Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Эдийн засгийн даяарчлал эцэс боллоо гэж Герман үнэлж байна

 Дэлхий даяар хийсэн судалгаанаас үзэхэд компани аж ахуй нэгжүүдийн тал хувь нь улс орныхоо дотоодын хамтрагч, нийлүүлэгчийг сонгох нь илүү найдвартай гэж үзэж байгаа нь өнөөгийн ертөнцөд эдийн засгийн даяаршил эцэс болж байгаагийн шинж хэмээн Германы Die Welt хэвлэлд бичжээ. Хамгийн наад захын тод жишээ гэхэд л амны хаалт гэхэд дэлхий бараг бүхэлдээ Хятадаас хараат байгаа болохоор олон улстөрч, эдийн засагч энэ хараат байдлыг эцэс болгох хэрэгтэй гэж үзэж байна хэмээн Германы RT хэвлэлд бичсэн өгүүлэлд онцолсон байна.
Зөвлөх үйлчилгээний EY нийгэмлэгээс явуулсан судалгаа ч үүнийг хэлж байна гэж Die Welt тэмдэглээд маш олон тооны компани аж ахуй нэгж өөрийн харилцагч, нийлүүлэгчдийнхээ бүтцэд өөрчлөлт оруулж, зөвхөн анагаах ухааны ч биш бүхий л салбарт ингэж өөрчилж байна гэжээ. Ийм байдлаар ойрын жилүүдэд даяаршлаас зайлсхийнэ гэсэн байна.
Өнгөрөгч гуравдугаар сард дэлхий дахины 2.9 мянган компани, аж ахуйн нэгжийн удирдлагын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 39 хувь нь вирусийн халдварын тархалтын үед хүнд байна гэсэн бол дөнгөж таван хувь нь л коронавирусийн халдварын тархалт үйл ажиллагаанд нь нөлөөлөөгүй гэж хариулжээ.
Харин асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь өөрийн нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчлөх арга хэмжээ авч байна гэсэн байна. Ийнхүү ханган нийлүүлэлт, сүлжээгээ өөрчлөх нь зардал чирэгдлээсээ илүүтэй, найдвартай, тасралтгүй ханган нийлүүлэгч байхыг илүүд үзэж байна.
“Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт нь даяаршсан эдийн засаг цаашдаа эмзэг болохыг тодорхойлж цаашлаад компани аж ахуйн нэгжүүд орон нутгийн сүлжээ, үйлдвэрлэл илүү болохыг харууллаа” гэж Францын хөрөнгө оруулалтын Ostrum Asset Management компанийн ахлах эдийн засагч Филип Вехтер онцлон тэмдэглэжээ.
Үүний хамтаар Хятадын компаниуд ч нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчлөхөд хүрч байна. Даяаршил эрчимтэй буурч, улс орон, засгийн газрууд ард иргэдийнхээ эрүүл мэндийг бодон гадаад худалдаа, аялал жуулчлал, цагаачлалд ч шинэ хязгаар тогтоож магадгүй хэмээн эдийн засагчид үзэж байна. Ийм байдлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон даяаршлыг эсэргүүцэгчдийн хүсэл мөрөөдөл биелэх нь хэмээн Die Welt хэвлэл эцэст нь тэмдэглэжээ.
Энэ бүхэн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд л хүргэнэ хэмээн хэвлэл бичсэн байна. Оросын ВЗГЛЯД хэвлэл ч бас үүний өмнө коронавирусийн халдварын тархалтыг энэ даяаршил даван туулж чадахгүйд хүрлээ хэмээн бичиж байсан.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com