Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
COVID-19: Дэлхий дахин хүнсний хомсдолд орж болзошгүй

 Хятадаас эхлэн дэлхийн бараг бүх улс оронд тархаад байгаа коронавирусийн халдвар, цар тахал нь мянга мянган хүний амь насыг авч одохын зэрэгцээ дэлхий дахиныг хүнсний хомсдолд оруулж мэдэхээр болоод байна. Цар тахлын аюулаас болж олон улс оронд хүнсний үйлдвэр, хөдөө аж ахуйн ажил доголдож, халдвараас сэргийлэн хилээ хааж байгаа бол нэг хэсэг нь экспортоо хязгаарлаж байгаа нь шинжээчдийг ийм төлөв гаргахад хүргэж байна. АНУ-д сүүлийн хэдэн долоо хоногт ажилтнууд нь коронавирусийн халдвараар өвчилсний улмаас мах боловсруулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ түр хугацаагаар зогсоож үйлдвэрлэл нь тасалдаж эхэлсэн. Айова, Өмнөд Дакот, Миннесот, Иллинойс мужуудад мах боловсруулах олон үйлдвэр бүр үйл ажиллагаагаа зогсоож хаалгаа бариад байгаагаас махны хомсдол үүсч магадгүй болоод энэ талаар Д.Трамп саяхан зарлиг гаргалаа. Нэгэнт хомсдол үүсч эхэлснээр хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ өсч байна. Орост гэхэд л нэг тонн “Urals” маркийн нефть 126 ам.доллар байхад, нэг тонн үр тариа 196 ам.долларт хүрээд байна.

Хөл хорионоос болж Европын Хөдөө аж ахуй нэрвэгдэж байна

Европын улс орнууд хөдөө аж ахуй, ялангуяа газар тариалангийн үйлдвэрлэлдээ гадаадын хямд ажиллах хүч авч ажиллуулдаг нь коронавирусийн дэгдэлтээс үүдэн тогтоосон хөл хорио, хил хааснаас болж хязгаарлагдаж ургац алдахад хүрч мэдэхээр болоод байна. Ийм аюул Франц, Их Британи, Герман улсуудад тулгараад байна. Францад гэхэд л хөдөөгийн фермерүүдэд 200 мянган туслах ажилчин шаардлагатай болж ХАА-н сайд Дидье Гийом ард иргэдээ “талбайд гарч” тариаланчдад туслахыг уриалж байна. “Хөл хорионоос болоод ажлаа орхин гэртээ сууж тусгаарлаад байгаа үсчин, хоол зөөгч, зочид буудлын ажилтнуудыг явж фермерүүдэд туслахыг уриалж байна” гэж сайд хэлжээ.
Мөн ихэвчлэн Польш, Румыны 300 мянга орчим цагаач ажилчныг тариалалт, ургац хураахдаа ажиллуулдаг Германд өмнө нь орж ирээд ажил эрж хайж байгаа 600 гаруй мянган цагаачдыг хөдөө аж ахуйн ажил, ургац хураах ажилд туслахыг уриалсан байна. Их Британид мөн л тариалангийн салбарт шаардлагатай 80 мянган хүн дутагдаж, украин, румыны цагаачид, улирлын ажилчид ирээд хөдөө аж ахуйн бүхий л ажлыг нь амжуулаад өгдөг байсныг дурсцгааж байна.
Ийнхүү ажиллах хүчний дутагдлаас болоод ургацын тодорхой хэмжээг алдах, хурааж авч амжилгүй муутгах, ингэснээр энэ төрлийн бүтээгдэхүүний хомсдол үүсч мэдэхээр болж байгаа. Германд гэхэд л усан үзэм, гүзээлзгэний тодорхой хувь талбай дээрээ муудаж магадгүй гэнэ. “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний тухайд нэг их санаа зовох зүйл алга, гэхдээ хүнсний ногоо, жимсний хомсдол үүсч болзошгүй байна. Энэ нь үнэ өсөхөд хүргэнэ” гэж Германы тариаланчдын холбооны тэргүүн Йоахим Руквид хэлжээ. Европын хүнсний гол нийлүүлэгч Итали, Испанид мөн л ялгаагүй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хаврын тариалалтын ажилд хүн хүч дутагдаж байна.

