Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Манай гараг дээр 2.2 тэрбум хүн ундны усаар гачигдаж байна

Манай гаргийн 2.2 тэрбум хүн ундны цэвэр усаар гачигдаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангийн энэ сарын 18-нд Женевт нийтлүүлсэн илтгэлд дурдсан байна. Шинжээчид бас дэлхий даяар усан хангамжийн тэгш бус байдлын улмаас олон зуун сая хүн ундны усаар хангагдаж чадахгүй 785 сая хүн байгаагийн 144 сая нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгалийн ус ууж байгааг тэмдэглэжээ. Эрүүл ахуйн хэрэглээгээ хангах усаар хангагдаж чадахгүй 4.5 тэрбум хүн байгаагийн гурван тэрбум нь гэрийн нөхцөлд гараа савандаж угааж чадахгүй байгаа гэсэн байна. Энэ бүхнээс үүдээд ДЭМБ, ЮНИСЕФ усан хангамж, эрүүл ахуйн нөхцөл сайжруулах ажлыг нэмэгдүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалжээ. Дээрх байгууллагууд бас чухам энэ үйлчилгээг сайжруулаагүйн улмаас жил бүр бага насны бараг 300 мянга орчим хүүхэд суулгалт өвчний улмаас нас барж байгааг дурдсан байна.


Ийм байдлаар ундны цэвэр усаар гачигдах хүний тоо 2050 он гэхэд 5.7 тэрбумд хүрнэ гэж энэ илтгэлд тэмдэглэжээ. “Хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжил, өөр бусад хэрэглээний өсөлтийн хурдаас шалтгаалаад ундны цэвэр усаар гачигдаж байгаа хүн амын тоо жилд дунджаар нэг хувиар өсч байна. Энэ нь дараагийн 20 жилд улам өсөх хандлагатай байна” гэж илтгэлд дурдсан байна. Хөдөө аж ахуй усны том хэрэглэгч хэвээр байгаа ч гэсэн ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээ их хурдтай өсч байна. Энэ нь хөгжиж байгаа болон шилжилтийн эдийн засагтай орнуудад илүүтэй мэдрэгдэж байгаа юм байна. “Байгаль цаг уурын өөрчлөлт, хүн амын өсөлттэй уялдаад усны салбарын аюулгүй байдалд ноцтой асуудал тулгарч байгаа учраас усны нөөцийг зөв зарцуулах шинэ удирдлага зохион байгуулалт шаардлагатай болж байна. Бид үүнийг хийхгүй юм бол 2050 он гэхэд манай гаргийн таван тэрбум хүн усны хомсдолтой тийм бүсэд амьдрах болно” гэж НҮБ-ын хүүхдийн сан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулай хэлж байна.

 

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com