Уншиж байна...
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа
Жолоочгүй техникийн туршилтын талбай байгуулжээ

 ХАА-н зориулалттай жолоочгүй техникүүдийг турших зориулалтын талбайг Орост Ростов мужийн Песчанокопын районд байгуулсан байна. Энэ талбайг жолоочгүй тээврийн хэрэгсэлд зориулан хиймэл оюун ухааны систем боловсруулдгаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Cognitive Pilot” компани санаачлан “Песчанокопын газар тариалангийн групп”-ийн баазад тулгуурлан ажлаа эхэлжээ. “Cognitive Pilot” нь Оросын Сбербанк болон “Cognitive Technologies”-ийн охин компани юм байна. Төслийн гол зорилго нь хөдөө аж ахуйн техникүүдэд зориулсан удирдлагын боловсронгуй систем бий болгож дэлхий дахинд санал болгох явдал гэж компанийн ерөнхий захирал Ольга Ускова хэлсэн байна. Бүхий л тээврийн хэрэгслийн оюун ухааны удирдлага ижил. Хамгийн гол нь тухайн техникийн ажлын явцад тохиолдож болох бүхий л обьектын дүрс, мэдээллийг хангалттай цуглуулж түүний тухай техникийн үзүүлэх үйлдлүүдийг программчилж өгөх ёстой гэнэ. “Тэгэхээр энэ нээлттэй талбай нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулахад учирч болох бэрхшээл саад, нөхцөл байдал, цаг уур, гэрэлтүүлгийн өөр өөр нөхцөл зэргийг мэдрүүлэхээр зохион байгуулсан. Энэ бүх нөхцөл нь мэдээлэл цуглуулах, тухайн техникийн аюулгүй байдал, тодорхой ажиллагаанд тохирсон систем зохиоход тус болно” гэж Ольга Ускова хэлжээ.
Ийм хиймэл оюун ухааны удирдлагыг трактор, комбайн, шүршигчид байрлуулах юм байна. Жолоочгүй техник ямар ч саад бэрхшээлийг туулж, цаг агаар гэрэлтүүлгийн ямар ч нөхцөлд хэвийн ажиллахад зориулсан хиймэл оюун ухааны удирдлагын программ бүтээх хангалттай мэдээлэл цуглуулахад 10 секундын 80 мянган дүрс бичлэг авах хэрэгтэй болдог гэнэ. Оросын зохион бүтээгчид энэ ажлаа ирэх оны эхнээс эхлэх гэнэ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com