Эккспортын хязгаарлалт: Азид цагаан будаа

Азийн орнуудад бол хүнсний гол бүтээгдэхүүн цагаан будаа дутагдах аюул нүүрлэж байна. Цагаан будааны гол үйлдвэрлэгч, экспортлогч Тайландад цагаан будааны үнэ сүүлийн зургаан жилд байгаагүйгээр өсч, Вьетнам цагаан будааны экспортоо түр хугацаагаар хориглосон бол Хятад ч бас ийм хориг тавиад байна. Энэ гурван орон чинь дэлхий дахинаа цагаан будаа экспортолдог хэмжээгээрээ хоёр, гурав, тавдугаарт ордог улсууд шүү дээ.
Дэлхийн үр тарианы хамгийн том экспортлогчдын нэг Орос дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл гадаадад, ялангуяа Евразийн эдийн засгийн холбооны хилээс цааш үр тариа экспортлохоо зогсоочихлоо. Үүнийг Bloomberg хэвлэл дэлхий дахин Оросын үр тариагаар дутагдахад хүрлээ гэж бичиж байна. Энд зөвхөн улаан буудай ч биш, эрдэнэ шиш, овьёос, арвай гээд бүхий л төрлийн үр тариа орж байгаа.
Өнгөрсөн 10 жилийн дунджаар авч үзэхэд үр тарианы гол экспортлогчид нь АНУ, Канад, Австрали, Аргентин, Орос, Европын холбоо байж манай гаргийн үр тарианы худалдааны 90 орчим хувийг хангаж байж. Харин үр тариа худалдан авагч гол орнууд нь Япон, Турк, Египет, Саудын Араб зэрэг хэдэн арван улс байдаг. Тэгэхээр энэ улс орнуудын хооронд үр тарианы наймаа урьдын адил хэвийн явах уу гэдэг асуулт урган гарч байна. Казахстан улс бас гуравдугаар сарын 22-нд гадаадад гаргахыг хориглосон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний жагсаалт гаргасан. Энд элсэн чихэр, төмс, лууван, наран цэцэгийн тос, гурвалжин будааг нэрлэжээ.

Зөвхөн коронавирус ч буруутай биш

Улс орнууд хүнсний бүтээгдэ­хүү­нийхээ экспортыг ийнхүү хязгаарлаж байгаа нь ганцхан коронавирусийн тархалттай ч бас шууд холбоотой биш. Орос гэхэд л рублийн ханш унаж гадаад орнууд хямд үнээр үр тариаг нь худалдан авах сонирхолтой болоод дотоодын зах зээл дээр хомсдол үүсэх магадлал өндөр болсноос экспортоо хязгаарлалаа. ОХУ-ын ХАА-н сайд Дмитрий Патрушев “Энэ арга хэмжээ бол гурил гурилан, сүүн бүтээгдэхүүний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ” гэж мэдэгджээ.
Вьетнам гэхэд л Меконг мөрний усанд далайн давстай ус нэвчиж, цагаан будааны талбайд нь аюул учруулснаар ургац муу авч болзошгүй хэмээн дотоодын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд цагаан будаагаа экспортлохыг хориглосон нь тэр гэж Германы Agrarheute хэвлэлд бичсэн байна.

Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, энэ нь нийгмийн сөргөлдөөнд хүргэж магадгүй

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүнсний бүтээгдэхүүний энэ хомсдол нь үнийн өсөлт дагуулж улмаар нийгмийн сөргөлдөөнд хүргэж магадгүй гэж байна. 2010 оны сүүлчээр Умард Африк, Ойрхи Дорнодын улс орнуудад өрнөсөн “Арабын хувсгал” бослого хөдөлгөөн нь хүнсний хомсдол үүсгэн бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгаан болсон гэж тэд анхааруулж байна. Үүнээс үүдээд эдгээр орнуудаас дүрвэгсэдийн шинэ урсгал Европыг чиглэснийг мартах ёсгүй гэж тэд онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com