Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ойрын үед дэлхийн нефтийн агуулахууд дүүрнэ

 Дэлхий дахины нефтийн агуулахууд ойрын саруудад бүтээгдэхүүнээр дүүрч зай үлдэхгүй гэж газрын тос борлуулагчид урьдчилан таамаглаж байна. Financial Times хэвлэлд бичсэ­нээр Нефть экспортлогч орнуудын байгууллага, Орос улс нефть олбор­лол­тоо бууруулахгүй энэ хэвээр үргэл­жилсээр байгаа нөхцөлд шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн дэгдэлтээс болоод газрын тосны эрэлт эрс буурах төлөв ажиглагдаж байна гэжээ.
Gunvor компани болохооор нефтийн эрэлт дөрөвдүгээр сар гэхэд өдөрт таван сая баррелиэр буурна, энэ нь дэлхий дахины нийт эрэлтийн таван хувь гэсэн байна. Гэтэл Саудын Араб олборлох нефтийн хэмжээгээ 25 хувь нэмэгдүүлж, дээр нь Орос, Нефть экспортлогч орнуудын байгууллага ч олборлолтоо нэмсээр байгаа. Ийм нөхцөлд нефтийн үнэ улам унасаар, харин нефть олборлогч компаниуд газрын тосны үнэ өссөн цагт борлуулна хэмээн агуулахдаа хадгалж эхэлжээ.
Үүнээс үүдээд юу болох вэ. Gunvor-ийн шинжээчдийн үзэж байгаагаар газрын тосны энэ илүүдэл өдөрт найман сая баррель болох гэнэ. Гэтэл нөгөө талд нь дэлхий дахины нефтийн эрэлт хэрэгцээ 25 хувь буурна гэж Eurasia Group-ийн шинжээчид хэлээд байгаа. Харин нефтийн агуулахуудын эрэлт улам өснө.
Нөгөө нэг зүйл нь нефтийн үнэ хямдарч байгаа нь газрын тос тээвэрлэгч хөлөг эзэмшигчдийн эрэлт нэмэгдэж тээвэрлэх үнэ хэд дахин өсөөд байгаа юм. Саудын Арабаас Энэтхэг рүү нефть тээвэрлэх “Принцесса Мэри” том танкерийг хөлслөхөд хоногийн 400 мянган ам.долларын үнэтэй болсныг Reliance Industries мэдэгдсэн. Дөрөв тав хоногийн замд тээвэрлэснийхээ төлөө компани хоёр сая орчим ам.доллар төлөх болж байна гэсэн үг. Гэтэл өнгөрсөн долоо хоногт гэхэд л Ойрхи Дорнодын орноос Хятад руу нефть тээвэрлэх хөлс 700 хувь өсөөд байна.

Нефтийн үнийн энэ уналт нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн муу үзүүлэлт гэнэ

 Баррель нефтийн үнэ 25 ам.долла­роос доош орж байгаа нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг алдагдуулж байгаа дэлхийн зах зээл дээрх Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн муу үзүүлэлт болж байна гэж Оросын “ТКБ Инвестмент Партнерс” компанийн хөрөнгө оруулалт хариуцсан гүйцэтгэх захирал Владимир Цупров РИА Новости агентлагт хэлсэн байна. “Өнөөдөртөө хараахан хямралын түв­шинд хүрчихээгүй байна. Гэхдээ л баррель нефтийн үнэ 25-аас доош болчихлоо, цаашид 20-оос доош орж ч мэднэ. Энэ бол эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдах байж боломгүй түүх. Ийм явдал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ер нь байгаагүй дээ” гэж В.Цупров онцолжээ.
Үүнээс үзвэл рулийн ханш ч цаашид унаж, улам үргэлжлэх болно гэнэ. “Нефтийн үнэ цаашид хэрхэн унахаас рублийн ханш шалтгаалж, цаашид унах эсэх нь хамаарна. Үүнийг хэн ч урьдчилан хэлэх аргагүй. Нөхцөл байдал таамаглах аргагүй байхад ямар ч таамаг утгагүй” гэж тэр хэлсэн байна. Газрын тосны олборлолтоо бууруулах талаар Нефть экспортлогч орнуудын байгууллага Оростой тохиролцож чадаагүй учир гуравдугаар сарын 6-наас л рублийн ханш унаж эхэлсэн. Энэ хугацаанд рублийн доллартой харьцах ханш 17, евротой харьцах ханш нь бараг 13 хувь унаад байгаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com