжээгээ 12.3 сая баррель болгоно гэж үүний өмнө мэдэгдэж байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com