Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шинжээч: Цөмийн дайны аюулыг дэлхий анзаарахгүй л байна

Коронавирус COVID-19-ийн халдварын тархалт нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа үүнээс ч илүү аюулаас анхаарлыг нь холдуулж байна гэж Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах Орос-Америкийн хэлэлцээрийн үйл явцад оролцогч, 1994-1996 онд Пуужинт цэргийн хүчний ерөнхий штабын дарга асан, хурандаа генерал Виктор Есин “Армейский стандарт” хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна. Энэ бол манай дэлхий дээрх амьд биетийг хэд дахин устгаж чадах Цөмийн зэвсэгт тавих хяналтаас бид анхаарлаа холдуулаад байгаа хэрэг гэж тэр онцолжээ. Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах, хязгаарлах СНВ-3 гэрээний үйлчлэх хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 5-нд дуусах юм. 
Шинжээчийн хэлж байгаагаар энэ гэрээний үйлчлэх хугацааг таван жилээр сунгаж магадгүй юм байна. Үүний тулд АНУ, Оросын Ерөнхийлөгчид улс төрийн зориг хэрэгтэй. Генералынхаар Хүйтэн дайн дууссанаас хойших Орос, АНУ-ын харилцаанд стратегийн тогтвортой байдал бий болгох нь Стратегийн зэвсэглэлийг хориглож, хязгаарлахад энэ гэрээ чухал ач холбогдолтой гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ баримт бичиг цөмийн өргөн хүрээний дайн гарахаас сэргийлэхэд үйлчилнэ гэсэн үг. Яагаад гэвэл Стратегийн зэвсэглэлийг хориглох, хязгаарлах энэ гэрээ нь зөвхөн Орос, АНУ-ын цөмийн цэнэг, зөөгчийн тоог хязгаарлаад зогсохгүй, “гэрээнд оролцогч талуудын цөмийн хүчний үйлчлэл, нөхцөл байдлын харилцааны төлөв, ил тод байлыг хангадаг” юм байна. 
Гэрээний наймдугаар зүйлд “Талууд стратегийн давшилтын зэвсэглэлийг байрлуулах болон бэлэн байдлыг өндөржүүлэх, тодорхойгүй байдлын талаар нөгөө талдаа мэдээлж байх” гэсэн байгаа. Тухайлбал Оросын пуужинт цэргийн хүчин сургуулилт хийхээр алсын удирдлагат пуужингийн цогцолбороо хээрийн талбайд гаргалаа гэхэд нөгөө талдаа мэдээлж байх ёстой гэсэн үг. АНУ ч мөн адил ийм үүрэг хүлээнэ. 
Виктор Есин “Хүйтэн дайн”-ы үеийн жишээг татсан байна. Тэгэхэд ЗХУ, АНУ аль аль нь цөмийн хүчний ийм сургуулилт хийхдээ бие биедээ мэдээлэлгүй, нууцаар бэлтгэж хийдэг байсан. Ийм сургуулилтын үед нөгөө тал нь эсрэг талдаа цөмийн довтолгоо хийх гэж байна хэмээн эсэргүүцэл илэрхийлж, өөрийн цөмийн хүчний бэлэн байдлаа өндөрсгөдөг байсан гэжээ. Энэ нь цөмийн дайн гарах эрсдэлийг өсгөж талуудын сөргөлдөөний нэг үндэс болдог байж. “Ийм нөхцөл байдал 1983 оны намар гарч байсан. Тэгэхэд Москва цэргийн өргөн хүрээтэй сургуулилт хийснээр АНУ бүхий л цөмийн хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж байсан. Энэ сургуулилтад нууцаар бэлтгэж эхлүүлсэн ч улмаар Вашингтоны цөмийг хүчийг өсгөхөд нөлөөлсөн” гэж генерал тэмдэглэжээ. Үр дүнд нь дэлхий дахин цөмийн дайны ирмэгт тулж ирсэн байна. 
Шинжээчийн хэлж байгаагаар СНВ-3 гэрээг сунгах эсэх асуудлаар Вашингтон хараахан тодорхой байр сууринд хүрээгүй байгаа гэнэ. АНУ хэрвээ улс төрийн зориг гаргавал түүнийг сунгах л байх. “Америкийн цэргийн өндөр албаны олон хүн СНВ-3 гэрээг сунгахын төлөө байгаа. АНУ-ын Стратегийн зэвсэгт хүчийг 2017-2019 онд тэргүүлж байсан генерал Жон Хайтен Орос улс стратегийн цөмийн зэвсгийн хүрээнд хийж байгаа ажлыг чухалчлан үнэлдэг хүн” гэж Виктор Есин ярьжээ. 
Ер нь Стратегийн зэвсэглэлийг хориглох, хязгаарлах энэ гэрээ нь АНУ-д илүү ашигтай. Хэргийн учир нь Орос 2021 оноос эхлээд “Авангард”, “Сармат” зэрэг пуужингийн цогцолбор, усан доогуур шумбагч “Борей-А” хөлөг, цөмийн шинэчилсэн зэвсэглэлтэй алсын зайны стратегийн бөмбөгдөгч Ту-160М2 үйлдвэрлэж эхэлнэ гэнэ. Зэвсэглэлийн энэ бүхий л систем нь Стратегийн зэвсэглэлийг хориглох, хязгаарлах СНВ-3 гэрээнд хамаарагдах болохоор энэ бүхнийг хаана байрлуулах, ямар хөдөлгөөн хийх зэрэг нь Америкийн талын хяналтад байна гэсэн үг” хэмээн цэргийн шинжээч Виктор Есин хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com