Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Смоленскт онгоцны ослоор үрэгдэгсэдийн дурсгалыг Польш хүндэтгэлээ

 Польшийн Ерөнхийлөгчийн Ту-154М онгоц Оросын Смоленскийн дэргэд 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд осолдоход Ерөнхийлөгч, түүний гэргий, төрийн өндөр албаны хүмүүүс амь эрсэдсэний дурсгалыг Польшид өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дурсан хүндэтгэсэн байна.
10 жилийн өмнө онгоц газарт унаж сүйрсэн өглөөний 08:41 цагт Польшийн олон хотод иргэд нэг минут дуугүй зогсч эмгэнэл илэрхийлжээ. Нийслэл Варшавт маршал Юзеф Пилсудын талбай дахь амь үрэгдсэн ерөнхийлөгч Лех Качиньский болон бусад хүмүүсийн дурсгалд зориулан босгосон хөшөөнд албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, зул мандаасан байна.
Хамгийн түрүүнээ нас барсан ерөнхийлөгчийн төрсөн дүү, Польшийн эрх баригч “Хууль ба шударга ёс” намын дарга Ярослав Качиньский хүндэтгэл үзүүлэхэд Засгийн газар, парламентын гишүүд хамт байжээ. Иргэдийн төлөөлөл олон хүн мөн Повонзкийн оршуулгын газар очин цэцэг тавьж зул мандаан хүндэтгэл үзүүлсэн байна.
Коронавирусийн халдварын тархалтаас үүдээд энэ бүх ёслол даруухан болж өнгөрчээ.

Осол хийгээд мөрдөн шалгасан нь

 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид Засгийн газрын онгоцоор Катынь оросуудын буудан хөнөөсөн польшийн офицеруудын дурсгалыг хүндэтгэхээр ниссэн юм. Цаг агаар муу, үзэгдэх орчин муу байх үед газрын албатай холбоо тасарснаас нисгэгч онгоцоо буулгахаар шийдсэн байна. Гэсэн ч онгоц Умард-Смоленскийн нисэх буудлын нисэх зурвас хүрч чадалгүй хэдхэн метрийн зайд эхлээд модны орой шүргээд газар унасан. Ослын улмаас онгоцонд зорчиж явсан Польшийн Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, цэргийн том зүтгэлтэн, тэдний ар гэрийнхэн гээд 96 хүн бүгд амь үрэгдсэн.
Олон улсын агаарын тээврийн холбооны мэргэжилтнүүд энэ ослыг нисэх багийнхан хүнд нөхцөлд, сэтгэл зүйн дарамтад орж цаг агаар таагүй байхад буруу шийдвэр гаргаж буух гэж оролдсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 2011 онд Польшийн Засгийн газрын комисс Ежи Миллерийн удирдлагаар бас мөрдөн шалгаад ослын шалтгааныг “цаг агаарын таагүй нөхцөлд нам өндрөөс хангалттай хурдгүйгээр буух гэж оролдсоноос хоёр дахь тойрогтоо газар мөргөсөн байна” гэж дүгнэсэн байдаг.
Осол болсноос хойш 15 сарын дараа гарсан комиссын илтгэлд ослын шалтгааныг мөн л нисэх багийн алдаа гэсэн байна.
Энэ бүхнийг Ярослав Качиньскийн “Хууль ба шударга ёс” нам хүлээн зөвшөөрдөггүй. Тэд 2015 оны аравдугаар сард парламентын сонгуулиар засгийн эрхэнд гарсныхаа дараа дахин шинэ комисс бүрдүүлэн ослын шалтгааныг мөрдөн шалгуулж эхэлсэн байна. Энэ комисс нь таван жил ажилласан ч тайлан гаргаагүй. Харин Польшийн прокурорын газар үргэлжлүүлсэн.
Ер нь Польшийн эрх баригчид, ард иргэдийн дунд Оросын талыг буруутгадаг байр суурь бий.

Коронавирусээс болоод

 Энэ жил Польшийн эрх баригчид ослоор амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэхээр дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын гишүүд, парламентчид, амь үрэгдэгсэдийн гэр бүл төрөл төрөгсөдийг тээсэн дөрвөн онгоц осол болсон газраар нисгэхээр төлөвлөж байжээ. Энд Ерөнхийлөгч Ярослав Качиньский, Ерөнхий сайд Матеуш Моравецкий нар явахаар төлөвлөж байжээ. Коронавирусийн халдварын тархалтаас болоод дараа нь төлөөлөгчдийн тоог цөөлж нэг онгоц илгээхээр болсон байна.
Польшийн тал хэдийгээр орос хилээ хаасан ч гэсэн ОХУ-д хандан төлөөлөгчдийг хүлээн авахыг хүсчээ. Оросын тал ч төлөөлөгчдийг угтахаар гарсан байна.
Тэгснээ дөрөвдүгээр сарын эхээр Польшийн тал энэ айлчлалаа цуцлахаа мэдэгдсэн юм байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com