Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Коронавирусийн дэлхий дахинд учруулах үр дагаврыг шинжээч хэлж байна

 Хятадын Ухань хотоос эхлэн дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн дэлхийн хамтын нийгэмлэгт учруулах хор уршиг үр дагавар нь олны бодож байгаагаас харьцангуй гайгүй, харин ч дэлхий нийт илүү тогтвортой байх болно гэж Олон улсын үнэлгээний CIS-EMO байгууллагын гүйцэтгэх захирал Станислав Бышок РИА Новости агентлагт мэдэгджээ.
Японы Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги харин коронавирусийн улмаас учрах хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хямралаас ч хүчтэй тусч байна гэж өнгөрөгч даваа гарагт мэдэгдсэн. “Дэлхийн эдийн засагт, Японы эдийн засагт коронавирусийн нөлөөлөх нөлөөлөл нь маш хүнд, дэлхий дахины эдийн засаг дайны дараах жилүүдийн хамгийн хүнд хямралтай тулгараад байна” гэж Тосимицу Мотэги хэлснийг ТАСС агентлаг эш татжээ.
“Өнөөдөр бид бүхий л хөгжингүй орнуудын хэчнээнийх нь хилийг хаахад хүрэхийг мэдэхгүй цар тахлын тухай ярьж байна. Эндээс үзвэл таагүй үр дагавар нь бидний өөдрөгөөр сэтгэж байснаас илүү их бодитой байх нь харагдаж байна” гэж шинжээч хэлжээ.
“Бүхэлд нь авч үзвэл тахлын дараах нөхцөл байдлыг засч залруулах магадлал багатай ч, бас тийм ч их хямралын шинжтэй биш. Олон хүний бодож байсныг бодвол дэлхий дахин харин ч тогтвортой байна. Нөгөө талаар хүмүүс хэрэглээний өндөр түвшинд дасч байгаа нь зах зээлийн эдийн засгийн үед эрэлт хэрэгцээ байсаар байна гэсэн үг” хэмээн С.Бышок хэлсэн байна.
Түүх сөхөж харвал шинжээчдийн үзэж байгаагаар гол гол улс орнууд Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн эдийн засаг, улс төр, техник, соёлын талаар их нягт харилцаатай байсан. “Гэтэл дайн өмнө нь төлөвшиж байсан тэр даяаршлыг үгүй хийсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед дэлхий мөн л хоёр тийш салж хуваагдсан. Ерөнхийд нь авч үзвэл коронавирус тархахын өмнө дэлхий дахины харилцан хамаарал ХХ зууны дунд үеийг бодвол эхэн үеийг санагдуулж байна. Дэлхий даяар тархаад байгаа коронавирус даяаршсан дэлхийд цохилт өгсөн ч, тэр нь бүхэл бүтнээрээ үлдэнэ” гэж улстөрч үзэж байна.
Шинжээч бас коронавирус COVID-19-ийн хохирогсодын тоо дэлхийн дайныхтай харьцуулах аргагүй, тэгээд ч дэд бүтэц эвдэрч сүйдээгүй, төрийн удирдлагын тогтолцоо урьдынхаараа хэвээр, халдвар тархалтын үеэр нэг ч улс оронд эмх замбараагүй байдал, үймээн самуун гараагүй, задрал болоогүй, улс орнууд бие биедээ тусалж урдын адил өөр зуураа харилцсаар байгаа, ялангуяа вирустай тэмцэх туршлага, эм бэлдмэл солилцсоор байна гэж шинжээч тэмдэглэжээ.
Шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн халдварын тархалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрөгч гуравдугаар сарын 11-ний өдөр цар тахал хэмээн тодорхойлсон.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com