Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шинжээч: Орос, Иранаас болоод АНУ, Энэтхэгийн хооронд худалдааны дайн эхэллээ

уужингийн С-400 цогцолбор худалдан авах гэж байгаад АНУ таагүй хандаж байгаа бол Делид нефть нийлүүлэгч гол түнш Ираны эсрэг АНУ хориг тавьж байгаад Энэтхэг онцгүй хандаж байна гэж Энэтхэг, АНУ-ын хооронд эхэлж байгаа худалдааны дайны тухайд олон улсын шинжээч Борис Волхонский ВЗГЛЯД сонинд бичжээ. “АНУ бол Энэтхэгийн худалдааны гол түнш. Энэ хоёр улсын худалдааны бараа эргэлт 141 тэрбум ам.доллар хүрдэг. Гэхдээ Хятад, АНУ-ын худалдааны бараа эргэлт 500 тэрбум ам.долларыг бодвол бага” гэж Стратегийн мэдээллийн төвийн Ерөнхийлөгч Дмитрий Абзалов хэлж байна.


Вашингтон үүний өмнө Энэтхэгийн барааны зарим хэсэгт гаалийн татвар ногдуулж, АНУ-д татваргүй бараа оруулах хөтөлбөрөөс Энэтхэгийг хассан юм. Энэ шийдвэрийн дагуу Энэтхэгийн барааны татвар таван тэрбум ам.долларыг давж байгаа юм. “Үүний хариуд Энэтхэг 220 сая ам.долларын барааг хязгаарлахаар шийдлээ” гэж Д.Абзалов хэлсэн байна. Энэтхэгийн Сангийн сайд үүний өмнө АНУ-аас оруулж ирдэг алим, бүйлс, грек самар, вандуй, байцай зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг нэмж байгаагаа мэдэгдсэн юм.
Д.Абзаловынхаар бол худалдааны энэ зөрчилдөөнд бас шалтгаан байгаа гэнэ. “Юуны өмнө Энэтхэгт сонгууль болж Ерөнхий сайд Н.Моди, эрх баригч консерваторууд тэргүүлэх байр сууриа хадгалж үлдлээ. Н.Моди үзэл бодлын хувьд Д.Трамптай ойролцоо ч гэсэн харилцааны хувьд тийм ч сайн биш. Д.Трамп болохоор Энэтхэг АНУ-ын төлөө биш өөрийнхөө зах зээлийг хамгаалж байна гэж үзэж байна. Хоёрдугаарт Энэтхэг Оросын С-400 цогцолбор авахаасаа татгалзахгүй байна. Вашингтон үүнд нь дургүйцэж хориг тавилаа. Н.Модигийн С-400 цогцолбор авах шийдвэр нь дайсагнасан бодлого гэж Вашингтон үзээд эдийн засгийн аргаар хариулах гэж дохио өгч байгаа нь энэ гэж шинжээч хэлжээ. “Гуравдугаарт Энэтхэг бол газар зүйн байрлалын хувьд Хятадын гол сөргөлдөгч. Нэг цагт аюулгүй байдлын салбарт америкчууд Энэтхэгтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байсан үе бий. Тэд мэдээллийн аюулгүй байдлын талаарх төрийн бүтцийг хамгаалах мэдээлэл солилцох хэлэлцээр байгуулж байсан. Ийм ч болохоороо америкчууд Энэтхэгийн төлөө идэвхтэй тэмцэж байсан юм” гэж Д.Абзалов хэлсэн байна.


Ганцхан Д.Трампын хувьд өөр чиглэлд дайн хийхэд “Улс төрийн эрүүл харилцаа” нь хангалтгүй байна гэж шинжээч хэлээд Энэтхэг нь Хятадын эсрэг дарамт өгөхөд АНУ-ын түнш байгаа нь, энэтхэг Д.Трампын амьдардаг америкийн мужуудын бүтээгдэхүүний хэрэглэгч байгаа нь хангалтгүй, бага хэрэг. “Энэтхэг уг нь Америкийн барааны томоохон хэрэглэгч. Ганц жишээ хэлэхэд Энэтхэг Америкийн бүйлсний гол хэрэглэгч. Хятадын шар буурцагнаас болж Айова мужид юу тохиолдлоо доо. Тэгэхээр өөрийн бараа бүтээгдэхүүний хэрэглэгчидтэй маргалдах нь Д.Трампын хувьд тун эрсдэлтэй алхам” гэж эдийн засагч үнэлсэн байна. “Гэлээ ч гэсэн Энэтхэг ухрахгүй. Нэгдүгээрт Оросын С-400-тэй өрсөлдөх зүйл санал болгоогүй байна. Хоёрдугаарт Оросын С-400 харьцангуй хямд. Тэгэхээр Пакистантай сөргөлдөөнтэй байгаа нөхцөлд Н.Моди ингэхээс аргагүй” гэжээ.
“Д.Трампын хувьд наймдугаар сараас өмнө Энэтхэгтэй харилцан ашигтай яриа хэлэлцээрт хүрэх шаардлагатай. Ингэж чадахгүй бол эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлэн Д.Трампын хувьд тусгүй юм болно. Д.Трампын хувьд ч ийм олон орон зайд маневр хийхэд хэцүү” гэж Д.Абзалов хэлжээ.


“Гэхдээ Д.Трампын улс төрийн үйлдлүүдийг харахад, тэр эхлээд сүржин мэдэгдэл хийгээд дараа нь ухарч зөөлөрдөг. “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Трамп, Н.Моди хоёр уулзахаар төлөвлөж байгаагаас үзэхэд энд талууд ямар нэг тохиролцоонд хүрч болох юм” гэж Волхонский хэлсэн байна.
Энэтхэгийн Сангийн сайд үүний өмнө АНУ-аас оруулж ирдэг алим, бүйлс, грек самар, вандуй, байцай зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг нэмж байгаагаа мэдэгдсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com